ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь 1924 онд байгуулагдсан. Ардын хувьсгалын дараа засаг захиргааны нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулахад анх байгуулагдаж байсан түүхтэй, 1976 онд атрын 2-р аяны хүрээнд БНМАУ-ын СНЗ-ийн 1976 оны 10-р сарын 19-ны өдрийн 376-р тогтоолоор Түшиг сумын Зэлтэрийн САА-н Цагааннуурын 2-р тасгийг түшиглэн үр тариа, нарийн ноост хонь, саалийн механикжсан ферм гэсэн аж ахуйн чиглэлтэйгээр Цагааннуур сум, “Найрамдал” САА болгон шинэчлэн байгуулагдсан түүхтэй. Хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу. Цагааннуур сум нь Оргих, Хуурч, Тийрэг гэсэн 3 багтай. 2012 оны жилийн эцсээр 1220 өрх, 4378 суурин хүн ам тоологдсон. Нийт хүн амын 38,2 хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.


Далайн түвшнээс дээш 600-900 м өргөгдсөн Цагааннуур, Тийрэг, Хуурч, Согоочийн уудам хөндийнүүдтэй. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 381472 га

Мал сүрэг


2012 оны жилийн эцсээр 132998 толгой мал тоологдсоноос адуу 3891,үхэр 14365, хонь 68543, ямаа 46199 толгой тоологдож, гахай 1853, шувуу 610 толгой байна. Нийт малаас иргэдийн мал 119516 буюу нийт малын 89,8 хувь, ААН-ийн мал 13482 буюу 10,2 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд Цэвэр үүлдрийн мал нийт 9671 толгой тоологдсоноос сүүний үүлдрийн үхэр /сементаль/ 830, махны үүлдрийн үхэр /ангус, халимаг/ 949, нарийн ноост үүлдрийн хонь /хангай/ 3651, махны үүлдрийн хонь /баяд/ 4241 байна. Цэвэр болон шилмэл үүлдрийн малын нийт малд эзлэх хувь 7,2 байна. 354 малчин өрх, 242 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 48,8 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр аймгийн төвөөс Түшиг сум хүртэлх 53 км сайжруулсан шороон авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 400 м3 багтаамжтай 1 усан сан, цэвэр усны 2,1 км урт шугам хоолой байдаг. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 4 өрх, 8 аж ахуйн нэгж холбогдсон бусад айл өрх 3 ус түгээх байрнаас усаа авч байна. Төвлөрсөн системээс улирлын чанартай татсан цэвэр усны шугамд 65 өрх холбогддог. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг нь 30 багш, ажиллагсадтай. Өдрөөр 240 хүүхэд, 24 цагийн бүлэгт 18, хувилбарт сургалтаар 101 хүүхэд буюу үйлчлэх тойргийн нийт хүүхдийн 88,2 хувьд хүрсэн.

Эрүүл мэнд


Сумын эрүүл мэндийн төв нь 13 ортой 2 их эмч, 5 бага эмч, 5 сувилагч нийт 20 орон тоотойгоор сумын нийт иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2012 онд 108 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэлгүй ажиллаж байна.Эмнэлгийн барилгын дээвэр, дотор засварыг хийсэн

Соёл спорт


Соёлын төв нь эрхлэгч, номын санч, бүжгийн багш, орон нутаг судлах танхимын ажилтан хөгжмийн багш, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.200 хүний суудалтай соёлын төвийн барилга нь 1986 онд ашиглалтанд орсон. 2010 онд суудлын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Тогтвортой амьжиргаа-2” төслийн шугамаар 50 хүний суудал бүхий лоджи нэмж хийсэн 2011 онд 100,0 сая төгрөгийн өртөгтэй их засвар хийсэн. Сумын нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж 25, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг 68 иргэн байна.Үүнээс:  Бар зоогийн газар 1, кафе 2, хүнс барааны дэлгүүр 6, хүнсний биш барааны дэлгүүр 22, хүнсний мухлаг 8, мах сүүний мухлаг 3, цайны газар 6, барилгын материалын дэлгүүр 3, сэлбэгийн дэлгүүр 2, зочид буудал 3, билляард 2, компьютер канон 1, РС тоглоомын газар интернет 2, үсчин 4, дугуй засвар 4, эмийн сан 1, Жижиг дунд үйлдвэрлэл чиглэлээр фермер 2, талхны цех 3, торт нарийн боовны цех 2, зайрмагны цех 1, оёдлын цех 3, цайны үйлдвэрлэл 1, эсгий үйлдвэрлэлийн цех 1, блок зиг заг хавтан 1, мужаан цех 2, хөрөө рам 1, тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 27 байна. Нийт ажилгүй иргэдийн 81,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 51,9 хувийг дээд, 7,4 хувийг тусгай дунд, 22,2 хувийг бүрэн дунд, 14,8 хувийг бүрэн бус дунд, 3,7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Өнөөгийн байдлаар 633 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 114,25 га газар өмчилж, 75 аж ахуйн нэгж үр тариа, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалтаар 50060,98 га газар, 913 иргэн үр тариа, төмс хүнсний ногоо, өвөлжөө, гэр орон сууцны зориулалтаар 2655,84 га газрыг тус тус эзэмшиж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Үр тариаХангай үүлдэрийн хоньСиминтал, хар ангус, улаан ангус үүлдэрийн үхэр зэрэг болно. 

Сумын онцлог


Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн улсын загвар сум болох урьтач нөхцөл бүрэлдсэн. Байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүд тус сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.493224000
Эрүүл мэнд: 0.598816666
Эдийн засаг: 0.362054285
Бусад: 0.706845000
Дэд бүтэц: 0.666800000
Байгаль орчин: 0.666665000


Цагааннуур сум аймгийнхаа баруун хойд хэсэгт оршдог. 381.4 мянган га нутаг дэвсгэртэй, хойд талаараа Сэлэнгэ аймгийн Түшиг, зүүн талаараа Зүүнбүрэн, Сүхбаатар урд талаараа Хушаат, баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сумдтай хиллэдэг. Улаанбаатараас 400 км, аймгийн төвөөс 90 км, төмөр замын зангилаанаас 76 км зайд байрладаг. Газарзүйн байршлын хувьд ойт хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг хүрэн хүрэвтэр хөрстэй.


Дулааны улиралын дундаж температур +18.40С, олон жилийн дунджаар +19.4, тунадастай өдрийн тоо 16 байдаг бол өвлийн буюу хүйтний улиралд дундаж температур -25.10С, олон жилийн дундаж -22.0, тунадастай өдрийн тоо 10 байдаг.  


Суманд татварт бүртгэлтэй 67 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг ба 21,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж улсын төсөвт 479,3 сая төгрөг, аймгийн төсөвт 213,5 сая төгрөг, орон нутгийн төсвөт 86,5 сая төгрөг нийт 779,3 сая төгрөгийн татварыг төвлөрүүлэж байна. Гацуурт ХХК, Баян дулаан уул ХХК, Номун хан ХХК, Товхонхан ХХК, Атартрейд ХХК, Сэлэнгэ тариа ХХК, Баян сэлэнгэ ХХК, Ургацын хишиг ХХК зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь сумын эдийн засгийн бүтцэд нөлөө үзүүлж байдаг. Баян дулаануул ХХК, Номун хан ХХК, Ургацын хишиг ХХК-иуд гурилын үйлдвэр, Баян дулаан уул ХХК хоногт 100 бод, 200 бог нядлах хүчин чадалтай махны үйлдвэр ажиллуулдаг. Мобиком, Скайтел, Unitel-ийн үүрэн телефоны сүлжээнд холбогдсон ба “ХААН”, “Хадгаламж” банкны салбар тооцооны төвүүд, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ны дэд станц, МЦХолбооны салбар, “НИК”, “Шунхлай”, “Жаст” зэрэг ШТСтанцууд, Цаг уурын станц зэрэг байгууллагууд сумын байгууллага аж ахуйн нэгж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Газар тариалан


2012 онд 31 аж ахуйн нэгж, 28 иргэн 26540 га-д үр тариа тариалж 48172,5 тн ургац хураан авсан байна.Үүнээс: Улаан буудай- 46366,6 тн    Арвай- 1071 тн    Рапс – 734,9 тнТэжээлийн ургамал – 3400 тн /дарш/ тнНийт хураасан хүнсний ногоо – 1245 тн байна.2012 онд иргэд, ААН-үүд 24454 га -д уринш боловсруулалт хийсэн.

Цахилгаан хангамж


Цагааннуур сум нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1978 онд баригдсан 35/10 квт-ийн дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвийн төвлөрсөн уурын зуух 1999 оноос хойш ажиллахгүй болсон. Атартрейд ХХК-ны уурын зуухаар сумын ЗДТГ, соёлын төв, цэцэрлэг, сургуулийн хичээлийн Б байр халаалтаа авдаг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн А байр бага оврын уурын зуухаар өөрсдөө халаадаг. 

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Иргэд амины орон сууц, гэрт амьдарч байна.

Боловсрол


Сумын 12 жилийн бүрэн дунд сургууль нь 72 багш ажиллагсадтай. Хичээлийн 2 байртайгаар 29 бүлэгт 821 хүүхдэд сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион явуулж, суурь боловсролын хамран сургалтыг 98.7хувь-д хүргэсэн. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан бөгөөд дотуур байранд 82 хүүхэд амьдарч байна. 264 хүүхдийн багтаамжтай хичээлийн А байр нь 1978 онд ашиглалтанд орсон. 240 хүүхдийн багтаамжтай хичээлийн Б байр нь 2003 онд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан. Хичээлийн А, Б байрны дээврийн засвар, А байрны сантехникийн засварыг хийсэн.

Цэцэрлэг


140 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт өдрөөр 240-260 хүүхэд хамрагдаж байгаа нь байр танхимын багтаамж хүрэлцээ муу цаашид өргөтгөл хийх шаардлагтай байгаа юм. 30 багш ажиллагчидтайНийт 140 ортой

Эмнэлэг


Соёлын төв


2011 онд улсын төсвийн спорт заал хөрөнгө оруулалтаар 500 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтанд орж одоо 10 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Засаг даргын тамгын газар


Сумын Засаг даргын тамгын газрын барилга нь САА байх үед ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан барилга бөгөөд 1986 онд ашиглалтанд орсон. 1992 онд төрийн өмчид аван тамгын газар байрлан үйл ажиллагаа явуулж байгаа. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн гэсэн 3 сумыг хамарсан “Сэлэнгэ бүс”-ийн төв бөгөөд “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн улсын загвар сум” болох зорилт тавин ажиллаж байна.