Далайн түвшнээс дээш 900 м -1200 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Орхон-Сэлэнгийн сав газарт багтана. Геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь тал хөндий уул, нурууд зохилон эзлэх бөгөөд газрын гадаргын хотгор гүдгэрийн хувьд харилцан адилгүй тул 3 хэсэгт хуваагдана. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 138706 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 60586 толгой малтайгаас тэмээ 2, адуу 2804, үхэр 7099, хонь 28583, ямаа 22098 байна.Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 6603 толгой мал тоологдсон нь нийт малын 10,9 хувь байна. 180 малчин өрх, 131 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 44.8 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Орхон аймгийг Нийслэлтэй холбосон улсын чанартай хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Улсын чанартай авто замаас сумын төв 18 км-ийн зайтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 50 м3 багтаамжтай 2 усан сан, /25 м3 багтаамжтай усан санг ашиглах боломжгүй/, 45 м3 хүчин чадалтай 2 насос, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.7 км урт шугам хоолой байгаа боловч усан санг ашиглах боломжгүй байгаа учраасгүний худгаас усыг шууд насосоор татан 1 усан сангаас шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 16 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 2 ус түгээх цэг, 146 өрх айл хавар, зун, намрын улиралд төвлөрсөн усан хангамжинд холбогдож гүний 1 худгаас усаа авч байна.Усан санТөв усан сан 225 м3, 50 м3 хүчин чадалтай. Ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон- 1
Сумын төвд төвлөрсөн уурын зуух 1, нам даралтын уурын зуух 2, нийт 3 уурын зуух ажиллаж байна.Сумын Засаг даргын тамгын газар, Соёлын төв, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, цагдаагийн кабон, 12 айлын орон сууц, зарим аж ахуйн нэгжийг дулаанаар хангагддаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй 15 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 74 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 46,7 хувийг дээд 13,4 хувийг тусгай дунд, 6,6 хувийг бүрэн дунд, 20 хувийг бүрэн бус дунд, 13,3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн 2012 оны барилгын засварын ажлын хөрөнгө оруулалт 55,0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөл бүрдүүлэх;Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв зохион байгуулах;Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх;Дархан Эрдэнэтийн авто замтай холбож иргэдийг зах зээлд ойртуулах;1950-иад онд ашиглагдаж байсан усжуулалтын байгууламж, даланг сэргээн засварлаж иргэдийн төмс, хүнсний ногоо тариалах нөхцлийг бүрдүүлэх, өрхийн үйлдвэрлэл загас, гахай, тахиа, зөгий, жимс жимсгэнэний аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх;
Боловсрол: | 0.648601000 |
Эрүүл мэнд: | 0.677430000 |
Эдийн засаг: | 0.275997142 |
Бусад: | 0.570700000 |
Дэд бүтэц: | 0.509266666 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22С7 дугаар сарын дундаж температур +25Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр200-400 мм
Орон нутгийн төсөв.Сумын татварын нийт орлого нь жилд 23688.0 төгрөг байдаг.Орон нутгийн төсвийн нийт зардал нь 1664041,6 сая төгрөг байна. Үүнээс цалин, нийгмийн даатгалын шимтгэл 984628,2 сая төгрөг буюу нийт зардлын 59,1% тогтмол зардал 233322,7 сая төгрөг буюу нийт зардлын 14% бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 43 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж. 2.4 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 4300.0, аймагт 81082.0 сая, орон нутагт 23688.0 сая нийт 109070.0 төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 10125,2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол Газар шим, Баяндарь, Норбу-Акго, Эй-Си-Ди, Макс зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 8091га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 9,3 хувьд нь төмс, хүнсний ногоо, 90 хувьд нь улаанбуудай, 0,7 бусад бүтээгдэхүүн тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 2637 га талбайд үр тариа, 355 га талбайд төмс, 136,2 га талбайд хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж, 5222,9 тонн үр тариа, 4482,2 тонн төмс, 1740,9 тонн хүнсний ногоо хураан авсан. Зоорины аж ахуй 74 эрхэлдэг төмс хүнсний ногооны 60 %-ийг хадгалдаг.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд1969 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.
Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 34 худаг, 1.64 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 12өрх, 4 аж ахуйн нэгж холбогдсон бохир усаа ил задгай хаядаг цаашид цэвэрлэх байгууламж барих шаардлагатай байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 16 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1981 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 354 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 54 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Гацуурхан” цэцэрлэгт 99, гэр цэцэрлэгт 67 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 84,6 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 5 мэргэжлээр 105 сурагч суралцаж,17багш ажиллаж байна.
Суманд 7 ортой эрүүл мэндийн төв, Эргэлтийн эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 10эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 50 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 304, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна.
1957 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 6жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1 гутал засварын 3, оёдолын 2 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Сант сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээ давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд нутгийн удирдлагын холбооны санхүүжилтээр хийхээр төвлөж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 210 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2 га хөдөө аж ахуйн бүс 106,8 га зуслангийн бүс 1,61 гаӨнөөгийн байдлаар 305 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 58,55 газар өмчилж, 186 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 128,5 га газар 605 иргэн 13 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 8091 га газар эзэмшиж байна.
Сумын нийт өрхийн 80 хувь нь төмс хүнсний ногооны өрхийн аж ахуй эрхэлж байна.1. 1928 онд байгулагдсан Монгол Улсын ууган аж ахуйн нэг / Цагаантогойн САА/2. МСҮТөв нь ХАА-н чиглэлийн 13-15 төрлийн нарийн мэргэжлээр залуучуудыг сургадаг.3. Өрхийн аж ахуйг төмс хүнсний ногооны чиглэлээр эрхлэхэд бүрэн боломжтой Орхонгол, Ивэн гол /усан байгууламжтай/ Усан сээрийн гол зэрэг голуудтай.4. Төмс хүнсний ногооны чиглэлээр нийт өрхийн 40 хувь орчим хувь нь зоорины аж ахуй эрхэлдэг.