ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь 1931 онд Богдхан уулын аймгийн Баатарвангийн хошууны Хөлий-Баян-Уул сумын суурин дээр Түнхийн аманд Хараа голын хөндийд байгуулагдан 1954 онд Мандах нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд Баруунхараа САА болон өргөжин 1992 онд шинэ Үндсэн хуулиар Баянгол сум болон цэцэглэн хөгжиж байна. Тус сум нь 197.6 мянган га газар нутагтай, засаг захиргааны анхан шатны нэгж 3 багтай, 5479 хүн амтай, 1590 өрхтэй, төр төсвийн 9 байгууллагатай, 123.4 мянган толгой малтай. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 10-д ордог хүн амын нягтрал ихтэй 35,9 хүн/га ногддог сум юм.


Баянгол сум нь Гринвичийн Зүүн уртрагаас 106004,56, хойд өргөрөгийн 48054,52-д оршдог.Монгол орны Хангай Хэнтийн уулархаг их мужийн Хэнтий нурууны дэд мужийн Хэнтийн баруун захын бэсрэг уулсын тойрогт хамаарагдана.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 197619,5 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 73883 толгой мал тоологдсон нь нийт малын 59,9 хувь байна. Сумын хэмжээнд 399 малчин өрх, 479 малтай өрх байгаа нь нийлээд сумын нийт өрхийн 55,2 хувийг эзэлж байна.

Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 123465 толгой малтайгаас адуу 6496 толгой, үхэр 13862 толгой хонь 63114 толгой, ямаа 39993 толгой байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 2, 250 м3 багтаамжтай 1 усан сан, цагт 25 м3 хүчин чадалтай 1 насос станц, цэвэр усны 1.75 км урт шугам хоолой, 1,75 км дулааны шугам байгаа ба худгаас усан сангаар дамжуулан 2 насосоор татан шугам хоолойгоор шахаж ус түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 170 өрх, 18 аж ахуйн нэгж холбогдож цэвэр усаар хангагдаж байна.Усан санТөвлөрсөн усан хангамж250 м3 хүчин чадалтай2012 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усан хангамжийг шинэчилсэн. Үүнд: даралтат цамхаг ашиглаж байсныг болиулж Инвектор төхөөрөмжит насос суурилуулан байнгын даралтаар сумын усан хангамжийг түгээх болсон.

Дулаан хангамж


Сумын төвд халаалтын төв1, 1 мегаваттын 2 зуух, 54-ын 2 тогоо нийт 3 мегаваттын хүчин чадлаар ажиллаж байна.Сумын инженерийн шугам сүлжээ 1968 онд ашиглалтанд орсон цагаас хойш засвар үйлчилгээ хийгээгүй учраас шинэчлэх шаардлагатай. Сумын орон сууцнууд нь хэрэглээний халуун усны шугамгүй байгаагаас сумын хэмжээнд дулаан хангамжийг өргөтгөх зайлшгүй шаардлага гарсаар байна.Уурын зуухны барилга хуучирч муудсан тул барилгад их засвар хийх шаардлагатай байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХараа багт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 869 хүүхэд суралцаж байна72 багш, ажиллагсадтай1968 онд ЗХУ-ын тусламжтайгаар 192 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр, 120 хүүхдийн суудалтай цайны газар бүхий иж бүрэн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авсан байна. 1987, 1992 онуудад сургуулийн барилгад 2 удаа өргөтгөл хийгдэж, 1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн 640 хүүхдийн суудалтай болон өргөжсөн.Боловсролын чанарын шинэчлэлийн өнөө үед сургуулийн сургалтын орчныг сайжруулахад дараахи засвар, үйлчилгээний ажлууд хийгдэх хэрэгцээ шаардлагатай байна. Үүнд:Сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, техник хэрэгслийн иж бүрэн шинэчлэл хийх;Сургуулийн спорт залбаригдаад 45 жилийн насжилттай, их засварт ороогүй тул сургалтын орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй тул дахин шинээр спорт зал барих;Дотуур байр нь сантехникийн шугам, цахилгааны монтажийг иж бүрэн солихАББ-ын сургалтын анги танхим өвлийн цагт-4 градусстай байдаг бөгөөд барилгын стандарт хангагдаагүй тул дээвэр болон ханын өрлөгийн дулаалгыг хийх;Сургуулийн дээврээс дулаан алдагдал их байгаа тул дээврийн дулаалгыг сайжруулан хучилт хийх;

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 12 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 108 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 719, осол гэмтэл 115, халдварт өвчлөлийн 42 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төвийн чулуун бетонон барилга нь соёлын үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Тус барилгад соёл урлагийн арга хэмжээ, олон төрлийн уралдаан тэмцээн, 3 төрлийн дугуйлан, номын сангийн үйлчилгээ, орон нутаг судлах танхим, зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Жилдээ 12000 гаруй хүнд соёл урлагийн үйлчилгээг хүргэж байна.Спорт цогцолбор нь 1988 ашиглалтанд орсон. 3 орон тоотой, 9 төрлийн спортын секц дугуйлангууд хичээллэдэг. 2012 онд бялдаржуулах клуб нээгдэн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, суралцагчид, оюутнуудад хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 9000 гаруй хүнд үйлчлэн спортын 25-30 төрлийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, худалдаа үйлчилгээний 45 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдлын 2, нийтийн халуун усны 3 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 247 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2007 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 114 га Үйлдвэрлэлийн бүс 50 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 200 га Хөдөө аж ахуйн бүс 2000 га Зуслангийн бүс 1100 гаӨнөөгийн байдлаар 2459 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 230,4 га, аж ахуйн зориулалтаар 3 иргэн 0,22 га газрыг үнээр нь тус тус өмчилж, 220 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржаа, фермийн зориулалтаар 137,5 га газар, 20 иргэн, 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 16306,8 га, төмс хүнсний ногооны зориулалтаар 306 иргэн, 11 аж ахуй нэгж байгууллага 507,54 газар, жимс жимсгэнэ таримал ургамал тарих зориулалтаар 42 иргэн 14 ААНБ нийт 250 га газрыг тус тус эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХараа багт байршилтай36 ажилчинтай2005 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 21 өрөөтэй. Цаашид өргөтгөл хийх, урсгал засвар хийх шаардлагатай.   

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сумын Хараа багийн иргэн Пагмажавын Дагвадорж нь жимс, жимсгэний аж ахуйг 1965 оноос өдийг хүртэл 47 жил эрхэлж байгаа ба Баянгол суманд 1989 оноос эхлэн зөгийн аж ахуй, жимс, жимсгэний аж ахуй эрхлэхээс гадна төрөл бүрийн гоёлын мод тариалж Баянгол сумын “Ногоон сум” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүний нэг юм. Одоогоор 30 бүл зөгийтэй, 1,2 га талбайд чацаргана, үхрийн нүд, алим, давжаа алим, бөөрөлзгөнө, зэрэг 20 гаруй төрлийн мод бут тариалж жилд дунджаар 1-1,5 тн чацаргана, 200 кг үхрийн нүд, 200-250 кг зөгийн бал болон бусад жимс, жимсгэнэ хурааж зах зээлд борлуулахаас гадна сургууль, цэцэрлэгийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байна. Мөн өрхийн хэмжээнд жимсээ боловсруулж 2-3 нэр төрлийн жимсний дарс, жимсний чанамал зэргийг үйлдвэрлэн аймаг, суманд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог. Сум орныхоо байгаль цаг уурт тохирсон модны суулгац бэлтгэн уул уурхайн нөхөн сэргээлт, албан байгууллага, айл өрхүүдэд байнга нийлүүлдэг ба жил бүр агч 3000 ш, чацаргана 200 ш, Үхрийн нүд 200 ш, гүйлс 300 ш, хайлаас 1200 ш бургас 1500 ш орчим ширхэгийг бэлтгэн нийлүүлдэг. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Сүхбаатарын үдэлсэн хөшөөБайгуулагдсан он: 1981Хөшөө дурсгалын намтар: 1921 онд Д.Сүхбаатар Цагаантны цэргийг бут цохиод буцах замдаа Баянгол сумын Гонир багийн нутаг дэвсгэр дэх уулын толгойд бууж үдэлсэн. Энэхүү түүхээс үндэслэн Баянгол сумын тэжээлийн үйлдвэрийн ажилтнууд дурсгал болгон барьж босгосон түүхтэй.

Сумын онцлог


Монгол улсын хойд чиглэлийн олон улсын чанартай төмөр зам болон авто зам дайран өнгөрдөг, төвлөрсөн эрчим хүч, хөдөлгөөнт холбооны бүх үйлчилгээнд холбогдсон бөгөөд төвлөрсөн уурын зуух, цэвэр бохир усан хангамж, цэвэрлэх байгууламжтай дэд бүтцийн дэндүү давуу тал нь тус сумын нэг онцлог билээ.Тус суманд алт олдворлодог 4 компани, газар тариалангийн 17, МАА-н үйлдвэрлэл эрхэлж буй 25 компани, 9 хоршоо байдгаас зах зээлийн үед жил бүр улсын эрдэнэсийн санд 300-480 гаруй кг алт тушаадаг байсан бол 2003 оноос Бороогоулд ХХК-ний алтны үндсэн орд ашиглалтанд орсноор жилдээ 8-9 тн алт улсын эрдэнэсийн санд тушааж улсын төвлөрсөн төсөвт 6-8 тэрбум төгрөг зөвхөн энэ үйлдвэрээс төлдөг болсон нь онцлог юм.Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг ХАА, Газар тариалангийн бүтээгдэхүүнээр бүрдүүлдэг нь тус сумын онцлог. Улсын хэмжээнд хаана ч байхгүй 1 хүртлэх хувийн хүүтэй зээлийг иргэддээ олгодог нь сумын бас нэг онцлог юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.703909000
Эрүүл мэнд: 0.693638333
Эдийн засаг: 0.405604285
Бусад: 0.641240000
Дэд бүтэц: 0.619033333
Байгаль орчин: 0.830945000


Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь: Улаанбаатар хотоос 156 км, Дархан- Уул аймгаас 75 кмАймгийн төвөөс 170 км зайд байрладаг.Дархан-Уул аймгийн Хонгор сум, Шарын гол сум болон Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг.Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, мөн Төмөр замын зангилаатай Төвийн бүсэд хөгжих өндөр боломжтой сум юм.


Эх газрын эрс тэс уур амьсгал зонхилдог. Иймээс хоногийн болон улирлын агаарын темпратурын хэлбэлзэл ихтэй, жилийн хур тунадасны хуваарилалт харилцан адилгүй, агаарын хуурайшилт ихтэй, урт хүйтэн өвөлтэй, хавар нь богино, хур тунадас багатай харин зун нь харьцангуй удаан үргэлжилдэг.1 дүгээр сарын дундаж температур -30С7 дугаар сарын дундаж температур +19СЖилийн дундаж салхины хурд 5-10м/сЖилийн хур тундасны нийлбэр 300-400мм2012 онд орсон хур тунадасны жилийн нийлбэр 374 мм, хэлбэлзэл нь -300-400


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого санхүүжилт нь 1708.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1312.3 сая төгрөг, аймгаас олгосон санхүүгийн дэмжлэг 307.5 сая төгрөг, сумын өөрийн орлого 88.4 сая төгрөгөөс бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1697.2 сая төгрөг байна. Нийт зардлын 57.5 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 5 хувийг урсгал шилжүүлэг, 30.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 33,1 сая, аймагт 1458,8 сая, орон нутагт 86,9 сая нийт 1578,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.ХАА, газар тариалангийн үйлдвэрлэл тогтмолжиж, уул уурхайн томоохон аж ахуйн нэгж Бороо гоулд ХХК үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. 

Газар тариалан


2012 онд сумын хэмжээнд 6313 га талбайд үр тариа, 213,7 га талбайд төмс, 101,7 га талбайд хүнсний ногоо, 235 га талбайд тэжээлийн ургамал тариалж 8220,4 тонн үр тариа, 3118,3 тонн төмс, 1596,8 тонн хүнсний ногоо, 62 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1968 онд баригдсан 110/10квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж


Сумын төвийн бохир усыг цэвэрлэх байгууламж нь 1968 онд ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсноос хойш одоог хүртэл ашиглагдаж байгаа бөгөөд элэгдэлд орж ашиглалтын шаардлага хангахгүй зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Иймээс цаашид цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх шаардлагатай байна. Одоогоор барилга байгууламж нь суулт өгч ан цав гарсан, цэвэрлэх байгууламж нь өөрөө горимын үүргээ гүйцэтгэж чадахгүй эвдэрч гэмтэн өгөршиж муудсан. Тоног төхөөрөмжийн хувьд хуучирсан.

Хүн ам өрхийн тоо


Тус сумын хүн амын 70,1 хувь нь сумын төвд амьдардаг, ХАА, газар тариалангийн томоохон компаниудтай, Уул уурхайн томоохон компаниудын 1 Бороо гоулд ХХК байрладаг харьцангуй хотожсон сум юм. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.Сумын хүн амын 67,7 хувь нь залуу болон дунд насныхан, 28,2 хувь нь хүүхэд, 4,1 хувь нь ахмад настан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 1969 онд баригдсан инженерийн бүрэн хангамжтай 2 давхар 54 айлын 5 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 2008 онд Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 8 айлын нэг давхар сууцууд баригдаж айл өрхүүд амьдарч байна. 2012 онд шинээр 24 айлын орон сууц баригдаж ашиглалтанд ороод байна.

Боловсрол


Улсын тэргүүний бүрэн дунд сургууль нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутагт сумын төвийн төв хэсэгт байрладаг. Төвлөрсөн инженерийн шугам, цэвэр бохир усны сүлжээтэй, цэвэрлэх байгууламжтай.Баянгол сумын сургууль нь 1931 онд Богд хан уулын аймгийн Баян уулын хошуунаас Баянгол сумыг байгуулсны дараа улирлын түр сургуулийг томсгон, 1934 онд 1 жилийн сургалттай Баянгол сумын “Ардын сургууль”-ийг байгуулсан бөгөөд 80 жилийн түүхтэй Монголын ууган сургуулиудын нэг юм. Төрийн өмчийн 21-р цэцэрлэгийн үндсэн сургалтанд 270, гэр цэцэрлэгт 70 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 75,7 хувьд хүрсэн.Бага болон суурь боловсролын хамрагдал 89,2 хувьтай байна. 

Цэцэрлэг


“21-р цэцэрлэг”Хараа багт байршилтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 270 хүүхэд хүмүүжиж байна.26 багш, ажиллагсадтай1967 онд ашиглалтанд орсон тоосгон, зориулалтын барилга нь 75 хүүхдийн хүчин чадалтай барилга нь их засвар хийгдэж байгаагүй, урсгал засвар хэсэгчилэн хийдэг боловч чанарын шаардлага хангахгүй шал цөмөрсөн, дээвэр муудаж өвлийн улиралд цантаж ус гоождог, 2005 онд барьсан барилга нь мөн 75 хүүхдийн хүчин чадалтай. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2011 оноос төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж эхлээд байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвГонир багт байршилтай12 ортой3 эмч, 4 сувилагч, 6 бага эмч нийт 19 ажилчинтай.1969 онд ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн шугаманд холбогдсон. Сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны МNS:5028/2005 стандартын шаардлага хангахгүй, лаборатори, шүдний кабинет, эмийн бус эмчилгээний өрөө, үзлэгийн өрөө, төсөв санхүү, няравын өрөө, эмийн сан, эрчимт эмчилгээний өрөөнүүд дутагдалтайгаас эмчилгээ үйлчилгээ чанартай хүртээмжтэй үзүүлж чадахгүй байна. Эмнэлэгийн халдвартын хэсэг, үзлэгийн өрөөнүүдэд суулт үүссэн, дулааны алдагдал ихтэй, бохирын системийн үйл ажиллагаа алдагдаж бөглөрөлт үүсдэг. Төрөх хэсэг болон гал тогооны дээвэрээс ус гоожиж байгаагаас шалтгаалан хэвтэж эмчлүүлэх болон хүн амд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа тул эмнэлгийн барилгыг шинээр барих шаардлагатай байна.

Соёлын төв


Соёлын төвБаянгол сумын Хараа 1 дүгээр багт байрлалтай200 хүний суудалтайСоёлын төв, спорт цогцолбор нийлсэн 11 ажилчинтай.1968 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 37 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 27 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5,4 хувийг дээд, 8,2 хувийг тусгай дунд, 45,9 хувийг бүрэн дунд, 37,8 хувийг бүрэн бус дунд, 2,7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдХот орчмын бэлчээрийн төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Зөвлөлт Монголын найрамдалын хөшөөБайгуулагдсан он: 1968Хөшөө, дурсгалын намтар: 1968 онд Баянгол сумын соёлын төвийн барилгыг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн барилгачид дурсгал болгон соёлын төвийн гадна талбайд зөвлөлт, монголын төрийн далбааг дээр нь зурж дүрсэлсэн 7 метр бүхий чулуун бетонон хөшөөг барьсан байна. Энэхүү хөшөөг сумын Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд бүртгэн баримтжуулсан.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Уул уурхайн салбараас хийгдэж буй хөрөнгө оруулалтанд түшиглэн хөдөө аж ахуй, газар тариалангийн эрчимжсэн бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:ХАА-н талаар баримтлах бодлого чиглэлээ тодорхойлон өмнөө тавьсан зорилтуудыг ханган биелүүлэхГазар тариалангийн салбарын бодлогоо бүрэн хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулан талбайн ашиглалтыг сайжруулахСумынхаа уул уурхайн ашиглалтыг сайжруулан хариуцлагатай уул уурхайг бий болгох