ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сэлэнгэ аймгийн Түшиг сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Эрдэнэ ван Намсрайн хошуу. Жаргалмандах, Ар-нуга гэсэн 2 багтай нийт 528 өрхөд 1665 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймагтаа 17-д, нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймагтаа 9-д ордог. 


Физик газар зүйн хувьд Хангайн нурууны салбар Бүтээлийн нурууны салбар бүхий ойт хээрийн бүсэд багтдаг.Сумын нутаг дэвсгэр нь ой модоор хүрээлэгдсэн мал аж ахуй болон газар тариалан голлон эрхэлдэг. Нийт 249282 га нутаг дэвсгэртэй. 


Нийт газар нутгийн хэмжээ 249282 га 

Мал сүрэг


Сумын хэмжээнд нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 20936 толгой мал тоологдсон нь нийт малын 7,1 хувийг эзэлж байна. 102 малчин өрх, 145 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 46,7 хувийг эзэлж байна. 

Сумын хэмжээнд нийт 31180 толгой малтайгаас 4734 үхэр, 1907 адуу, 16205 хонь, 8334 ямаа байна. 

Зам тээвэр


Түшиг сум нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум хүртэл сайжруулсан шороон замаар холбогдсон, сумын багууд хоорондоо 3,4 км сайжруулсан шороон зам болон шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвийн 75 хүүхдийн цэцэрлэг нь инженерийн байгууламж бүхий цэвэр усны сүлжээтэй. Сумын төвийн 320 өрх айл хашаандаа гүний худагтай түүгээрээ усны хэрэгцээгээ хангаж байна. Цэвэрлэх байгууламж байхгүй. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын нийт айл өрхийн 94,3 хувь нь амины дүнзэн болон палкан байшинтай бөгөөд бусад нь гэрт амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 12 бүлэгт 298 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 28 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрч, сургууль завсардсан хүүхэд байхгүй. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 2 багш хамрагдсан байна. Сургуулийн дотуур байр 1985 онд баригдсан. Нийт 416м2 талбай бүхий 50 хүүхдийн хүчин чадалтай барилга юм.Төрийн өмчийн “Моносхон” цэцэрлэг 150, гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 98 хувь хүрсэн. 

Цэцэрлэг


“Моносхон” цэцэрлэгЖаргалмандах 1-р багийн төвд байрладаг. 2 байртай. Хуучин барилга нь 1981 онд ашиглалтанд орсон. Уг барилгад багабүлгийн 2 2 бүлэг хичээллэдэг. Хуучин БАМ-ын барилгыг буулгаж палк хуучин барилгын материалыг ашиглаж барьсан. Дотор талдаа мөөгөнцөр үүссэн тул их засвар хийх шаардлагатай. Хуучин барилга нь 50, шинэ барилга нь 75 орны хүчин чадалтайгаас одоогоор 150 хүүхэд хүмүүжиж байна.20 багш, ажиллагчидтай. Шинэ барилга нь 2012 онд ашиглалтанд орсон. Тоосгоор өнгөлж, дунд нь хөөсөнцөр хийсэн, дээвэр нь хар цаасан хучилттай. Халаалт шугам сүлжээ нь төвийн системд холбогдсон. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Жаргалмандах 1-р багийн төвд байрладаг. 8 ортой. 1 их эмч, 4 бага эмч, 5 сувилагч, лаборант, эмийн санч, ня-бо, тогооч, жолоочийн орон тоотой.1986 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 2011 онд Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд саун халуун устай болсон. Халаалт шугам сүлжээ төвийн системд холбогдсон.

Соёлын төв


Соёлын төвЖаргалмандах 1-р багт байрладаг. 300 хүний суудалтай. 9 ажиллагчидтай. 1961 онд ашиглалтанд орсон, хад чулуугаар баригдсан. Өөрийн нам даралтын зуухаар халаалт авдаг. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 14 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 14,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7, хувь дээд, 7,2 хувь тусгай дунд, 71,4 хувь бүрэн дунд, мэргэжлийн анхан шатны боловсролтой 14,4 хувь бүрэн бус дунд боловсролтой, хүмүүс эзэлж байна. 

Барилга


2012 онд орон нутгийн хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл 100 хувь хийгдсэн. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд 

Сумын хөшөө дурсгал


 Хөшөө, дурсгалын нэр: Атрын анхны шан татсан трактор Байгуулагдсан он: 1956Хөшөө, дурсгалын намтар: Хөдөлмөрийн баатар Н.Санжаагийн атрын анхны шан татсан трактор

Сумын онцлог


Чулуун нүүрс, алт, анар зэрэг ашигт малтмалтай. Нутгийн иргэдийн тахин шүтдэг Түшиг өндөр, Жаргалмандах, Хавтгай овоо, Номт өндөр, Самданшовх, Жинст зэрэг уулс, Өгөөмөр, Хулдаа, Гурамсан, Баруунхужир, Хэрэгчин, Рашаант, Цагаанарар зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Нэрс, хад, мойл, үхрийн нүд, гүзээлзгэнэ, долоолгоно, аньс, нохойн хошуу зэрэг жимс болон самар, мөөг элбэгтэй. Зэлтэр голд зэвэг, хадрана загас булга, заарт харх байдаг. “Улаан ном”-д орсон нэн ховордсон хун, хар тогоруу, тоодог, шонхор зэрэг төрөл бүрийн шувуудтайгаас гадна баавгай, буга, хандгай, хүдэр, гахай, чоно, тарвага, дорго зэрэг ховор ан амьтадтай байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Үржил шим бүхий хөрстэй газар тариалан хөгжүүлэх өргөн боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.670072000
Эрүүл мэнд: 0.689350000
Эдийн засаг: 0.401562857
Бусад: 0.517515000
Дэд бүтэц: 0.298333333
Байгаль орчин: 1.000000000


Түшиг сум аймгийнхаа баруун хойд хэсэгт оршдог. Түшиг сум нь хойд талаараа ОХУ-ын Джида районтой, баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сумтай, урд талаараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумтай хиллэдэг. 


Хуурай сэрүүн уур амьсгалтай. Өвөлдөө 35-40 градус хүйтэрч, 50-100 см зузаан цас тогтдог. Зундаа 30-35 градус хүртэл халдаг бөгөөд олон жилийн дундаж орчим хур бороо ордог.• Жилийн дундаж салхины хурд 2-5 м/с. • 1 дүгээр сарын дундаж температур -28.5• 7 дугаар сарын дундаж температур +19.20С• Жилийн хур тунадасны нийлбэр 235 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 98,6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 157,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 0,61 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 246,4 сая төгрөг байна. Нийт зардлын 52,7 хувь нь цалин, 5,8 хувь нийгмийн даатгалын шимтгэл, 2,6 хувь урсгал шилжүүлэг, 38,9 хувь нь бусад зардал байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 41 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Рэдхил Монголия ХХК нь 2010 оноос орон нутагт нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж 35 иргэнийг ажлын байраар ханган, орон нутагт 43,5 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж, улсын төсөвт 76295,0 сая, аймагт 47,6 сая төгрөг төвлөрүүлсэн бол газар тариалангийн Сэлэнгийн тариалан ХХК нь 2005 оноос хойш газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа явуулж, аймгийн төсөвт 2,8 сая, улсын төсөвт 1,0 сая төгрөг, Халимаг ХХК улсын төсөвт 1,0 сая, аймагт 1,8 сая төгрөг төвлөрүүлсэн байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 13918 га эргэлтийн талбайтай. Үүнээс 27 га тайлбайд хүнсний ногоо, 6265 га талбайд улаан буудай, 1682 га талбайд бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 6265 га талбайд үр тариа, 81,6 га талбайд төмс, 27 га талбайд хүнсний ногоо, 1653 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 16267 тн үр тариа, 1715 тн төмс, хүнсний ногоо, 3535 тн тэжээлийн ургамал хураан авчээ.

Цахилгаан хангамж


Сум нь эрчим хүчний сүлжээнд холбогдсон. 

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн 1 уурын зуух нь 2,4 км газар доогуурх халаалтын шугамаар Эрүүл мэндийн төв, Сургууль, Цэцэрлэгийг дулаанаар хангадаг. ЗДТГазар, Соёлын төв нь өөрийн нам даралтын зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Хүн амын 60 хувийг залуу болон дунд насныхан, 31 хувь нь хүүхэд, 9 хувь нь ахмадууд эзэлж байна. Түшиг сум нь Улаанбаатар хотоос 470 км, Сэлэнгэ аймгаас 135 км зайд оршдог. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж байгаатай холбогдуулан шилжин ирэх хөдөлгөөн эерэг хандлагатай болж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль нь Жаргалмандах 1-р багийн төвд байрладаг. 330 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 298 хүүхэд суралцаж байна. 1985 онд ашиглалтанд орсон, 2 давхар цагаан тоосгон барилгаШугам сүлжээ халаалт төвийн системд холбогдсон.

Эрүүл мэнд


Суманд 8 ортой, 1 эмнэлэг, 1 эргэлтийн эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 4 багаэмч, 5 сувилагч, лаборант, эмийн санч, ня-бо, тогооч, жолоочийн орон тоотойгоор ажиллаж байна. 2012 онд нийт 45 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Түргэн тусламжийн дуудлага 176, үүнээс алсын дуудлага 55, эмнэлэгт хэвтэн үйлчлүүлсэн 113 хүн буюу 694 ор хоног ашигласан байна.  Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 113, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна. Мөн үүнээс гадна 2 хувийн эмийн сан ажиллаж байна. 

Соёл спорт


1961 онд ашиглалтанд орсон. 300 хүний суудалтай. Соёлын төв нь чулуугаар баригдсан. Тус барилгад орон нутаг судлах танхим, номын сан байрладаг. 2009 онд 40,0 сая төгрөгний санхүүжилтээр их засварын ажил хийгдсэн. Соёлын төвд төр, төсвийн байгууллагын урлаг, соёлын арга хэмжээ тогтмол зохион байгууллагддаг.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Түшиг сум нь газар тариалан давамгайлсан сум юм. Сумын 2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж, 2010 онд ИТХ-аар хэлэлцэн баталсан. Сүүлийн үеийн хүн амын өсөлт, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг харгалзан сумын төвийн газар нутгийг 4 зүгт 3-8 км газраар нэмэгдүүлэн баталсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: • Хөдөө аж ахуйн бүс 27745,98 га• Нийтийн эзэмшлийн бүс 1203,21 га• Ногоон байгууламж 20432,5 га 2012 оны байдлаар 490 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 168,38 га газар өмчилж, 88 иргэн аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 68,64 га газар, 5 иргэн, аж ахуйн нэгж амралт аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар, 10 аж ахуйн нэгж, иргэн газар тариалангийн зориулалтаар 13918 га газар эзэмшиж байна. 

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Жаргалмандах 1-р багт байрладаг. 35 ажилтан, албан хаагчидтай. ЗДТГ-ын барилга нь 1960-1970 онд цэцэрлэг, яслийн зориулалтаар ашиглагдаж байгаад, орон нутгийн музейн барилга болж, 2000 оноос ЗДТГазар байрлаж байна. Чулуугаар баригдсан, 2007 онд өргөтгөл хийгдсэн бөгөөд 2011 онд их засвар, сантехникийн засвар хийгдсэн. Уг барилга нь хуучирч муудсан, байнгын засвар үйлчилгээ хийгддэг. Цаашид ЗДТГ-ын шинэ барилга барих шаардлагатай. 

Сумын сор бүтээгдэхүүн


Хатаасан, утсан загас

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Иргэнээ дэмжин, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, байгальд ээлтэй эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар иргэдийг хангах” зорилго дэвшүүлэн ажиллаж байна.  Үүнд: - Өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэр, дэд бүтцийн салбарыг өргөжүүлэн, байгальд ээлтэй эдийн засгийн олон тулгуурт салбарыг хөгжүүлэх- Хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангасан нийгмийн бодлого хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх - Иргэний идэвхи, оролцоо, ардчилалд тулгуурласан, нийтийн эрх ашигт нийцсэн ил тод, шударга, шуурхай, хариуцлагатай хяналттай засаглалыг хэрэгжүүлж, хүний аюулгүй орчинг бүрдүүлэх