Ерөнхий мэдээлэл
Тус сум нь хуучнаар Баатарвангийн хошуунд байсан. 1931 онд төрийн дээд байгууллагын шийдвэрээр Төв аймгийн харьяалалд Мандал сумыг байгуулж, 1938 онд Сэлэнгэ аймгийн харьяалалд оруулсан. Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт, Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө хараагийн сав газруудад хамаарах ба хойд талаараа Ерөө сум, Зүүн урд талаараа Төв аймгийн Эрдэнэ, Зүүн талаараа Батсүмбэр сумуудтай тус тус хил залган оршдог. Улаанбаатар болон төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум юм. Тус суманд Төмөр замчдын 1-р баг, Ширхэнцэг 2-р баг, Баянсуудал 3 баг, Хэрх 4баг /тосгон/, Түнхэл 5-р баг /тосгон/, Баянхангайн 6, Минжийн хангайн 7, Тарни 8,Баян-Арцатын 9-р багийн нийт 7322 өрхөд 25689 хүн амьдардаг.Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн ногдож байна.
Мандал сум Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрин бүсэд багтдаг. Тахилт, Урт, Тарвагат, Ноён, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 16 нуруугаар хүрээлэгдсэн 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлгэсэн томоохон голтой, 120 гол горхитой, 136 булаг шанд өрөмдөл худаг 36, уурхайн худаг 780 байдаг түүх соёлын дурсгалт 160 гаруй булш хиргэсүүртэй сум юм.
Нийт газар нутгийн хэмжээ 484373 га.
Мал сүрэг
Сумын хэмжээгээр нийт 100754 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 2659 толгой мал тоологдсон нь нийт малын 2.6 хувь байна. 489 малчин өрх,1514 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 20.7 хувийг эзэлж байна.
Зам тээвэр
Тус сум нь УБ хортоос 186км, Сэлэнгэ аймгийн төвөөс 210 км-т орших бөгөөд сумын нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-ыг МУ, БНХАУ- тай холбосон төмөр зам дайран өнгөрдөг ба УБ- Дархан- Сүхбаатарын чиглэлийн авто замаас Зүүнхараа хот хүртэл 45 км сайжруулсан хайрган замаар холбогддог Хэрх тосгон сүмын төвөөс 9 км цемент бетон замаар, Түнхэл тосгон сумын төвөөс 16 км сайжруулсан хайрган, 29 км шороон зам нийтдээ 45 км алслагдсан байдаг.Тээврийн хэрэгсэл өөрөө явагч машин механизм 2800 гаад байдаг.
Ус хангамж
Сумын хүн амын ундны усны гол эх үүсвэр УБТЗ-ынЭХУХ /Эрчим хүч,ус хангамж/ анги болон СББХХК- ны гүний өрмийн 6 худаг, өргөх станцууд, 3750 м3 бүхий 4 усан сан, 16711 п м ус дамжуулах шугам хоолой, 14 ус түгээх цэг, Цант орхон ХХК-ны 1 гүний худаг, 4 ус зөөврийн сан мөн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын 28ш гүний худаг,1545 ш энгийн уурхайн худаг зэргээс бүрдэж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 1120 Айл өрх, 53 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж байна.Төв усан сан 1500м3 хүчин чадалтай.1949 онд ашиглалтанд орсон. Ашиглалтанд орсноос хойш их засвар хийгдээгүй. Одоогоор хотын хүн амын ундны усны хангамж хүрэлцэхгүй болсон тул өргөтгөл хийх, гүний худаг өргөх станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай
Цэвэрлэх байгууламж
1999 онд ашиглалтанд орсон.Нийт 20 ажилтантай. Хоногт 800м3 ус цэвэрлэх хүчин чадалтай. Минжийн хангайн 7-р багт байршилтай. Аэротенкийн хана элэгдэл орсон. Их засвар хийх нэн шаардлагатай
Орон сууц хангамж
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 1052, амины орон сууцанд 4659, бие даасан тохилог орон сууцанд 20, нийтийн зориулалттай бусад байранд 231, гэр сууцанд1271 өрх амьдарч ба 16091 хүн гар утсанд холбогдож, 4676 хүн интернет хэрэглэж байна.
Боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн 6, бага 1 сургуулийн 167 бүлэгт 4784 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 82 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 94.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 91.9 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 41 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн 6 цэцэрлэг, УБТЗ-ын харъяа 1, цэцэрлэгийн үндсэн сургалтанд 1353, хувилбарт сургалтанд 155 хүүхэд хамрагдаж байна Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2012-2013 оны хичээлийн жилд 11 мэргэжлээр 382 сурагч суралцаж, 60 багш ажиллагсад ажиллаж байна.
2 дугаар сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн 2 дүгээр сургуульТөмөр замчдын 1-р багт байршилтай 680 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 484 хүүхэд суралцаж байна.46 багш, ажилчинтай1951 онд ашиглалтанд орсон. Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус сургууль нь зориулалтын заал байхгүй тул өргөтгөл хийх шаардлагатай
4 дүгээр сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн 4 дүгээр сургуульХэрх 4-р багт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 501 хүүхэд суралцаж байна50 багш, ажиллчинтай1972 онд ашиглалтанд орсон. Сургуулийн барилгад их засвар, цонх солих
Билиг ДБ сургууль /хувийн/
Ерөнхий боловсролын 12 жилийн Билиг ДБсургуульШирхэнцэгийн 2-р багт байршилтай 350 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 345 хүүхэд суралцаж байна19 багш, ажилчинтай2002 онд ашиглалтанд орсон.
Нархан цэцэрлэг
Баянсуудалын 3-р багт байршилтай253 хүүхэд хүмүүжиж байна29 багш, ажиллчинтай2007 онд ашиглалтанд орсон
1 дугаа цэцэрлэг
Шихэнцэгийн 2-р багт байршилтай140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 271 хүүхэд хүмүүжиж байна26 багш, ажилчинтай1980 онд ашиглалтанд орсон. Сантехникийн их засвар оруулах шаардлагатай.
Түнхэл цэцэрлэг
Түнхэл 5-р багт байршилтай253 хүүхэд хүмүүжиж байна29 багш, ажилчинтай1975 онд ашиглалтанд орсон. Барилгын нийт 40% нь мөөгөнцөрдөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тул шинээр 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих шаардлагатай.
Эрүүл мэнд
Тус суманд нэгдсэн эмнэлэг-1, их эмчийн салбар 2, өрхийн эмнэлэг-3, хувийн-1 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба их эмч -53, бага эмч -46, сувилагч -76, асрагч -54, туслах ажилтан 45 ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.Эмнэлгийн бүгд үзлэг 67296 үүнээс: урьдчилан сэргийлэх үзлэг -56243, амбулоторийн үзэлэг -18624, диспансерийн хяналт -11274 ба халдварт өвчин 102 гарсан байна. 2012 онд нийт 612 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Сумын хэмжээнд нийт 8 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.
Түнхэл их эмчийн салбар
Түнхэл 5-р багт байршилтай8 ортойИх эмч 2, бага эмч 3, сувилагч 5, асрагч 2, туслах ажилтан 5 нийт 17 ажилчинтай2000 онд ашиглалтанд орсон. Сүрлээр баригдсан маш хүйтэн, мөөгөнцөрдөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон
Соёл, спорт
Мандал сумын хэмжээнд биеийн тамирын 7 заал,1 усан бассейн , хөл бөмбөгийн гадаа талбай 2,2 стадион, 2 хоккейн стандартын талбай, 2 задгай мөсөн гулгуурын талбай, 12 гадаа сагсан бөмбөгийн талбай, нийтийн үйлчилгээний 3 Фитнес танхим 5 байгууллагын чийрэгжүүлэх танхим, бүжгийн спортоор хичээллэх 5 клуб, 2 хийн дасгалын өрөө, байгууллагууд дээр ширээний теннис тоглох 9 зай талбай ашиглаж байна.Тус суманд “Спорт Ордон” 2010 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд нийт 14 байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагч, 18 төрлийн секцүүдийг хичээллүүлж давхардсан тоогоор 800 гаруй хүүхэд залуучууд хамрагдсан байна. Одоогийн байдлаар сумын хэмжээнд үндэсний спортын 4 холбоо, 2 салбар зөвлөл, 4 клуб, ЕБС-иудад воллейболын гүнзгийрүүлсэн сургалттай 3 анги, 8 секц дугуйлангуудад нийт 380 гаруй хүүхэд залуучууд хамрагдан хичээллэж байна.Сумын иргэдэд “Мөнгөн Хараа” дуу бүжгийн чуулгын 42 , Хэрх соёлын төвийн 5, Түнхэл соёлын 5 нийт 52 ажиллагсад соёлын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 2012 онд Мөнгөн хараа дуу бүжгийн чуулга нь “Тэнгэрийн хишиг”, “Ноён-Хан аялгуу”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо” гэсэн 3 уран бүтээлийг шинээр тавьж, нийт 27 удаа тоглон, 11390 иргэдийг хамруулж суудлаа 93.7%-аар ашигласан байна.Гаднаас ирсэн “Маск”, “Шинэ үе”, “Бяцхан Оттело” зэрэг хошин шогийн, МУСТА дуучин Болдбаатар, Бямбажав нарын “Оройтсон бороонд Хүрээ байшин”, Дэлгэрмаа, Хишигбаяр, Оюумаа, Чулуунбаатар нарын “Тань руу нүүж явна”, Эрдэнэтунгалагийн “Миний ээж хөөрхөн” зэрэг 39 удаагийн тоглолтыг орон нутагтаа урьж, 13692 үзэгчид хамрагдаж, нэг удаагийн тоглолтонд 351 иргэн буюу суудлынхаа 78%-ийг ашигласан байна. 2012 онд нийт 162 арга хэмжээ зохион байгуулж, 52327 иргэнийг хамруулан суудлынхаа 71.7%-ийг ашиглав.Түнхэл тосгоны соёлын төв нь нийт 77 үзвэр үйлчилгээгээр 8712 хүнд үйлчилсэн бол Хэрх соёлын төв нь 17 үйлчилгээгээр 3700 иргэнийн хамруулсан байна.
Соёлын төв
Хэрх 4-р багт байршилтай5 ажилчинтай1974 онд ашиглалтанд орсон. Их засвар хийх шаардлагатай.
Номын сан
2006 онд ашиглалтанд орсон. Минжийн хангайн 7-р багт байршилтай44 суудалтай 9 ажиллагсадтай. Орон нутгийн бололцоонд тулгуурлан баригдсан. Төсвийн дутагдалтайгаас чанар хангалтгүй тул их засвар хийх шаардлагатай
Шашин сүм хийд
Сумын хэмжээнд 4 сүм хийд байдгаас будда 2, христ 2 сүм байна. Тухайн хийдүүдэд нийт 11 хуврага, санваартан ажиллаж байна.
Ажилгүйдэл ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 68 байна. Нийт ажилгүй иргэдийн 66.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30.8 хувийг дээд, 10.4 хувийг тусгай дунд, 35.2 хувийг бүрэн дунд, 23.5 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Барилга
Сумаас боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Зүүнхараа хотод ЕБ-ын 560 хүүхдийн сургууль,Хэрх тосгонд 10 ортой эмнэлэг, ШШГ 413 ангийн ажилчдын 36 айлын орон сууц, иргэдийн хөрөнгө оруулалттай үйлчилгээний зориулалттай 10 аад барилгын ажлууд хийгдэж байна.Нарны өртөө ХХК-ны 80 ортой зочид буудал, , Тэс петролиум ХХК- ны ШТС-1,2, Хэрх тосгонд НИК компаны ШТС, ШШГ 433-р ангийн хүмүүжигчдын байр, иргэн Анхбаяр, Болорцэцэг, Батаа нарын үйлчилгээний зориулалттай барилга байгууламжууд шинээр ашиглалтад орлоо. ТЗ-ын ажилчдын 70, иргэн Ганбаатарын хөрөнгө оруулалттай 12, Жаргалан хотхоны 96, Тост өргөө хотхоны 40 айлын орон сууцнууд ашиглалтанд орлоо. Сумын хэмжээнд барилга угсралтын ажилд 14 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Нийгмийн даатгал
Баянсуудалын 3-р багт байршилтай62 ажилчинтай2009 онд ашиглалтанд орсон
Сум дундын шүүх
1986 онд ашиглатанд орсон.Минжийн хангайн 7-р багт байршилтай Нийт 19 ажилчинтай
Цаг уурын станц
2006 онд ашиглатанд орсон Төмөр Замчдын 1-р багшт байршилтай 6 ажилчинтай
Сумын сор бүтээгдэхүүн
Эсгий урлалын танилцуулгаЭх орны экологийн цэвэр түүхий эд болох монгол хонины ноосоор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чийг татахгүй, дулаан, зөөлөн, эсгий шаахай, оймс, өвдөгний дулаалга, бөөрний бүс, малгай ороолт, майк, бээлий, гоёл чимэглэлийн зүйлс, гэрийн эсгий бүрээс, хүлэмж дарлаганы дулаалга, эсгий гутал үйлдвэрлэдэг.
Сумын сор бүтээгдэхүүн
“Нарны өртөө” ХХК-ний улаан тоосго MNS 982:100, MNS 138:2005 чанарын шаардлага хангасан улаан тоосго жилдээ 1500.0/1 сая 50 мянган/ ширхэг тоосго үйлдвэрлэдэг.
Сумын сор бүтээгдэхүүн
Жил бүр дундажаар 6000 орчим га талбайд үр тариа тариалж 10.1мян.тн буудай, 790 га талбайд төмс тариалж 14.1мян.тн төмс, 390 га талбайд хүнсний ногоо тариалж 8.9 мян.тн хүнсний ногоо үйлдвэрлэж, сумын хэрэгцээгээ бүрэн хангаж, 33.1 мянган тн ургац хураан авч аймгийн нийт төмс, хүнсний ногооны 23-36 хувийг үйлдвэрлэж байна. Тариаланчдын онцлог нь эртийн болон дунд, оройн ургацын байцаагаар улсын хэмжээнд эрт хангадаг онцлогтой юм
Сумын хөшөө дурсгал
Хөшөө дурсгалын нэр: МУ Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэн
Байгуулагдсан он: 2003 он
Хөшөө дурсгалын намтар: Очирын Дорлигсүрэн нь 1931 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хулж хэмээх газарт төрсөн. Аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжил эзэмшиж Булган аймгийн Хүнсний комбинатад ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхлэж мастер, эдийн засагч, даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Булган, Хэнтий аймгийн гурилын үйлдвэр Дорнод аймгийн мах комбинат, Зүүнхараа хотын СББХК-д 30 гаруй жил тасралтгүй ажилласан. Түүний хөдөлмөр гавъяаг үнэлж 1986 онд Хөдөлмөрийн баатар цол олгожээ. О.Дорлигсүрэн нь алтан гадас одонгоор 2 удаа, бусад салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан төдийгүй 1992-2000 онд Зүүнхараа хотын Засаг даргаар ажиллаж байсан. 2003 онд Мандал сумын 3-р сургуулийг түүний нэрэмжит болгож гэрэлт хөшөө босгожээ.
Сумын хөшөө дурсгал
Хөшөө дурсгалын нэр: Баатарван С.Наваан-Юндэнгийн хөшөө
Байгуулагдсан он: 2003.10.05
Хөшөө дурсгалын намтар:Халх монголын тэргүүлэгч хаадын алтан ургийн залгамжлагч Хараагийн Баатар ван, бичгийн их гүүш С.Наваан-юндэн нь 1908 онд Халхын Түшээт хан аймгийн Нарийн Гацуурт гэдэг газар төржээ. Тэрээр багаас өндөр боловсрол эзэмшиж 1921 оны ардын хувьсгалын үйл хэргийг идэвхитэй дэмжиж нийслэл хүрээн дэх өөрийн хашаа байранд ардын намын нөхдийг байлгаж нууц уулзалт хийлгэж байсныг түүхийн сурвалжууд гэрчилдэг. Хошууны нутгийн байршил нь 1918 оны байдлаар хойт талаараа Эрдэнэвангийн, баруун хойт талаараа Ахай гүний, баруун өмнө талаараа Илдэн гүний хошуутай, зүүн өмнөд талаараа Хэнтийн нуруутай хил залгаж байжээ. Түүний дурсгалын хөшөөг 2003.10.05-нд төрсөн нутаг Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 4-р сургуулийн өмнөх талбайд байгуулах
Сумын хөшөө дурсгал
Хөшөө дурсгалын нэр: “Атар 50 жил” Байгуулагдсан он: 2009
Хөшөө дурсгалын намтар: Атар газар эзэмшсэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүнхараа Сангийн аж ахуйгаас төрөн гарсан алдартнуудаа хүндэтгэн энэхүү хөшөөг босгосон байна. Зүүнхараа Сангийн аж ахуйгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Буниа, Г.Дашдорж, С.Равжаа, Н.Дэнсмаа, Х.Цайван, Ч.Баяраа, Т.Дагва, Гавъяат механикжуулагч Х.Самбага, Гавъяат агрономч Ч.Дашдондог зэрэг олон алдартан гавъяатнууд төрөн гарсан юм.
Сумын онцлог
Хүн амын төвлөрөл ихтэй Монгол улсын хамгийн том сум.• Дэд бүтэц сайн хөгжсөн. Улаанбаатар хотоос 174 км-ын зайд оршдог, төв замтай 45 км сайжруулсан шороон замаар холбогдсон . төмөр замтай • Газар нутгийн 70 хувийг ойн сан бүхий газар нутаг эдэлдэг. • 1923 оноос газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлсэн.• Монголын хамгийн сүүлчийн хошуу ноён С.Наваанюндэнгийн хошуу нутаг.• Манай нутагт орших байгалийн үзэсгэлэнт Ноён уулнаас эртний асар• Үнэтэй олдворуудыг олсон бөгөөд түүний нэлээд хэсэг нь үндэсний түүхийн музейд түүхийн үнэт үзмэр болон хадгалагдаж байна. Энэ үзмэрүүдэд эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлүүд, гэр ахуйн гоёлын хэрэглэлүүд, бусад үнэт олдворууд ордог. Энэ олдворууд нь Хүннү гүрний үеийн хүмүүс энд овог аймгаараа амьдарч байсны гэрч бөгөөд манай нутаг мянга мянган жилийн турш хүн амын төвлөрөл ихтэй бүс нутаг байсны нотолгоо болж байдаг.
Сумын индекс
Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт оршдог. Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг.Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг.
1 дүгээр сарын дундаж температур -23.6С7 дугаар сарын дундаж температур +18.8Сжилийн дундаж салхины хурд3-5 м/сжилийн хур тунадасны нийлбэр382 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 505.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 7976.0 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалаас 585 сая төгрөг, сумын өөрийн орлого 60.2 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 9799.8 сая төгрөг байна. Нийт зардлын 62.4 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 31.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд төсвийн-32, ХК-3, ХХК-273, төрийн өмчит-5, орон нутгийн өмчит-1, хоршоо-17, ББН-40, ЗБН-35, ТББ-19 нийт 425аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Газар тариалан
Сумын хэмжээгээр жилд 6653 га талбайд үр тариа, 790 га талбайд төмс, 405 га талбайд хүнсний ногоо, 11 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 10100.5 тонн үр тариа, 14407 тонн төмс, 8972 тонн хүнсний ногоо, 18 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Цахилгаан хангамж
Тус сумын цахилгаан хангамжийн эх үүсвэр нь Төвийн эрчим хүчний системийн 110 квт-ын шугамаас Төвийн бүсийн ЦД Сүлжээ ХК-ны Дархан-Сэлэнгийн салбарын Зүүнхараа дэд өртөө авч дамжуулдаг. 2 талын тэжээлтэй 110/ 35/ 6 кв-ын хүчдэлтэй 2 х 10000 ква чадалтай дэд өртөөний хуваарилах байгууламжаас 10 фидэр гарч ЗХ хот болон Хэрх тосгоныг 6/0,4 кв-ын, Түнхэл тосгоныг 35/10 кв-ын дэд өртөөгөөр дамжуулан ЦЭХ-ээр тус тус хангагддаг.
Ариутгах татуурга
Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж нь 1999 онд ашиглалтанд орсон 8000 м3/хоног хүчин чадалтай. Бохир ус дамжуулах шугам хоолой 5000 пм хүчин чадлынхаа 50% ийг ашиглаж байна. Өргөх станц нь СББХХК-ны өмчид хамааралтай байдаг.Төвлөрсөн бохирын шугаманд 53 а.а.н, айл өрх 598 холбогдож зөөврийн машинаар 31 а.а.н айл өрх 2 үйлчлүүлдэг.
Дулаан хангамж
Тус суманд дулааны станц 1, нам даралтын халаалтын зуух 18 ажиллаж аж ахуйн нэгжбайгууллага, төвлөрсөн орон сууцуудыг дулаанаар хангаж байна.Мөн эдгээр халаалтын зуухнуудын зэрэгцээ бага оворын нам даралтын зуухнууд 86 ажиллаж байна.СББХХК- ны дулааны станц нь зөвхөн үйлдвэрийн хэсгийг мөн ажилчдын 300 айлын орон сууц 140 хүүхдийн цэцэрлэг, 560 хүүхдийн сургууль зэргийг халаадаг.ТЗ БОС-ны 1- 4 зуух ажиллаж 1,6- р багийн 46 аж ахуйн нэгж байгууллага, 938 айл өрхийг дулаанаар хангаж байдаг.ТЗ МБҮ -ийн 2 зуух өөрийн байгууллага, үйлдвэрийн байрнууд болон шпал идээлэх цехийн технологийн зориулалтаар ашиглагддаг.ТЗ Вагон депо 2 зуух мөн үйлдвэрийн байр технологийн зориулалттай ажиллана.Нэгдсэн эмнэлгийн, Цагдаагийн газрын,ШШГ 413, 433, ЕБС 1-р сургууль, Цант орхон ХХК-ны 2 зуух, Хэрх тосгоны Төв зуух, соёлын төвийн зуух зэрэг нь зөвхөн харьяаны байгууллагуудаа дулаанаар хангадаг.Сэлэнгэ- Зүүнхараа ОНӨҮГ-ын халаалтын зуух нь 41 аж ахуйн нэгж, 18 айл өрхийг дулаанаар хангаж байна. Цаашид энэ зуухны дулаанд холбогдохоор 200 гаад айлын орон сууц, 560 хүүхдийн сургууль, 100 ортой дотуур байр төлөвлөгдөн барилгын ажлууд нь эхлээд байна.
Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж
1 дугаар сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн 1 дүгээр сургуульТөмөр замчдын 1-р багт байршилтай 960 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1567 хүүхэд суралцаж байна.116 багш, ажиллагсадтай1951 онд ашиглалтанд орсон. Тус сургууль нь 1951 онд ашиглалтанд орсноос хойш их засварын ажил нэг ч удаа хийгдээгүй тул их засвар хийх шаардлагатай. Мөн уурын зууханд их засвар хийж, дулаан болон цэвэр, бохир усны шугамыг шинэчлэх шаардлагатай.
3 дугаар сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дүгээр сургуульШирхэнцэгийн 2-р багт байршилтай 560 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1313 хүүхэд суралцаж байна77 багш, ажилчинтай1974 онд ашиглалтанд орсон. Тус сургуулийн дулааны шугам, дотор сантехник, дээврийн хэсэгчилсэн засвар хийх шаардлагатай.
5 дугаар сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн 5 дүгээр сургуульТүнхэл 5-р багт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 521 хүүхэд суралцаж байна40 багш, ажилчинтай1978 онд ашиглалтанд орсон.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
“Зүүнхараа” МСҮТ 3-р багд байршилтай540 хүүхдийн хүчин чадалтай, одоогийн байдлаар 11 мэргэжлээр 382 суралцагч, 60 багш ажиллагсадтай.
Хэрх цэцэрлэг
Хэрх 4-р багт байршилтай150 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажилчинтай1975 онд ашиглалтанд орсон.
Моносхон цэцэрлэг
1956 онд ашиглалтанд орсон. 240 хүүхдийн багтаамжтай, одоогоор 335 хүүхэд хамрагдаж байна. Баянхангайн 6-р багт байршилтай Нийт 34 ажилчинтай
Нэгдсэн эмнэлэг
Ширхэнцэгийн 2-р багт байршилтай97 ортойИх эмч 26, бага эмч 24, сувилагч 41, асрагч 31, туслах ажилтан 21 нийт 143 ажилчинтайТус сумын анхны эмнэлэг нь 1934 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2012 оны 11 сард Засгийн Газрын 230 тоот тогтоолын дагуу Төмөр замын нэгдсэн эмнэлэгтэй нэгдэн ажилласнаар 202 ажиллагсадтай 131 ортойгоор зохион байгуулагдсан. 2013.02.15-ны Эрүүл мэндийн газрын даргын 21 тоот тушаалаар орны тоо хасагдаж 97 ортой болсон. Нэгдсэн эмнэлгийн зарим тасаг Зүүнхараа хотынхоо хойд талд, зарим хэсэг нь урд талд тасгууд нь байршиж ажиллахад иргэд, ажиллагсдад чирэгдэлтэй байна. Төмөр замын эмнэлгийн барилгууд 1950 онд баригдсан бөгөөд нийт 63 жил ашиглагдсан тул Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр эмнэлэг үйлчилгээ явуулах боломжгүй тухай дүгнэлт гарсан. Иймээс Нэгдсэн эмнэлэгт өргөтгөлийн барилга барих зайлшгүй шаардлагатай байна.
Хэрх их эмчийн салбар
Хэрх 4-р багт байршилтай10 ортойИх эмч 1, бага эмч 6, сувилагч 5, асрагч 2, туслах ажилтан 4 нийт 18 ажилчинтай1974 онд ашиглалтанд орсон. Эмнэлгийн техник тоног төхөөрөмжийг шинэчилж, хангамжийг нэмэгдүүлэх
Мөнгөн Хараа” дуу бүжгийн чуулга
“Мөнгөн Хараа” дуу бүжгийн чуулгаБаянсуудалын 3-р багт байршилтай500 хүний суудалтай42 ажиллагсадтай2008 онд ашиглалтанд орсон
Түнхэл соёлын төв
Түнхэл 5-р багт байршилтай5 ажилчинтай2012 онд ашиглалтанд
Спорт заал
2010 онд ашиглалтанд орсон Баянсуудалын 3-р багт байршилтай Нийт 4 ажилчинтай
Ажиллах хүч салбараар
Төрийн байгууллагад 994 хүн ажиллаж байна.
Хот байгуулалт газрын харилцаа
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2005 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс6472гаүйлдвэрлэлийн бүс85.24ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс55.1гахөдөө аж ахуйн бүс136408газуслангийн бүс18гаМандал сумын хэмжээнд нийт 7406 иргэн аж ахуйн нэгж байгууллага 245156,42га газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж байна. Үүнээс: 1389,94га буюу 0,7% газрыг өмчилж, 233050габуюу 95% газрыг эзэмшиж, 10716,48габуюу 4,3% газрыг ашиглаж байна.
Засаг даргын тамгын газар
Баянсуудалын 3-р багт байршилтай62 ажилчинтай2009 онд ашиглалтанд орсон
Хүүхдийн ордон
2011 онд ашиглалтанд орсон Баянсуудалын 3-р багт байршилтай 200 хүүхдийн багтаамжтай Нийт 12 ажилчинтай
Онцгой байдлын хэлтэс
1997 онд ашиглалтанд орсон.Баян-Арцатын 9-р баг байршилтайНийт 33 ажилчинтай
Суманд хэрэгжиж буй төслүүд
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа- 2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкМянганы сорилтын сангийн ХОБТөсөлДЗОУБ-ын Зүүнхараа орон нутгийн хөгжлийн хөтөлбөр Жайка ОУБ мал аж ахуй, газар тариалан хослон хөгжүүлэх экстэйшний тогтолцоог бэхжүүлэх төсөл CHF-олон улсын байгууллага сургалтADRA ОУБКанад сан GIZ германы төсөл
Сумын сор бүтээгдэхүүн
“Ачит ус” цэвэр усны үйлдвэрБНХАУ-ын тоног төхөөрөмжийг ашиглан Герман улсын технологиор усаа шүүлтүүрт оруулах ISO5007-2007 чанарын тэмдэг бүхий бүтээгдэхүүн 0,5 л, 1,5 л, 19,5 литрээр тус тус савлан үйлдвэрлэдэг.
Сумын сор бүтээгдэхүүн
“Түнхэл ” Сүү үйлдвэрлэгчдийн бүлэгТильзитэн хатуу бяслаг, зөөлөн цагаан бяслаг, тараг, аарц, ааруул, зөөхий зэрэг нэр төрлийн шинэ экологийн цэвэр сүү, сүүн бэтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Сумын сор бүтээгдэхүүн
Онцгой чанарын спирт Химийн ямар бордоо хэрэглэлгүйгээр монгол орны шимт хөрсөнд ургуулсан экологийн цэвэр түүхий эд улаанбуудайнаас нэрж гаргасан “Онцгой чанарын спирт”.
Сумын хөшөө дурсгал
Хөшөө дурсгалын нэр: “Төрийн их хүлэг” Хүрэн халзан морь
Байгуулагдсан он: 2013 он
Хөшөө дурсгалын намтар:
Сэлэнгэ аймаг Мандал сумын Д.Ганбаатарын хүрэн халзан морь нь
1997 оны Улсын их баяр наадмын түрүү
1999 оны Улсын их баяр наадмын түрүү
2000 оны Улсын их баяр наадмын түрүү
2001 оны Улсын их баяр наадмын айргийн-3
2000 оны “Тамирын хурд” төвийн бүсийн Даншиг наадмын түрүү
1998 оны Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааны 13 байр
2001 оны Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааны 7 байр
1999 оны Мандал сумын 75 жилийн баяр наадмын түрүү
2003 оны СББХК-ны 30 жилийн ойн баяр наадмын айргийн 3
2003 оны улсын их баяр наадмын 6 байр зэрэг гаргасан амжилтыг үнэлж
2000 онд Монголын морин спорт уяачдын холбооноос “Дархан түмэн эх” цол
2012 онд Ард түмний санал асуулгаар “Төрийн их хүлэг” цолоор өргөмжлөгдсөн ард түмний домогт хүлэг юм.
Сумын хөшөө дурсгал
Хөшөө дурсгалын нэр: Япон цэргүүдийн хөшөө Байгуулагдсан он: 1990
Хөшөө дурсгалын намтар: Бор гүвээн дэх япон цэргийн булш нь 1990-ээд онд хамаарагддаг бөгөөд тус хөшөөг 2-р дайны үед олзлогдсон япон цэргүүдийн хүүхдүүд эцэг эхчүүддээ зориулан босгожээ. Энэхүү хоёр хөшөөг 2006 оны 10 сарын 17-нд сумын Түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэсэн байна.
Сумын хөгжлийн зорилт
Тус сум нь “Хүнээ дэмжиж, сумаа хөгжүүлье” эрхэм зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Хүний хөгжил, хэрэгцээг хангах ажил үйлчилгээгээр иргэдийн амьдралд дэвшил, өөрчлөлт гаргана. • Иргэдийн хэрэгцээ, санал санаачлагад тулгуурласан хөгжлийн бодлогоор сумаа хөгжүүлнэ. • Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн төрийн ил тод, шуурхай үйлчилгээг төлөвшүүлнэ.