Далайн түвшнээс дээш 1100-1300м өргөгдсөн.Байгаль-газар зүйн мужлалаар манай орны хээрийн бүсийн хойт хэсэгт багтах өвслөг хээр, түүнчлэн ойт хээрийн бүс хосолсон, орчны ба экологийн өвөрмөц зохицол бүхий нутагтай сум юм.Газар хөдлөлийн эрчим 8 балл.Намхан толгойд бүхий уудам хөндий, өндөр уул, түүнчлэн голын огцом хавцал, тохой, гүн хэрчигдмэл хясаа зэрэг өвөрмөц тогтоцыг тус сумын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт үзэж болно.
Нийт газар нутгийн хэмжээ 292192 га
Мал сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт 170765 мянган мал тоологдсоноос тэмээ 326, адуу 11022, үхэр 12434, хонь83512, ямаа 63471 байна. Мөн цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 7502 толгой мал тоологдсон нь нийт малын 4,4 хувийг эзэлж байна. 375малчин өрх, 595 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 54.4 хувийг эзэлж байна.
Улсын болон орон нутгийн чанартай авто замууд руу шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 1, 250 м3 багтаамжтай 1усан сан, 100м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 300 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 2,4км урт шугам хоолойтой. Төвлөрсөн ус хангамжийн системд 75 өрх, 5 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 4 ус түгээх байрнаас усаа авч байна.
Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төвийн 1 уурын зуух ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 69 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 67.1хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 32 хувийг дээд, 12.8 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 17 хувийг бүрэн бус дунд, 8,2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Байгаль, цаг уур, дэд бүтэц, байршил, зах зээлийн давуу байдалд тулгуурлан зохистой сэлгээ бүхий газар тариалан, эрчимжсэн ба хагас эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээл, нийгмийн зөв баримжаатай, тэнцвэртэй хөгжүүлж, өрх бүр үйлдвэрлэгч болсон, Хөтөл бүсэд хөгжлөөрөө тэргүүлэгч, бие даан хөгжих чадавхитай сум болох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Газар тариаланд технологийн ба үрийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, “уринш-буудай-тэжээлийн таримал” гуравч сэлгээнд бүрэн шилжүүлэхГазар, бэлчээр, ус зэрэг байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээхЭрдэнэт, Хөтөл, Дархан хотын зах зээлд бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлэх чадавхи бүхий эрчимжсэн ба хагас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхТэргүүний технологид суурилсан боловсруулах чиглэл бүхий жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, аюулгүй, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг баталгаатай хангасан түүхий эд, хагас ба бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн зах зээлд гаргахҮйлчилгээний салбарыг хөгжүүлж, хүн амын амьдралын чанар, амьжиргааны түвшинг дээшлүүлэхХатуу ба уян дэд бүтцийг хөгжүүлэх, хүрэлцээ хангамжийг сайжруулахЭдийн засаг-нийгмийн хөгжлийг бүх талаар дэмжих чадвар бүхий төрийн үйлчилгээг төлөвшүүлэн хэвшүүлэхУламжлалт бус салбарыг хөгжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх
Боловсрол: | 0.740514000 |
Эрүүл мэнд: | 0.534088333 |
Эдийн засаг: | 0.301242857 |
Бусад: | 0.704775000 |
Дэд бүтэц: | 0.666666666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Чийглэгдүү, сэрүүн мужид хамрагдаж хөрсний мужлалын хувьд томоохон голын хөндийн нам дор газрын хуурайвтар, сэрүүвтэр дэд мужид хамрагддаг.1 дүгээрсарын дундаж температур -28С7 дугаарсарын дундаж температур +19Сжилийндундажсалхиныхурд 4-6 м/сжилийнхуртунадаснынийлбэр 300-350 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 46,2 сая төгрөг, улсын төсвийн шилжүүлэг 547,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 2,1 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 595,8 саятөгрөг байна. Нийт зардлын 29 хувь нь цалин 32 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 39 хувийг нь тогтмол болон бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 68 аж ахуйн нэгж байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулж 28.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 78.9 сая, аймагт 231.8 сая, орон нутагт 46.0 сая нийт 356.7 сая төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж байна.Тус суманд жилд 1192900,0 сая төгрөгийн алт үйлдвэрлэгч “Хурай”ХХК, 500-700сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагааа эрхэлдэг “Сэлэнгэ сүрэг”, “Орхонбулаг”, “Орхонхөгжил”, “Далай буудай” ХХК, “Их номт” ХХК, “Гангранд” ХХК, “Агрошим” ХХК, “Суварган тамир” ХХК зэрэг томоохон аж ахуй нэгжүүд байгаа нь сумын аж бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 25713 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0.5 хувьд нь төмс, 65 га-д хүнсний ногоо, 46.5 хувьд нь улаанбуудай, 3.1 хувьд нь бусад бүтээгдэхүүн тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 11967 га талбайд үр тариа, 145 га талбайд төмс, 65 га талбайд хүнсний ногоо, 20 га-д бог будаа тариалж, 19130 тонн үр тариа, 2165 тонн төмс, 952,5 тонн хүнсний ногоо, 25 тонн бог будаа хураан авч аймгийн хэмжээнд эхнээсээ хоёрт орж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1974 онд баригдсан 35/10квт-ын дэд станцтай.
Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 54 худаг, 1716,5м урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 75 өрх, 5 аж ахуйн нэгж холбогдсон байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 16 айлын 13 орон сууц, 8 айлын 3 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуульд нийт 607 хүүхэд суралцаж байна. ЕБ-ын 1-р БДСургуульд 11бүлэгт 320 хүүхэд, ЕБ-ын 2-р БДСургуульд 12 бүлэгт 287 өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн суралцаж байна. Бага ангийн болон суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98,4хувьтай байна.“Маамуу нааш ир” 24-р цэцэрлэгийн үндсэн сургалтанд 120, зуны гэр цэцэрлэгт 20-25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 80,0 хувьтай, СӨБ-ийн мэргэжлийн багшийн хангалт 83 хувьтай байна.
Сумын төвд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, Шар-Усны 1-р баг Рашаант тосгонд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг ажиллаж байна. Сумын хэмжээнд 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 эмнэлэгт 2их эмч, 1 лаборант, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.
1974 онд ашиглалтанд орсон 150 суудалтай, урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа хэвийн явагддаг. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 11 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Орхонтуул сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 50.4 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн 150.4 гаүйлдвэрлэлийн1.8 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын3.0 гахөдөө аж ахуйн 2570.0 газуслангийн 22100 гаӨнөөгийн байдлаар 958 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 120.39 га газар өмчилж, 232 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 189.44га газар, 1 байгууллага амралт, аялал жуулчлалын зориулалтаар 3.0 га газар, 45 иргэн 30 аж ахуйн нэгж газа тариалангийн зориулалтаар 25840.0 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдҮйлдвэрлэгч өрх-2012 ММСС-ийн ХОБТөсөлАймаг хөгжүүлэх санСум хөгжүүлэх сан
Үзэсгэлэнт сайхан тэнүүн тал хөндий Цээл, Шар-Ус, Шаварт, Шар тохой, Цагаан тохой, Мандал тойлбоболон Орхон, Туул 2 гол сумын нутаг дундуур 40-100 км урсаж Рашаантад нийлж Орхонтуулын үзэсгэлэнт бэлчир үүссэн. Энэ 2 голд тул, зэвэг, цурхай, алгана зэрэг загас элбэгтэй. Тус сумын нутагт Цуу тайж, Бичигт эрүү зэрэг түүх домог хадгалсан олон газар бий. Орхонтуул сумын нутагт Их бага Шархад, их бага Мангина, Цоохор морьт Турлиахт, Баянцогт, Бор-Овоо, Төмөрт, Хонгор-Овоо, Лоогон, Ярдаг, Онгон, Цагаан гозгор, Улаан гозгор, Мандал, Ширээ, Алаг уул зэрэг далайн төвшнөөс дээш1100-2260 м-т өргөгдсөн уултай. Газар нутгийн 10 хувь нь тариаланд тохиромжтой цайвар хүрэн хөрстэй, 12 хувь нь хадлангийн талбай болно. 1962 оноос улсын хадлангийн нөөцийн газар, улсын мал тууврын зам, нарийн ноост орхон хонины нөөц бэлчээрийг Засгийн газрын тогтоолоор тогтоож байжээ. Нутгийн 47 хувь нь бэлчээр, 28 хувь нь гол горхи, нуур цөөрөм, намаг, булаг шанд, уулархаг хад, 0,3 хувь нь ой мод эзэлдэг. Шинэс, нарс, улиас, хус зэрэг навчит мод, голын бургас хайлаас зэрэг ховор мод ургадаг.