Хушаат сумын байгаа хэсэг нь Монгол орны физик газар зүйн мужлалаар Хангайн уулын ойт хээрийн умард Хангайн уулын хээрийн тойрогт багтана. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 201015 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 68907 толгой малтайгаас 8 тэмээ, 1897 адуу, 5853 үхэр, 34776 хонь, 26373 ямаа байна. Хөдөөд 199 малчин өрх байгаа бөгөөд үүнээс 100 хүртэл малтай 70, 101-200 хүртэл малтай 43, 201-300 хүртэл малтай 38, 301-500 хүртэл малтай өрх 26, 501-999 хүртэл малтай өрх 13, 1000-аас дээш малтай өрх 9 өрх байна. Гахай 210, Тахиа 92 тоологдсон байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна. 213 малчин өрх, 91 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.
Сумын төв дотор сайжруулсан шороон замтай. Аймгийн төв болон бусад сумдтай шороон замаар холбогдсон.
Сумын төвийн цэвэр усны эх үүсвэрийн гүний 7 худаг, Сургууль, Цэцэрлэг, ЭМТөв дэргэдээ гүний худагтай тул цэвэр усны хангамжаа өөрсдөө шийдвэрлэсэн. ЭМТөв, Сургууль, Цэцэрлэг, Халуун ус, 1 өрх айл жижиг хэмжээний ус цэвэрлэх байгууламжтай. Төвийн айлууд гүний 5 худгаас цэвэр усаар хангагдаж байна. Шинээр гэр хороолол үүсэх Рашаантын адагт, Ишгэнт хорооллын хойд талд тус тус 1 худаг 2012 онд гаргасан. ММССангийн ХОБХТөслөөр сумын 22 малчдын бүлгийн бэлчээрт 22 худаг шинээр 2012 онд гаргасан.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд төсвийн байгууллагуудын ажлын байр болох хувийн халаалттай байгууламж 6 бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Тус суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих шаардлагатай.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 217 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 18 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдсан байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 18 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 72 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 33.3 хувийг дээд, 5.5 хувийг тусгай дунд, 22.4 хувийг мэргэжлийн болон техникийн, 22.2 хувийг бүрэн дунд, 16.6 хувийг бага болон суурь боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Хушаат сумын ЗДТГ-ын барилга нь 1991 онд ашиглалтанд орсон, бага оворын халаалтын зуухтай тоосгон хийцтэй зориулалтын барилга.Нийт талбай 344,7 м2, 2008 онд өргөтгөл хийж цагдаагийн байр багийн Засаг даргын 684 м2 талбай бүхий байрыг барьж ашиглалтанд оруулсан.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа II- төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк “Жайка”-ийн төсөл “Монгол төмс” хөтөлбөр ММССангийн хот орчмын бэлчээрийн төсөл
Хушаат сумын нутаг дэвсгэрт 1720 онд Их хүрээг Усансээрт гэдэг газар засан товхинуулсан. Түрэгийн үеийн 90 гаруй хиргэсүүр үүр, байгалийн чимэг болсон Дуут хад уул, Эмчилгээний зориулалттай баталгаажсан Армогой, Асмалжингийн рашаанууд зэрэг түүх дурсгалын газруудтай.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар тариаланд ашиглагдаж буй газар нь хүрэн ба хар бараан хөрстэй, далайн түвшнээс дээш 700-1100 м өргөгдсөн эх газрын эрс тэс уур амьсгалтай. Рашаан ус элбэг, Орхон, Сэлэнгэ мөрний хооронд байрладаг. Гол үйлдвэрлэл нь газар тариалан үүний дотор /төмсний “элит үр” үржүүлэх, МАА-н хувьд Казакын цагаан толгойт үүлдрийн махны үхэр өсгөн үржүүлдэг. Иймээс тус сумын нутагт хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэх илүү боломжтой, Зам тээвэр интернет зэрэг дэд бүтэц хөгжсөн ойролцоо хүн ам суурьшсан том хот, суурингуудтай зах зээлд ойр дөт юм.
Боловсрол: | 0.710295000 |
Эрүүл мэнд: | 0.744293333 |
Эдийн засаг: | 0.277340000 |
Бусад: | 0.543155000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Уулархаг, сэрүүн уур амьсгалтай, салхи хаврын улиралд зүүн хойноосоо 12-16 м/с хүрдэг.1 дүгээр сарын дундаж температур -29.8 С7 дугаар сарын дундаж температур +21 С жилийн дундаж салхины хурд 6-11 м/сжилийн хур тунадасны нийлбэр 313.5 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 2012 оны байдлаар 231.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 208.9 сая төгрөг, сумын өөрийн орлого 22.9 сая байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 231.8 сая төгрөг байна. Нийт зардлын 59.2 хувь нь цалин, 6.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30.4 хувийг нь бусад зардал, 3.1 хувь нь хөтөлбөр арга хэмжээний зардал, 1.1 хувь нь нийгэм хамгаалалын зардалд эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 40 гаруй аж ахуй нэгж байгуулага үйл ажиллагаа явуулж 12.6 тэрбум бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 40.6 сая, аймагт 71.8 сая, орон нутагт 22.6 сая нийт 135 сая төгрөгний татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 22556 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2012 онд 9632 га-д /улаан буудай/ тариалж 17937 тн ургац авсан. 450 га-д рапс тариалж 221 тн ургац авсан. 241 га-д төмс тариалж 2992 тн, 114 га-д хүнсний ногоо тариалж 1516 тн ургац тус тус хураан авсан байгаа Үр тарианы үйлдвэрлэлд 24 ААНэгж, нэг иргэн тогтмол үйл ажиллагаа явуулж, 7 ААНэгж, 24 иргэн төмс хүнсний ногоо тариалж байна. 3,7 га талбайд чацаргана тариалж, 10264 га-д уринш боловсруулсан байна.
Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 1987 онд баригдсан 35/04 кВт-ийн дэд станцтай. Тус суманд 2013 оны төсвөөр гэрэлтүүлэгийн ажил, трансформаторын хүчин чадлыг сайжруулах ажил хийгдэнэ. Мөн ишгэнт хороололд шинээр 04-кВын шугам 2 км газар тавихаар төлөвлөгдсөн.
Сумын төвд ЗДТГазар, Ахуйн үйлчилгээний төв, Эрүүл мэндийн төв, цэцэрлэг, Соёлын төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа нийт 6 уурын зуух ажиллаж байна.
Суманд 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 85, осол гэмтэл 4, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна.
2002 онд Засгийн газрын тогтоолоор орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжин ирсэн бөгөөд 150 хүний суудалтай, хурал, бүжгийн их заал, эрхлэгч, номын сан, ОНСТанхим зэрэг 7 өрөө танхимтай Жилдээ уламжлалт болон соёл хүмүүжлийн 12-20 төрлийн 50-80 төрлийн ажлыг зохион байгуулж, 1654 номын фондын эргэлт хийж хөдөөгийн иргэд, малчид хүүхэд залуусыг төрөлжүүлэн 7000-10000 гаруй хүнд үйлчилж байна.Дуу хөгжим бүжгийн дугуйлан ганцаарчилсан болон бүлэгээр хичээллэдэг. Хөдөөгийн 2 багийн Соёл мэдээллийн төвийг түшиглэн явуулын хэлбэрээр зуны улиралд малчдад урлаг уран сайхан, нүүдлийн номын сангийн үйлчилгээг тасралтгүй хүргэн ажиллаж байна.Соёлын төвийн дэргэдэх дуу бүжгийн хамтлаг 2, чуулга бүртгэлтэй ардын авъяастан 20 байна.
Хушаат сум нь ХАА, мал аж ахуй давамгайлсан сум юм. Иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх ажлын хүрээнд сумын төвийн суурьшил нэмэгдэж байгаатай холбогдуулан тус сумын Рашаантын адагт шинээр суурьшлийн бүс бий болгож байна. Сумын нийт 1700 иргэдээс 870 иргэн газраа өмчилж авсан байна. Сумын газар нутгын 60хувь-д ММССангийн Хот орчмын бэлчээрийн төсөл хэрэгжиж байна.
Эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх зорилго нь орчин үеийн өндөр технологитой газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй фермерийг хөгжүүлж бүсийн томоохон Дархан хотын хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах. Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэхЭнэ хүрээнд: Газар тариаланд технологийн ба үрийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, “уринш-буудай-тэжээлийн таримал” гуравч сэлгээнд бүрэн шилжүүлэхГазар, бэлчээр, ус зэрэг байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээхДархан хотын зах зээлд бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлэх чадавхи бүхий эрчимжсэн ба хагас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхҮйлчилгээний салбарыг хөгжүүлж, хүн амын амьдралын чанар, амьжиргааны түвшинг дээшлүүлэхБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх