ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сэлэнгэ аймгийн Орхон сум анх 1943 онд Төв аймгийн Жаргалантын САА-н Үнэгтийн контор нэртэй МАА-н ферм тулгуурлан Орхон дахь хонь үржүүлгийн аж ахуй гэж байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 222-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Орхон сум байгуулагдсан. 2012 оны байдлаар засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд Орхон, Бэлэндалай гэсэн 2 багтай. ОРХОН сум нь: 2310 хүн амтайҮүнээс: 1196 эрэгтэй 1114 эмэгтэй 700 өрх бүртгэлтэй


Далайн түвшингээс дээш 750-800 метр өндөрт өргөгдсөн температурын туйл нь +38-48 хэм. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээрийн бүсэд оршдог. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 130627 га.

Мал сүрэг


Малын бүтэц: 2012 оны жилийн эцсийн тооллогоор нийт 83621 мянган толгой мал тоологдсон. Үүнээс адуу 3994, үхэр 9500, хонь 35988, ямаа 34139 мянган толгой байна. Тус сум нь мах ноосны чиглэлийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонийг өсгөн үржүүлдэг. Нийт хонин сүргийн 19,8 хувийг “Орхон” үүлдэр болон түүний эрлийз хонь эзэлж байна.Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 11,2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 13,4 хувийг эзэлж байна.377 мал бүхий, 209 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 29,8 хувийг малчин өрх эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Дархан-уул аймаг Орхон аймгийг холбосон 16 км авто зам, 30 км төмөр зам дамжин өнгөрдөг. Тус сумын бэлэндалай багт Улаанбаатар төмөр замын 42-р зөрлөг байрладаг. 

Ус хангамж


Сумын төвд 1983 онд ашиглалтанд орсон Сансар гүний, 2010 онд төв худаг, 2009 онд шийр сууринд 1 худаг, 42-р зөрлөгт 2012 онд 1 худгууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Монголын мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээр” төслийн хүрээнд малчны бүлгүүдэд 4 худгийг Мэргэн шувуут, Агьтын хошуу, Хуц халтар, Марзын шанд зэрэг газруудад ашиглалтанд оруулсан. Сумын бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зориулалтаар 17 худаг ашигладаг.Сумын төвийн ард иргэдийн ундны усны хэрэглээг хангах зорилгоор 3 тн багтаамжтай авто машинаар ус зөөвөрлөж түгээх ажлыг гүйцэтгэж байна. Сумын төвд 2 усан сан ажилладаг. 6 м3 багтаамжтай.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг ханган сум орон нутгийн боломжид тулгуурлан 2012 онд төрийн албан хаагчдын 4 айлын орон сууцыг ТА-2 төслийн 15.0 сая төгрөгийн санхүүжилтээр засварлан ашиглалтанд орууллаа. Тус ажлын хүрээнд нийт 5 төрийн албан хаагчийг орон сууцтай болгосон. Хууль зүй яамны хөрөнгө оруулалтаар аймгийн хөрөнгө оруулалтаар 60.0 төгрөгийн санхүүжилт цагдаагийн кубон баригдаж ашиглалтанд оруулсан

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 11 бүлэгт 276 хүүхэд өдрөөр суралцаж байна. 2012 оны хүн амын тооллогоор 6-15 насны 431 хүүхэд байсны 232 нь тус суманд, эцэг эхийн шилжилт хөдөлгөөний улмаас Сайхан суманд 133 өөр аймаг сумын сургуульд 61 хүүхэд суурь боловсролыг эзэмшиж байна. Албан бус боловсролд 15 хүртлэх насны 2 хүүхэд хамрагдсан. Сургууль завсардалт байхгүй. Үүнээс үзэхэд бага боловсролын хамран сургалтын хувь 62, суурь боловсролын хамран сургалт хувь 54, тойргийн хамран сургалт 63 хувьтай. 

Цэцэрлэг


2012-2013 оны хичээлийн жилд сумын статистикийн мэдээгээр цэцэрлэгийн насны 179 хүүхдийн бүртгэлтэй байдаг үүний 90 хүүхэд цэцэрлэгийн өдрийн бүлгийн сургалтанд, малчдын 15 хүүхэд явуулын багшийн сургалтанд, Хөтөлийн цэцэрлэгт 17 хүүхэд, Дарханд 2, Улаанбаатарт 2, Төв аймгийн Заамарт 1 хүүхэд тус тус цэцэрлэгт хамрагддаг. Сумын хэмжээний нийт хүүхдийн 70 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.Орхон сумын 12-р цэцэрлэгОрхон сумын 1-р багийн 6-р хэсэгт байралдаг75 хүүхдийн хүчин чадалтай, 63 хүүхэд хүмүүжиж байна.18 багш ажиллагсадтайТөрийн өмчийн хэлбэртэй, тоосгоор баригдсан. Нийт талбай 607 м2, 2000 онд ашиглалтанд орсон. Нам даралтын зуухаар халаалтын асуудлаа шийдвэрлэдэг. Чанарын хувьд дунд зэрэг 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв нь Орхон сумын 1-р багийн 6 хэсэгт байрладаг8 ортойих эмч 2, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 10Эрүүл мэндийн төвийн одоогийн барилга нь 1993 онд ашиглалтанд орсон. 15 үйлчлүүлэгч хүлээн авах чадалтай, тоосгоор хийгдсэн, чанарын хувьд дунд зэрэг, цэвэр бохир усны системд холбогдоогүй, дулаан асуудлаа бага оврын уурын зуухаар шийдвэрлэдэг.

Соёлын төв


Соёлын төв нь Орхон сумын 1-р багийн 6-р хэсэгт байрлалтай195 хүний суудалтай9 ажиллагсадтайБарилга нь чулуун ханатай, чанар хийцийн хувьд сайн, халаалтын асуудлыг нам даралтын зуухаар шийдвэрлэдэг.

Ажилгүйдэл ядуурал


2012 оны байдлаар сумын хөдөлмөр эрхлэлтийн албанд 36 иргэн бүртгэлтэй байгаагийн 69,7 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл • Дээд боловсрол 26 %• Тусгай дунд 23%• Бүрэн дунд 49%• Суурь боловсрол 2% - тай байна. 

Засаг даргын тамгын газар


Засаг даргын Тамгын газрын барилга нь Орхон багийн 6-р хэсэгт байрлалтай24 ажиллагчидтай1963 онд нийтийн ахуй үйлчилгээний зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон. Чанарын хувьд дунд зэрэг чулуун хийцтэй, бага оврын уурын зуухаар халаалтын асуудлаа шийддэг.

Сумын сор бүтээгдэхүүн


Нарийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонь2011 онд “Шилмэл мал-2011” улсын үзэсгэлэнгээс Орхон үүлдэрийн хуц 1-р байр эзэлэн алтан медаль2012 онд Орхон эм хонь 1-р байр эзлэн алтан медаль авсанГазар тариаланМал аж ахуйОрхоны загас, загасан бүтээгдэхүүн

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Цаасны үйлдвэрийн туурьБайгуулагдсан он : 13-р зууны үеХөшөө, дурсгалын намтар: 13-р зууны үеийн Гуйлан улсын цаасны үйлдвэрийн үлдэгдэл туйр юм.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Орхончуудынхаа өнөөгийн түвшинд хүрсэн ололт амжилтыг баталгаажуулж, өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэн сэтгэл хангалуун амьдрах таатай орчин бүрдүүлцгээх” зорилго тавин дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Үүнд: Боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, нийгмийн хамгааллын ажил үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тогтвортой ажлын байруудыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурийг баталгаажуулж, ХАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөн нэмэгдүүлж буй хөгжлийг ханган, үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг сайжруулж, сумынхаа эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлнэ.Төрийн хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлж төр, төсвийн байгууллагын ажил үйлчилгээг шуурхай болон төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлнэ. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.582594000
Эрүүл мэнд: 0.680690000
Эдийн засаг: 0.271595714
Бусад: 0.645380000
Дэд бүтэц: 0.309516666
Байгаль орчин: 0.833335000


Сэлэнгэ аймгийн Баруун урд хэсэгт оршдог.  Улаанбаатар хотоос 220 км Сэлэнгэ аймгаас 180 км  Дархан-уул аймгаас 70км Орхон аймгаас 110 км зайд байрладаг.  Тус сум нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумтай баруун урд, Баруунбүрэн сумтай баруун, Сант сумтай баруун хойд, Сайхан сумтай зүүн хойд, Баянгол сумтай зүүн, Төв аймгийн Сүмбэр сумтай зүүн урд хэсгээр тус тус хиллэдэг. 


1 дүгээр сарын дундаж температур -24,8 С7 дүгээр сарын дундаж температур +19,2 СЖилийн дундаж салхины хурд 5-10 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 200-400 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1,279,0 сая төгрөг.Үүнээс: Орон нутгийн татварын орлого 39,6 сая төгрөг  Төсвийн байгууллагын өөрийн орлого 2,0 сая төгрөг Аймгийн авах санхүүгийн дэмжлэг 302,5 сая төгрөгОрон нутгийн хөгжлийн санд орлогын шилжүүлэг 249,4 сая төгрөгТусгай зориулалтын шилжүүлэг 685,6 сая төгрөгОрон нутгийн нийт төсвийн зардал нь 1,028,7 сая төгрөг байна. Нийт зардлын 59,5 хувь буюу 612,1 сая төгрөг цалин, 6,7 хувь буюу 68,9 сая төгрөг нийгмийн даатгалын шимтгэл, 10,7 хувь буюу 110,1 сая төгрөг халамж үйлчилгээний тэтгэвэр тэтгэмжийн зардал, 23,1 хувь буюу 237,6 сая төгрөгийг төрийн үйлчилгээний бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 75 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 11,1 сая төгрөг, аймагт 68,8 сая төгрөг, орон нутагт 29,2 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд 28 аж ахуй нэгж 44 иргэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт эргэлтийн талбай 27132 га байдагаас 22083 га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглаж байна. Сумын хэмжээнд нийт 12046 га талбайд үр тариа тариалж 15081 тн, тосны ургамал 779 га талбайд тариалж 290 тн ургац, 266 га талбайд төмс тариалж 2788 тн ургац, 81 га талбайд хүнсний ногоо тариалж 1000 тн ургац хураан авлаа. 

Цахилгаан хангамж


Тус сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1969 онд баригдсан 110/35/10 квт-ийн дамжуулах станцтай. 2012 онд Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвөөс хар зам хүртэлх 4,1 км цахилгааны шугмын ажлыг 95 сая төгрөг, үргэлжлүүлэн цант хүртэлх 1,9 км шугмын ажлыг 50 сая төгрөг нийт 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.  

Дулаан хангамж


Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн байгууллагууд нь дулаан хангамжийн асуудлыг нам даралтын зуух ажиллуулж шийдвэрлэдэг. Нийт 7 нам даралтын уурын зуух хэвийн ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 47 хувь нь сумын төвд, 53 хувь нь хөдөө амьдардаг. Сүүлийн жилүүдэд бусад алслагдсан аймаг сумдаас шилжин ирэгсдийн тоо ихэссэн. Сумын хүн амын 32,7 хувь нь хүүхэд, 51,7 хувь нь залуучууд, 15,5 хувь нь өндөр настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургуульОрхон сумын 1-р багийн 7-р хэсэгт байрлалтай370 хүүхдийн хүчин чадалтайДотуур байр 70 хүүхдийн хүчин чадалтайБагшийн тоо 181984 онд ашиглалтанд орсон 2 давхар тоосгон хийцтэй. Нам даралтын зуухаар халаалтын асуудлаа шийдвэрлэдэг. 1562 м2 талбайтай. Чанарын хувьд сайн 2012 онд их засварт орсон.

Эрүүл мэнд


Сумын эрүүл мэндийн төв нь 8 ортой 1, эмнэлэг, 1 эмийн эргэлтийн сан үйл ажиллагаа явуулдаг. Хүний нөөцийн хувьд 2 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, туслах 5 ажилтантай. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сумын хүн амд цаг тухайд нь хүргэн ажиллаж байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 224, осол гэмтэл 20, халдвар өвчлөлийн 1 тохиолдол бүртгэгдсэн2201 ор хоног ашиглаж 275 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж 2291 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 8,3. 

Соёл, спорт


Анх 1952 онд ашиглалтанд орсон. Одоогоор 195 хүн суудалтайгаар иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэж байна. Соёлын төвийг дэргэд Орон нутаг сурталчилах танхим, номын сан үйл ажиллагаа явуулдаг. 2012 онд улсын хөрөнгө оруулалтаар их засварын ажлыг 100 сая төгрөгийн өртөгтэйгээр Улаанбаатар хотын “ИХ МАНДАТ” ХХК хийж гүйцэтгэсэн. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 108 албан хаагч, ажилтан ажиллаж байна.    

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төв нь Улаанбаатараас 220 км, Аймгийн төвөөсөө 180 км-ын зайд оршдог. Сумын төвд Засаг захиргаа, Сургууль-дотуур байр, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Банкны 2 салбар, Ус цаг уур, цагдаагийн хэсэг, ахуй үйлчилгээ, холбоо гэсэн төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.        Өнөөгийн байдлаар • 987 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 103 га газар өмчилж, • 192 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 150,72 га газар, • 87 иргэн 29 ААН газар тариалангийн зориулалтаар 27132,34 га газар эзэмшиж байна.  

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сумын хөгжүүлэх сангийн төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлМалчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлМалын индексжүүлсэн даатгал төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Бурхантай хадХөшөө, дурсгалын намтар: Бурхантай хадны сийлбэр хэдэн онд байгуулагдсан нь тодорхойгүй Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Амарбаясгалан хийдийн суурийг тавихаар явах замдаа Орхон гол үерлэснээр Цант толгой дээр байрлаж байх хугацаандаа хадан цохион дээр сийлж уралсан домогтой.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хүн чулууБайгуулагдсан он : 10-р зууны үеХөшөө, дурсгалын намтар: Энэ нь 10-р зууны үеийн Түрэг улсын олдвор юм.

Сумын онцлог


Тус сум нь 130.6 га нутаг дэвсгэртэй. Үүнээс газар тариалангийн талбай 25,9 мянган га, 9.3 мянган га хадлан, 87.9 га нь бэлчээр, 3.8 га нь ой мод, бусад нөөц газартай. Орхон үүлдрийн хонь нь ашиг шим үүлдрийн чанараар бие даасан үүлдрийн шаардлагыг хангасан тул 1961 оны 03-р сард нарийвтар ноост Орхон үүлдэр болгон баталж зарлагдсан.Орхон сумаас -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 4-Монгол Улсын Гавъяат эдийн засагч 1-Монгол Улсын Гавъяат зоотехникч 1-Монгол Улсын анхны мянгат саальчин -Монгол Улсын Ургацын аварга 29-Монгол Улсын аварга малчин 6 төрөн алдаршсан.