Далайн түвшнээс дээш 700-1500 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангайн уулархаг мужийн 1-р мужид оршино. Орхон, Хараа голын ай савд багтдаг. Хойноосоо урагшаа сунаж тогтсон хэлбэртэй. Баруун хойд талдаа Хушаат, баруун талаараа Сант, баруун урд талаараа Орхон, зүүн урд талаараа Баянгол, зүүн талаараа Дархан-Уул аймагтай тус тус хиллэдэг.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээтолгодбүхийталхээрбуюу эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 131187 га.
2012 оны эцэст 72976 толгой мал тоологдсон нь урьд оны малаас нийт 1277 толгой малаар өссөн байна. Үүнээс: Адуу-178, үхэр-1096, хонь-2119 толгой малаар өсч, ямаа-2116 толгойгоор буурчээ
Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай хатуу хучилттай зам Дархан Эрдэнэтийн чиглэлийн 44км, хотын төвдөө орон нутгийн өмчийн хатуу хучилттай 2,4 км зам, 2-р баг хүртэл шороон зам, Номгон 3-р багт 1,4 км сайжруулсан хөрсөн зам ашиглагддаг.
Сумын төвд орон нутгийн өмчит Гавшгай-Ус ХХКцэвэр усны эх үүсвэрийн 19 худаг камер бүхий,12 км урт дулаан хангамж 10,8 км хэрэгцээний халуун ус, 11,4 км цэвэр усны шугам сүлжээ тоног төхөөрөмжтэй. 22 км зайнаас усаа олзворлодог. 2000м3 багтаамжтай 2 усан сан, хоногт 5000-6000 м3 ус олзворлодог 4 өргөх станцтай, гэр хорооллын 500 өрхийг хангадаг 4 зөөврийн худагтай. Төвлөрсөн ус хангамжийн системд 10000 өрх, 30 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 4 ус түгээх байрнаас усаа авч байна.
Цемент Шохой ХХК-ны харъяа босоо халаагуурт 3 зуух бүхий 20 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станц нэг Номгон2-р багт 1 дулааны уурын зуух ажиллаж байна.
Суманд улсын төсвийн 65 ортой 2 эмнэлэг, 4 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 12 их эмч, 43 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 151 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 95 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 56,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 26хувийг дээд, 9 хувийг тусгай дунд, 37 хувийг бүрэн дунд, 9 хувийг бүрэн бус дунд, 17 хувийг мэргэжлийн анхан шатны боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Тогтвортой амьжиргаа-2 төсөлДэлхийн Зөн ОУБМонголын мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөл
1980-аад онд илгээлт өвөртлөн ирсэн нутаг нутгийн залуучуудаас бүрдсэн бөгөөд төв зам, төмөр зам дагуу байрлах, дэд бүтэц сайтай, газар тариалан, үйлдвэрлэл хослон хөгжсөн онцлогтой, Сэлэнгэ аймгийн баруун бүсийн 5 сумдын төв юм.
Боловсрол: | 0.702262000 |
Эрүүл мэнд: | 0.713626666 |
Эдийн засаг: | 0.422187142 |
Бусад: | 0.671975000 |
Дэд бүтэц: | 0.788666666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу голлонбаруун хойноосоо салхилдаг. Өвөлдөө хүйтэн, зундаа халуун уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур-30С7 дугаар сарын дундаж температур+35СЖилийн дундаж салхины хурд4-9м/сЖилийн хур тунадасны нийлбэр 350-450мм
Сумын орлого 197,662,900 төгрөгТөсвийн нийт зарлага 4,528,770,100 төгрөгҮүнээс: Орон нутгийн төсвийн зарлага 1,267,787,300 төгрөг буюу 28 хувь, тусгай шилжүүлгээр 3,164,162,400 төгрөг буюу 69,8 хувь: Үүнээс: цалинд- 2,365,015,600 төгрөг буюу 52,2 хувь, НДШ- 262,045,300 төгрөг буюу 5,7 хувь, халамжийн санд- 402,000,000 төгрөг буюу 8,8 хувьЭдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 234 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 26,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутагт 197,6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 3.905.388.0 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Цемент Шохой” ХХК, Цемент-224698,1 тн, Шохой-50437,5 тн, 69066,3 Гкал дулааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Төмөр Бетон Дэрний үйлдвэр, Хөтөлийн занар керамзитны үйлдвэр зэрэг сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлдэг үйлдвэрүүд байрладаг.
Газар тариалан Сумын хэмжээнд нийт 13000 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2,92 хувьд нь төмс, хүнсний ногоо, 1,57 хувьд нь улаанбуудай, бусад бүтээгдэхүүн тариалж байнаУргацСумын хэмжээгээр жилд 12977 га талбайд үр тариа, 292 га талбайд төмс, 157 га талбайд хүнсний ногоо, 1330 га талбайд тэжээлийн ургамал тариалж 22228 тонн үр тариа, 4815 тонн төмс, 3586 тонн хүнсний ногоо, 1410 тонн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд эхнээсээ хоёрт орж байна.Сайхан сумын ургац хураалтын сүүлийн 5-н жилийн мэдээ2010 он 2011 он 2012 он 2012 он /2011% Үр тариа 18898 20180 22228 110,1Төмс 2879 3759 4815 128,1Хүнсний ногоо 1608 2195,1 2589,5 118,0Хадлан бэлтгэл 7800 8000 8450 105,6Сайхан сумын ургац хураалтын сүүлийн 5-н жилийг авч үзэхэд өссөн үзүүлэлттэй байна. 2012 онд үр тариа 22228 тн, төмс 4815 тн, хүнсний ногоо 2589,5 тн, хадлан бэлтгэл 8450 тн-ыг хураан авсан байна.
Сум нь 1983 онд ашиглалтанд орсон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний харъяа төвийн эрчим хүчний системд холбогдсон. Орхон сумаас Номгон 3-р багийн чиглэлтэй 110/23,8/10квт-ийн дэд станцтай.26 ажилтан албан хаагчтай.
Цэвэрлэх байгууламж2700-3000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Одоо 3500 м3 ус цэвэршүүлж ажиллана. 28 орон сууцны 2700-3000 м3 ус цэвэршүүлж нууршуулах талбайд хийдэг цэвэрлэх байгууламжтай,
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 1310 айлын 28 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд 2010 онд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц 1 баригдсан. Мөн 38 айлын нэг орон сууц баригдаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 1965 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 26 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,9 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн 4 цэцэрлэгт үндсэн сургалтанд, гэр цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын хамралт 97,0 хувьд хүрсэн.
1986 онд ашиглалтанд орсон 500хүний суудалтай Соёлын төвийн цутгамал төмөр бетон барилгын дээвэр муудаж дусаал их гоождог. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, музейзэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт заал, сумын спорт клубт спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 50 лангуу түрээслэгчтэй 1 худалдааны төв, 11 жижиг барааны дэлгүүр, 15 хүнсний дэлгүүр, нийтийн хоолны 15 цэг, үсчин гоо сайхны 7 цэг, гутал засварын 1, оёдлын 3, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Хот байгуулалт, газрын харилцааСайхан сумын төв нь Засаг захиргаа-аж үйлдвэр-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 1348,03 га үйлдвэрлэлийн бүс 188,7 3 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 27,09 га хөдөө аж ахуйн бүс 119472 га зуслангийн бүс 39194,79 гаӨнөөгийн байдлаар 893иргэнгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 391,59га газар өмчилж,137 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 110.52га газар, 7 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 9,06 га газар, 38 иргэн газар тариалангийн зориулалтаар 2574,22 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй дэд бүтэц, үндэсний эрүүл хүнс, үйлдвэрлэлтээрээ аймаг болон улсдаа тэргүүлэх, төрийн байгууллагаас иргэддээ үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг ил тод нээлттэй болгох, нутгийн удирдлагын байгууллагын бүтцийг оновчтой зохион байгуулах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, шинэ техник технологийг нутагшуулах;Үйлдвэр аж ахуй нэгжийг дэмжиж ажилгүйдлийг бууруулах;