Газрын гадаргын хувьд нутгийн зүүн өмнө хэсэгт нэлээд өндөрлөг ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1558,8 м өндөрт орших Дэлгэрхаан уул юм. Уулсын хооронд үргэлжилсэн хөндий нь ерөнхийдөө өндөр дэнж, уулын ар, өвөр энгэр гуу жалгаас бүрдэнэ. Харин хойд хэсэгт нь тэгш тал үргэлжилнэ.
Нийт газар нутгийн хэмжээ 67191 га.
Сүргийн бүтэц, хувиарСумын хэмжээнд 21323 толгой малтайгаас 1002 адуу, 5156 үхэр, 7975хонь, 7190 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр орон нутгийн чанартай 30 км, Нийслэлтэй холбосон улсын чанартай 45.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон болон орон нутгийн замаар холбогддог. Төмөр замын 37 км зам дайран өнгөрдөг болно.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насосоор цэвэр усны 10 м урт шугам хоолойгоор дамжуулан 20 м3 багтаамжтай 2 усан санг цэнэглэж шугам хоолойгоор түгээж байна. Уг төвлөрсөн ус хангамжаар 2 аж ахуйн нэгж, 5 албан байгууллага 132 өрх усны хэрэгцээг хангаж байна.
Сумын төвд төвлөрсөн 2 уурын зуух, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа 2, Дулаанхаан тосгонд ЕБС, Цэцэрлэг, Захирагчийн албыг холбосон 1, Хүн эмнэлэг нь нам даралтын уурын зуухаар дулаанаа хангаж байна.
Суманд 9 ортой 2 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 10 сувилагч 26 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 2 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1993 онд ашиглалтанд орсон ЗДТГ-ын спорт заал болон өргөтгөлийн өрөөг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. 2012 онын улсын хөрөнгө оруулалтаар эхэлсэн 250 суудалтай Соёлын төвийн тоосгон барилгын ажлын гүйцэтгэл 10 хувьтай байна. Сумын ЗДТГ-ын спорт заал мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт заал, Дулаанхаан тосгонд ЕБС-ын болон Захирагчийн албаны спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум болон тосгонд нийтийн ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Шаамар сум нь төмс, хүнсний ногоо болон зөгийн аж ахуйн үйлдвэрлэл давамгайлсан сум юм. Сумын нийт өрхийн 80 хувь хүнсний ногоо тариалж, 10 хувь нь зөгийн аж ахуй эрхэлдэг.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хүрээнд сумын төвийн газрын нөөц байхгүй учир улсын чанартай зам дагуу 1083 иргэнд 75,81 га газрыг өмчлүүлсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 220 га Үйлдвэрлэлийн бүс 20,7 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4,92 га Хөдөө аж ахуйн бүс 5036,82 га2012 оны байдлаар 2715 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 524.9 га газар өмчилж, 977 иргэний 1641 га газрыг эзэмшиж байна. 66 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалтаар 51,48 га газар, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4,92 га газар, 747 иргэн 13 аж ахуйн нэгж, 6 төрийн байгууллага нийт 4667,17 га газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.
Тус сум нь “Өрхийн хөгжлийг дэмжиж, иргэн бүрийг ажлын байртай” болгох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Өрх бүрийг өрхийн аж ахуйтай болгох Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлэх Зөгий аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулахХүлэмжийн аж ахуйг дэмжих Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч тосгоноос үйлдвэрлэгч тосгон болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Эрчимжсэн мал аж ахуй, ферм эрхлэгчдийг дэмжихХүнсний ногоо вакумжуулах жижиг үйлдвэр байгуулах
Боловсрол: | 0.693501000 |
Эрүүл мэнд: | 0.546120000 |
Эдийн засаг: | 0.251497142 |
Бусад: | 0.571655000 |
Дэд бүтэц: | 0.545450000 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Өвөл нь жиндүү хүйтэн, хавар нь салхи ихтэй , хөрсний өнгөн хэсгийн налалт ихтэй тул хөрс хуурайшиж ус чийгийн дутагдлаас болж ургамлын өсөлт хөгжилтийг эхний сааруулдагаас гадна тариалангийн ихэнх талбайнууд хөнгөн механик бүтэцтэй тул салхины элэгдэлд их ордог1 дүгээр сарын дундаж температур -20-25.2 С7 дугаар сарын дундаж температур +18.2--+20.8 Сжилийн хур тундасны нийлбэр 200-313 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 2132,6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1522.2 сая төгрөг, сумын өөрийн орлого 23.8 сая байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 610.сая төгрөг байна. Нийт зардлын 38.9 хувь нь цалин, 4.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3.5 хувийг урсгал шилжүүлэг, 3.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 17837,2 сая, аймагт 127701,1 сая, орон нутагт 22295,8 сая нийт 167834,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд 2012 онд нийт1312 га газарт Улаан буудай тариалж 1829 тн ургац, 155 га-д төмс тариалж 2152 тн , 330 га-д хүнсний ногоо тариалж 3488 тн хүнсний ногоо, 3860 м2 хүлэмжинд 33400 тн нарийн ногоо, 1350 зөгийн бүлээс 16500 тн зөгийн бал тус хураан авсан байна.
Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1978 онд баригдсан 35/10 квт-ийн дэд станцтай.
Суманд төвлөрсөн ариутгах татуургын систем 1978 онд ашиглалтанд орж 1995 онд ашиглалтын шаардлага хангахаа байж ажиллагаа зогссон 1978 онд ашиглалтанд орж 1995 онд ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 56 айлын орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 2009-2010 оны хооронд баригдсан 12 айлын дан сууцууд ашиглалтанд орж төр төсвийн байгууллагын 12 албан хаагч амьдарч байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 339 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,9 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн сумын “Бүжинхэн” 18-р цэцэрлэг, Дулаанхаан тосгоны 11-р цэцэрлэг нийт 205 хүүхэд үндсэн сургалтанд, гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 93,5 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2012-2013 оны хичээлийн жилд 9 мэргэжлээр 326 сурагч суралцаж, 19 багш ажиллаж байна.
Сумын хэмжээнд 2012 оны жилийн эцсийн байдлаар 514 ажилгүй иргэн, үүнээс бүртгэлтэй ажилгүй 81 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 66,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 1 хувийг тусгай дунд, 43,9 хувийг бүрэн дунд, 48,1 хувийг бүрэн бус дунд, 2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар 56 айлын орон сууц Болд төмөр-ерөө гол ХХК-ны төмөр замын Цагаан хаалга өртөөний барилга, 4 айлын 6 орон сууц , мөн БТЕГ ххк-ны хөрөнгө оруулалтаар 2 давхар 24 айлын орон сууц, 30х18 харьцаатай спорт заал, 5,1 км бетонон зам, 10 ортой тосгоны хүн эмнэлэг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн барилга зэрэг нийт 11 барилга баригдаж ашиглалтанд орсон.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн зөнгийн олон улсын байгууллагын төслүүдМянгны сорилтын сангийн Хот орчимын бэлчээрийн төсөл
Уг сум нь зөгийн балны үйлдвэрлэлээр алдартай бөгөөд, зам тээвэр дэд бүтэц сайтай. Томоохон тосгонуудын нэг болох Дулаанхаан тосгон нь уг суманд байдаг бөгөөд авто болон төмөр зам хосолсон дэд бүтэц, зам харилцаа, холбоо сайн хөгжсөн, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг, олон төрлийн эрдэс баялаг рашаантай, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Газар нутгийн онцлогоос хамааран хүн ам мэдээллээр түргэн шуурхай хангагддаг сум юм.