Далайн түвшнээс дээш 800-1200 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг Сэлэнгийн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 118970 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 86417 толгой малтайгаас 147 тэмээ, 3843 адуу, 7729 үхэр, 42874 хонь, 31824 ямаа байна.Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10.5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 15,7 хувь болж байна. Нийт 686 өрх тоологдсноос 275 малчин өрх, 127 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 61,3 хувийг эзэлж байна.
Сумын газар нутгийн баруун хэсгээр ОХУ-ыг УБ хоттой холбосон олон улсын чанартай А3 авто зам 45 км дайран өнгөрдөг. Уг авто замаас сумын төв хүртэл 7 км сайжруулсан шороон замаар холбогдсон.Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худгаас усыг шууд насосоор татан түгээж байна.
Сумын хэмжээний 656 айл өрхүүд амины орон сууц болон гэр сууцанд амьдардаг. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 бүлэгт 204 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 24 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдсан байна.Цэцэрлэгт 96 хүүхэд, гэр цэцэрлэгт буюу зуны цэцэрлэгт 124 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 53.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14.2 хувийг дээд, 4.7 хувийг тусгай дунд, 28.1 хувийг мэргэжлийн анхан шатны, 30.9 хувийг бүрэн дунд, 22.1 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Сонгон шалгаруулалтаар шалгарсан барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажилд 780,0 сая төгрөг, зам засварын ажилд 3.6 тэр бум төгрөг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, ажил 70 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЭмзэг бүлгийн хүн амын хүнсний баталгаат хангамжийг сайжруулах төсөл Мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төсөл
Тус сум нь “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ СУМАА ХӨГЖҮҮЛЬЕ” уриан дор 2013 оныхоо зорилго, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:ЗОРИЛГО: ИРГЭНЭЭ ДЭМЖИНЭЭХ НУТАГАА ХӨГЖҮҮЛНЭЗОРИЛТ:• ТӨРИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУУРХАЙ ХҮРГЭХ• ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖҮҮЛЖ, ХОРШООЛЛЫГ ДЭМЖИХ• ӨРХИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЖ, ӨРХ БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙХ
Боловсрол: | 0.752857000 |
Эрүүл мэнд: | 0.776940000 |
Эдийн засаг: | 0.292577142 |
Бусад: | 0.586145000 |
Дэд бүтэц: | 0.313800000 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт татварын орлого нь 18,4 сая төгрөг, аймгийн санхүүгийн дэмжлэг 200,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 649,2 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1,5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 869,9 сая төгрөг байна. Нийт зардлын 63,7 хувь нь цалин, 6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 31 аж ахуйн нэгж байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж 28.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 28,8 сая, аймагт 79,4 сая, орон нутагт 25.2 сая нийт 133,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд газар тариалангийн 16 аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний 8, мал эмнэлгийн 4, нийтийн тээврийн 1, дугуй засвар болон бусад чиглэлийн 3 аж ахуй нэгж байдаг. Тус суманд Хурниад ХХК, Жавхлант буудай ХХК, Өгөөж Андууд зэрэг ХХКомпаниуд сум орон нутгийн эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байна.
Сумын хэмжээнд нийт 15880 га эргэлтийн талбайтай бөгөөд 7696 га-д тариалалт хийсэн. Үүнээс 193 га буюу 2.5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 6326 га буюу 83 хувьд нь улаанбуудай, 14.5 хувьд нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 6286 га талбайд үр тариа, 95 га талбайд төмс, 98 га талбайд хүнсний ногоо, 52 га талбайд тэжээлийн ургамал тариалж 10174 тонн үр тариа, 1400 тонн төмс, 2003 тонн хүнсний ногоо, 110 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон.
Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын дунд сургууль, Соёлын төв, Цэцэрлэг, ЗДТГазрын харьяа нийт 6 уурын зуух ажиллаж байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эргэлтийн эмийн сан үйл ажиллагаа явуулж, их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 468, осол гэмтэл 14, халдварт өвчлөлийн 30 тохиолдол гарсан байна.
Жавхлант сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 5 га-аар нэмэгдсэн. 2012 оны байдлаар 138 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15.4 га газар өмчилж, 207 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 103.5 га газар, 3 аж ахуй нэгж аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар, 18 иргэн 19 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 16458 га мөн 504 иргэн, 22 аж ахуй нэгж төмс хүнсний ногооны зориулалтаар 350 га газрыг эзэмшиж байна.
ОХУ-ыг УБ хоттой холбосон олон улсын чанартай А3 авто зам дайран өнгөрдөг. Уг авто замаас сумын төв хүртэл 7 км хар замаар холбогдсон.Дархан-Уул аймгаас 45 км зайд оршдог, аймгийн төв болон хот суурин газруудтай ойр дэд станц, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломжтой.Үүрэн телефон /Скайтель, Мобиком, Юнитель, Жи-мобиайл, / бүгд нээгдсэн.Хүнсний ногоо тариалалт, малын тоогоороо аймагтаа эхний 3-т ордог. Мал аж ахуй, газар тариалан хослосон.