ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх 2039 хүн амтай буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд 1953 онд одоогийн Тавинд шилжүүллээ. Тус сумаас 1971 одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.Тавин, Буурагчин, Бугант гэсэн 3 багийн нийт 1862 өрхөд 6567 хүн амьдардаг. 2 баг нь сумын төвд Бугант тосгон нь сумын төвөөс 75 км зайд байрладаг. Хүн амын 43,1 хувь залуучууд, 30,8 хувь хүүхэд багачууд эзэлж байна.Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 19,76 хувийг эзэлдэг бөгөөд аймгийн нийт хүн амын 5.9 хувь нь оршин сууж байна. Хүн амын нягтрал нь 1 га талбайд 1.2 хүн ногддог сум юм. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэжээгээр 1-д ордог сум юм.


Уур амьсгалын мужлалтаар эх газрын эрс тэс уур амьсгалтай мужид багтах боловч чийглэг дулаан зунтай, өвөлдөө үе үе хүйтэрдэг. 1 дүгээр сарын дундаж температур - 32,2С7 дугаар сарын дундаж температур +18,9Сжилийн дундаж салхины хурд 21,2 м/с хүрнэжилийн хур тундасны нийлбэр 374,3 мм орчим


Нийт газар нутгийн хэмжээ 820300 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 57647 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 6100 толгой мал тоологдсон нь нийт малын 10.6 хувь байна. 212 малчин өрх, 283 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 27 хувийг эзэлж байна.

Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 57647 толгой малтайгаас тэмээ байхгүй, 3273 адуу, 8682 үхэр, 23674 хонь, 22018 ямаа байна. 

Зам тээвэр


Ерөө сумын төвөөс Бугант тосгон руу чиглэлтэй эвдэрсэн шороон замын 16 км хэсгийг дахин сайжруулсан шороон зам, Буурагчин багийн доторхи 2 км төвийн замыг бетонон зам, Баянголын гүүрнээс Баянгол уурхай хүртэлх шинээр 9 км сайжруулсан шороон зам, Баянголын уурхай доторхи 30 км сайжруулсан шороон замыг тус тус тавьсан. Уурхай доторхи сайжруулсан замыг тавьснаар: • Шаардлагагүй олон замыг хааж хөрсний элэгдлийг багасгасан.• Тоосжилтыг бууруулах, хучилтгүй замын арчилгаа, автогрейдэр ашиглах хусаж тэгшлэх ажлыг тогтмолжуулсан• Усалгааг цаг агаарын нөхцөл байдалд тохируулан тогтмол хийдэг.• Замын тэмдэг, цацруулагч бүхий шонгуудыг зам дагууд суурилуулсан.

Харилцаа холбоо


Монголын цахилгаан холбоо компаний салбар нь суурин телефоны ЭАТС-200NN станцтай бөгөөд суурин болон хот хооронд, дэлхийн ул оронтой шууд холбогддог. Сумын төвийн хэсэгтээ физик кабельтай сувагчлал газрын кабелиар, айл өрхүүд агаарын кабелиар тус тус холбогддог. Төмөр замын өртөө хооронд шилэн кабельтай.Үүрэн телефоны оператор компаниуд Мобиком 2006 онд шилэн кабель татаж интернетэд холбогдсон, Скайтел, Ж-мобайл 2009 онд, Юнитель 2010 онд тус тус ашиглалтанд орсон.Монголын 14 суваг хүлээж авах ТV антенн суурилуулсан. Орон нутгийн Ерөө ТВ, FM 101.5 ажиллаж байна.Бугант тосгонд суурин телефон холбооны төхөөрөмжийг 2007 оны 11-р сарын 10-нд ашиглалтад оруулж иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүүлэн хөнгөн шуурхай үйлчилж Сэлэнгэ аймагтай сүүлийн 2 жил дараалан тэргүүний холбооны салбар болсон. Суурин телефон холбооны төхөөрөмжийн марк нь сансарын станц ZTE, кабелийн багтаамж нь 200 өрх, одоогийн байдлаар суурин телефон утастай 95 өрх байна.

Ариутгах татуурга цэвэрлэх байгууламж


Бугант тосгоны төв гүний ЭЦВ-6-10 маркын 2 насостой, 100 тоннын багтаамжтай усан сантай ба улиралд 1 удаа бактерлогийн шинжилгээнд ордог. 100 тоннын багтаамжтай цэвэрлэх станцтай бөгөөд энэ станц нь К-650 татан зайлуулах 1 насос тогтмол ажилладаг, 2002 оноос хойш байгууламж ажиллахгүй болсон тул одоогоор бохир усыг зайлуулах төхөөрөмжийг засварлах шаардлагатай байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын төвд одоогийн байдлаар төвлөрсөн системд холбогдсон орон сууц байдаггүй бөгөөд Бугант тосгонд халаалтын зуухаар төвлөрсөн дулаанд холбогдсон 160 айлын нийтийн орон сууц байна. Мод бэлтгэлийн нөөц хангалттай байдаг учраас айл өрхийн ихэнх хувь мод, дүнзэн материад бүхий ердийн халаалттай байшин сууцанд амьдарч байна Тосгоны нийт хүн амын орон сууцны хангамжийн хувьд төвлөрсөн халаалттай нийтийн орон сууцанд нийт өрхийн 9 хувь буюу 160 өрх, хувийн ердийн халаалттай байшинд нийт өрхийн 76 хувь буюу 1401 өрх, Монгол гэрт нийт өрхийн 15 хувь буюу 276 өрх тус тус амьдарч байна.

Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургууль нь сумын төвд 1, Тосгонд 1 үйл ажиллагаа эрхэлдэг. Сумын төвийн сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилд бага бүлэгт суралцагч 298, дунд ахлах бүлэгт 314, нийт 612 суралцагч, АББ-ийн суралцагч 10, 4 удирдах ажилтан, 33 багш, 23 ажилтан албан хаагчтайгаар боловсролын үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна.Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Нийт багш нарын 6 нь магистр, 28 нь бакалавр, 5 нь дипломын боловсролтой байна.

Эрүүл мэнд


Сумын хэмжээнд нийт 2 эрүүл мэндийн төв үйл ажилллагаа эрхэлж байна.Сумын төвийн эмнэлэг 2002 онд “Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг” их эмчийн салбар, 2006 онд одоогийн эмнэлгийн барилга ашиглалтанд орсон. Сумын төвийн эмнэлэгт их эмч 2, нягтлан бодогч 1, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 100, туслах ажилтан 8 хүний бүрэлдэхүүнтэй 9 ортой, 1 эмийн эргэлтийн сангийн1 хувийн эмийн сан төвд 1, 3-р багт 2 үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд Сумын эмнэлэгт 17 эхийг хүндрэлгүй төрүүлж, 18 хүүхдийг нярай эндэгдэл гаргалгүй төрүүлсэн бөгөөд сумын хэмжээнд 95 эх төржээ.

Соёл спорт


1956 онд Тавин нэртэй газар сумын клуб дүнзэн барилгатай, клубын эрхлэгч, цэвэрлэгчийн орон тоотой анх байгуулагдаж байсан бөгөөд 1960 онд одоогийн соёлын төвийн барилгын суурь тавигдаж 250 суудалтай сумдын нэг загварын чулуун барилга 1961 онд ашиглалтанд орсон байна. Одоогоор соёлын төв нь эрхлэгч, номын санч, орон нутаг судлах танхимын ажилтан, хөгжмийн багш, галч-4, нийт 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Шашин сүм хийд


 Х. Цогтбат дацан байгуулан буддын шашны үйлийг сүсэгтэн олонд түгээн үйлчилгээ үзүүлж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 19 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 31.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10.5 хувийг дээд, 10.5 хувийг тусгай дунд 10.5 хувийг бүрэн дунд, 47.3 хувийг бүрэн бус дунд 21 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.2012 онд ажилгүйдлийн бодит түвшин 0.9 хувь, тус сум нь ажлын байр нэмэгдүүлэлтээр аймагтаа 1-р байр эзэлсэн нийт 564 хүнийг ажлын байранд зуучилсан.

Барилга


Бугант тосгоны нийтийн орон сууцны 2 байрны дээврийн засварын ажлын Сэлэнгэ аймгийн Мөнгөн өргөө ХХК 45.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр орон нутгийн комисст хүлээлгэн өглөө.Хүннү стийл ХХКомпани нь 1 багийн Гангын тохойн айл өрхүүдийн дунд орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон тоглоомын талбай байгууллаа.Ерөө сумын хот зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсантай холбогдуулан айл өрхүүдийн хашаа, гудамжийг төлөвлөгөөнд заасны дагуу өөрчлүүлэх шинэчлэх ажил эхлүүлээд байна. Кадастрын зурагт заасны дагуу улаан шугам татах ажлууд эхэлсэн байна.Сумын төвийн автозамын дагуу 2 км гэрэлтүүлэг шинээр тавьлаа. Уг ажлыг Дархан уул аймгийн Эрчит Цэнэг ХХКомпани 49.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэлээ. Сумын ЗДТГазрын өмнөх 2000 м2 талбайг Дархан Уул аймгийн Бурхант –Орд ХХКомпани 39,8 сая төгрөгийн төсөвтэйгээр гүйцэтгэлээ.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр 33 төсөлҮйлдвэрлэгч өрх 2012 хөтөлбөрийн хүрээнд- 4 төсөлМалын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төсөл -20 төсөлМалжуулах төсөлНэг өрх-нэг ажлын байр төсөл

Сумын хөшөө дурсгал


Ерөө сумын нутагт байгалийн эх баялагаас гадна түүхийн ховор дурсгалт газар, үзэсгэлэн олон бий. Бүхлээн хүн чулуу, Ялбагийн чулуун хөшөө, Дарь эхийн сүм, Далангийн дуган, Ходоодын хийд, Хадны ламын дуганы үлдэгдэл туурь, Гүн толгойн шавраар бурхан хийж шатааж байсан газар зэргийг дурьдаж болно. Ерөө сумын хэмжээнд 2010 оны улсын тооллогоор түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох хийдийн туурь-1, хиргисүүр-43, булш-95, бурхан цутгаж байсан газрын туурь-1, суварга-3, суварганы туурь-8 дурсгалын хөшөө-1, хотын туурь-1 нийт 153 бүртгэгдсэн. Хөшөө дурсгалын нэр: Н. Бямбацогтын ДТ-54 тракторын хөшөө Байгуулагдсан он: 1957Хөшөө дурсгалын намтар: 1957 oнд ХАА-н салбарын анхны хөдөлмөрийн ууган баатар Н. Бямбацогтын ДТ-54 тракторын хөшөө. Атар газрын анхны шанг татаж байсан трактор 2007 оны 09-р сарын 18-ны өдрийн 127 тоот захирамжаар сумын хамгаалалтанд авсан

Сумын хөгжлийн зорилт


Ерөөгийн бүсийн алсын хараа төмөртэй хүдрийн орд газрыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолбор болгон хөгжүүлж, орчин үеийн төв суурин газрыг бий болгож, эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэхэд оршино. Үүнд:Тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулж, салбарын эдийн засгийн хөгжлийн таатай орчныг бий болгож, техник тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, хураах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх иргэд, өрх, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх, зах зээлд шударга өрсөлдөх таатай орчныг бүрдүүлж, сумын хөгжлийн суурь нөхцөлийг хангах Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар малын тоо толгойг тогтвортой хэмжээнд барьж ашиг шим өндөртэй сайн үүлдрийн болон нутгийн шилмэл малыг тэжээл үйлдвэрлэлтэй хослуулан түлхүү хөгжүүлж, суурин ба хагас суурин хэлбэрээр мал аж ахуйг төрөлжүүлэн, бэлчээрийг зүй зохистой ашиглах Иргэдэд нийгмийн цогц үйлчилгээг чанартай, хүртээмжтэй жигд хүргэж эрүүл, ухаалаг, соёлтой иргэдийг төлөвшүүлэх Байгаль орчныг хамгаалж унаган төрхийг хадгалах, нөөц баялгийг зохистой ашиглан эргэлтэнд оруул

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.693081000
Эрүүл мэнд: 0.379276666
Эдийн засаг: 0.274814285
Бусад: 0.696975000
Дэд бүтэц: 0.417083333
Байгаль орчин: 0.992825000


Зүүн өмнөд талаараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, өмнө талаараа өөрийн аймгийн Мандал, Дархан уул аймгийн Хонгор сум, баруун, баруун өмнөд талаараа Жавхлант, хойд талаараа Алтан булаг Хүдэр, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг.Улаанбаатар хотоос 300 кмАймгийн төвөөс 86 кмДархан Уул аймгаас 84 км зайд байрладаг.


Далайн түвшнээс дээш 674-1280 метрт өргөгдсөн оршино. Сумын нутаг дэвсгэр нь тал, хөндий, хоолой бүхий гадаргатай, уулархаг, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн 2012 оны жилийн эцсийн байдлаар татварын нийт орлого нь 3756447.9 тэрбум төвлөрөх байснаас гүйцэтгэл 6298237.9 тэрбумд хүрч 167.9 хувийн гүйцэтгэсэн.Улсын төсвийн 85538.0 мянган төгрөг, орон нутгийн нутгийн төсвийн орлого 6221.554. мянган төгрөг төвлөрүүлсэн байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 42 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.Тус суманд төмрийн хүдрийн олборлолт хийдэг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК нь жилд 3,0 сая тн төмрийн хүлэр олборлож аймгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 23300 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 15 га-д нь төмс, 50 га-д хүнсний ногоо, 50 хувьд улаан буудай, 35 хувьд талбайд тэжээлийн бусад ургамал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 18380 тонн үр тариа, 2700 тонн төмс, 2278 тонн хүнсний ногоо хураан авчээ.Тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах ус, салхины элэгдэлээс хамгаалах зорилгоор 752 га талбайг зурваслан тариалж, 4152 га тариалангийн талбайд Алмазис, Раундап, 2,4 Бүтилийн эфир зэрэг хор, грбецид ашиглан химийн уринш хийж хөрсийг хамгаалах арга хэмжээг авсан байна. Сумын хэмжээнд 2012 онд 73,7 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 16 га-д биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийжээ.

Цахилгаан хангамж


Сумын төвд ТБЦДС ТӨХК-ны Дархан Сэлэнгийн салбар 110/10 кВ-ын “Ерөө” дэд станцаас цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Энэхүү станц нь 1968 онд ашиглалтанд орсон 1*2500 кВА чадалтай хүчний хувьгууртай. 10 кВ-ын үугмыг 4 гаргалтай. Ерөө дэд станц нь “Дархан” дэд станцтай АС-70 маркийн 268 км 1 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогддог. 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/ ын урт 63 км, 0,4 кВ-ын ЦДАШ-ын урт 40 км орчим байна.Ерөө сумын төв, Бугантыг холбосон 110Квт-ын өндөр хүчдэлээс салаалан Баянголын уурхай хүртэл 9 км урттай өндөр хүчдэлийн шугамыг 6000 кВт-ын дэд станц шинээр байгуулсан. Уурхайн тосгон ба уурхай хэсгүүд рүү 30 кВт-ын цахилгаан дамжуулах шугам тавьж ашиглалтанд оруулсан. Шинээр баригдах баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжинд зориулан Хандгайтын даваан дээр дахин дэд станц шинээр байгуулсан.Бугант тосгон нь Дарханы дулаан цахилгаан станцаас 148 км, Ерөө 110 кВт-ын агаарын шугамаар тэжээгддэг. 110/6кВт Бугант дэд станц нь тосгоны төвд байрладаг бөгөөд 2500 кВт-ын хүчин чадалтай, 1972 онд ашиглалтанд орсон байна.

Ус хангамж


Сумын төвд барилга байгууламжууд нь төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын системд холбогдоогүй бөгөөд сургууль, цэцэрлэг, эмнэлэг 1 багт цөөн барилга байгууламжууд өөрийн гүний худгуудтай. Ихэнх оршин суугчид нь гар аргаар гаргасан гүний худгийн усыг унд ахуйн хэрэгцээнд хэрэглэж байна. Цэцэрлэг, эмнэлэг, зарим айл өрхүүд худгийн усыг өөрсдөө цэвэршүүлэн аймгийн эрүүл ахуйн байгууллагаар шинжлүүлэн баталгаажуулж байна.

Дулаан хангамж


Сумын төвд төр, төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүд нь тус бүр өөрсдөө галлагаагаа бага оврын зуух ашиглан ажиллаж байна. Тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ констракшн” ХХК-ны төв уурийн зуух 3 тогоотой 1 тогооны хүчин чадал нь 0.8 мгвт хүчин чадалтай ба 2.4 мгвт хүчин чадлын дулаан гардаг. Одоо байгаа дулааны шугмын диаметр 100ф, төв уурийн зуух угсармал 5 давхарын орон сууц 4, 3 давхарын орон сууц 1, захиргаа, эмнэлэг, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэрэг хэрэгчлэгчдэд дулаан түгээдэг ба 250 метр урт дулааны шугамтай. Тусдаа уурийн зуухтай 12 жилийн сургууль 0.25 мгвтын 2 тогоотой, соёлын төв нь 0.1 мгвтын 1 тогоотой бөгөөд бүрэн автомат ажиллагаатай 2010 оны 11-р сард шинээр ашиглалтанд оруулсан.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хэмжээнд 2008-2012 онд нийт 846 иргэн шилжин ирсэн бөгөөд 509 иргэн шилжин явсан байна. Тус суманд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэгг аж ахуйнууд бий болж буйтай холбогдуулан ажиллах хүчний нөөцийн хязгаарлагдмал байдлаас үүдэн хөдөлмөрийн насны иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Цэцэрлэг


Сумын төвд сургуулийн өмнөх боловсрол олгодог “Нарлаг” цэцэрлэгийн барилгын хүчин чадал нь 100 хүүхэд боловч жилд дунджаар 110-120 хүүхэд сурч хүмүүжиж байна. Тус цэцэрлэг нь нийт 4 бүлэгтэй, 13 багш ажилтантай. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстоы 2-6 насны 460 хүүхэд байгаагаас • Ердийн сургалтанд-170 хүүхэд• Хувилбарт сургалтанд-120 хүүүхэд тус тус хамруулан сургаж, хамран сургалтыг 92,3 хувьд хүргээд байна.  Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж байгаатай холбогдуулан жилд 50-60 хүүхэд нэмж ирж байна. Цэцэрлэгийн хүчин чадал бага учраас нэмж зайлшгүй цэцэрлэг барих шаардлагатай байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвд их эмч 2, эх баригч бага эмч 1, багийн бага эмч 2, статистикч бага эмч 1, лаборант 1, вакцины сувилагч 1, ээлжийн сувилагч 4, нягтлан бодогч 1, нярав-угаагч 1, асрагч 2, тогооч 1, жолооч 1, галч 3 гэсэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын төвийн эмнэлэг нь 2012 онд нийт үзлэг тоо 4731 хийгдсэнээс:• Урьдчилан сэргийлэх үзлэг-985• Амбулторын үзлэг 2188• Идэвхитэй хяналт 431• Гэрийн идэвхитэй хяналт ахмад хүүхэд-471• Гэрийн дуудлага-656• Түргэн тусламжийн дуудлага-1130Үүнээс алсын дуудлага -254

Соёлын төв


Соёлын төвийн ажилтан, албан хаагч нартай оны эхэнд үр дүнгийн гэрээ байгуулж, улирлаар нь ажлыг нь үнэлэн гаргаж, тайланг хамт олны дунд нь тавиулах замаар ажлыг нь хамт олноор нь үнэлүүлэн ажиллаж байна. Мөн Ерөө сумын Соёлын төв нь 2011 оны үйл ажиллагаагаараа аймгийн “Шилдэг Соёлын төв” –өөр шалгарч батламжаар шагнагдсан билээ  2012 оны жилийн эцсийн байдлаар улс, аймгийн чанартай 3 удаагийн тэмцээн уралдаанд 48 хүүхэд, 1 насанд хүрэгч нийт 49 Ардын авъяастан, хүүхэд багачууд оролцсоноос 2 цом, 24 алт, 24 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 241 хүн ажиллаж байна.2012 оны эхэнд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй идэвхитэй ажил хайгч 16 иргэн бүртгэгдэж, шинээр 141 иргэн бүртгүүлэн 110 иргэн хөдөлмөр эрхлэлтийн албаар зуучлуулан ажилд орж 6 сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 46 иргэн байна. Шинээр 110 ажлын байр бий болсон. үүнээс байнгын ажлын байр 96 /87,3%/, түр ажлын байр 14 /12,7%/ бий болсон байна.          Хөдөлмөр эрхлэлтийн албаар 110 иргэн зуучлуулан ажлын байртай болсноос байнгын ажлын байранд 96, түр ажлын байранд 14 иргэн зуучлуулсан байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Ерөө сум нь газар тариалан, мал аж ахуй, уул уурхайнн салбарын бүтээгдэхүүн тээвэр голлон хөгжсөн суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвөөр хот байгуулалт, барилгын зураг төслийн “Project X” ХХК нь газрын зураглалын “MSPM” ХХК-тай хамтран байгууллагын арга зүй, зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан. 2012 онд 263 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18.63 га газар өмчилж, 90 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 6.3 га газар, 1 иргэн аялал жуулчлалын зориулалтаар 0.5га газар, 2 иргэн газар тариалангийн зориулалтаар 2га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Тавин багийн төвд байршилтайНийт 51 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2, эмэгтэй 30 ажилчид ажиллаж байна. Боловсролын түвшин магистр 1, диплом бакалавр зэрэгтэй 37, тусгай мэргэжлийн дунд10, техник мэргэжлийн 12, бүрэн дунд 4, суурь 4, байнгын ажлын байранд 50, түр 1 ажиллаж байна.1953 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, буудлын зориулалтын барилгатай.

Сумын сор бүтээгдэхүүн


“Ерөө үүлдэрийн хонь” нарийн наривтар ноосны үйлдвэр, Ерөө тавчик анх 2011 оноос хийж эхэлсэн. Онцлог чанар нь, нарийн нарийвтар ноосоор хийсэн табчик нь хүний биед эвтэйхэн, хөнгөн, зөөлөн, дулаан, цэвэр үзэмжтэй бүтээгдэхүүн болдог байна. 2012 оноос зарах, борлуулах бүтээгдэхүүн хийж эхэлснээр сумын иргэдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ аймгийн төв, хотод борлуулж байна.Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хоршоололын салбарыг сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сэлэнгэд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаанд манай сумын Ерөө хонин холбоо хоршоо нь вакумжсан сүү цагаан идээний “ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр шалгарлаа.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Улаанбаатар хотын туурьБайгуулагдсан он: 2003.10.16Хөшөө дурсгалын намтар: Улаанбаатар хот 1719-1720 онд Ерөө сумын нутагт суурьшиж байсан газарт босгосон дурсгалын хөшөө. 1-р багийн нутагт Дааган дэлийн өвөрт байрладаг. 

Сумын онцлог


Улаанбаатар Дархан хотын томоохон зах зээлд ойрхон.Монгол улсын хөгжлийг тэтгэх олон улсын чанартай төмөр замтай ойХуучин аж ахуйн барилга байгууламжуудтай70-80-аад оны туршлагатай ажиллах хүчний нөөцтэйЭдийн засгийн голлох салбар нь газар тариалан, мал аж ахуй, фермерийн аж ахуйАшигт малтмалын нөөцтэйӨндөр ашиг шимт малын үүлдэр угсаатайШинээр үйлдвэрлэл аж ахуйн газар байгуулах болон иргэний зориулалттай байшин барилга барих газрын нөөцтэйӨрхийн үйлдвэрлэл нэмэгдэж байна.Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжтойМал маллах хүсэл сонирхолтой ажиллах хүчний нөөцтэйМалчдын гар аргаар үйлдвэрлэж буй эсгий тавчик эрэлт хэрэгцээ ихсэж байнаЭрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт хамрагддаг.Хүнсний худалдааны цэг салбарын хүрэлцээ хангалттай, барааны үнэ боломжийн гэж болноХүн амын өсөлт нэмэгдэж байгааШилэн кабельд холбогдсонҮүрэн телефоны бүх оператортойИнтернетэд холбогдсон  Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд Проект-Икс ХХК-иар хийлгэсэн.Гудамж талбайн гэрэлтүүлгийг шат дараатайгаар шийдвэрлэж байна.