Далайн түвшнээс дээш 1100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хан Хэнтийн нурууны хойт хэсэгт Хүдэр голын сав газарт оршдог. Газар хөдлөлтийн сул бүсэд хамрагддаг. Сумын нутаг дэвсгэрийн 61.8 хувийг ой мод эзэлдэг бөгөөд уулархаг, хар шороон хөрстэй тул газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна хүн ардын хүнсний болон эмчилгээнд хэрэглэдэг жимсжимсгэнэ болон ургамал элбэгтэй. Хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст, навчит ойд 10 гаруй төрлийн мод ургасан үзэсгэлэнт уул нуруудтай, төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд.
Газар нутгийн хэмжээ 283865 га
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 21972 толгой малтайгаас адуу 1580, үхэр 4463, хонь 8839, ямаа 7090 толгой байна. Нийт малаас:Сумын хэмжээнд цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3.0 мянга, толгой мал байгаа нь нийт малын 13.6 хувийг эзлэж байна.74 малчин өрх, 326 малбүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувь болж байна.
Зэргэлдээ сумтай холбогдсон сайжруулсан шороон замтай, сумын төвд 600 м- хатуу хучилттай, мөн 2.6 км шороон замтай бөгөөд алслагдсан баг аж ахуйн нэгжүүдтэй ердийн замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг,90 мЗ багтаамжтай усан сан,150 мЗ/хоног хүчин чадалтай насос станцтай, 6.0 сая төгрөгийн өртөг бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмжтэй боловч шаардлагын хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Цэвэр усны 880 м урт шугам хоолойгоор төвлөрсөн хангамжаас 4 байгууллага, 150 өрх үйлчлүүлж байгаа бөгөөд бусад айл өрхүүд 9 ус түгээх худагнаас усаа авч байна.Усан сан:Төв усан сан90 мЗ хүчин чадалтайОлон жил ашиглагдаж, их засвар хийгдээгүйгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон.
Сумын төвд 1975 онд ашиглалтанд орсон ДКВР маркын өндөр хүчин чадалтай уурын зуух 25 жил гаруй ажиллаж байсан боловч, техникийн элэгдлийн улмаас хэрэглэгчдэд дулаан түгээх ажиллагаа нь саарсан, мөн дулааны өртөг асар өндөр байсан зэрэг шалтгаанаар удирдлагын хувьчлалд оруулж, зуухыг шинэчлэн төсвийн 4 байгууллагыг дулаанаар ханган ажиллаж байна.Эдүгээ Ургац Хүдэр, Хангайн буудай зэрэг 2 аж ахуйн нэгжид тус бүр нэг ердийн галлагаатай уурын зуух ажиллаж байна.
Суманд 10 ортой эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч ,9 эмнэлэгийн тусгай мэргэжилтэн, 5 ажиллагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд тус эмнэлэгт 3 эх эсэн мэнд амаржиж, 3 хүүхэд мэндэлж, эх нялхасын эндэгдэлгүй ажиллаж байна. Нийт өвчлөлийг авч үзвэл: халдварт бус өвчлөл, 598 осол гэмтэл 15, халдварт өвчин 14 гарсан байна.
Соёлын төв нь одоогоор зориулалтын бус байранд үйл ажилагаа явуулж байгаа бөгөөд барилгын чанар байдал нь муудаж үндсэн хийцийн зарим хэсэгт суулт хагарал үүссэн. 1975 онд дизель станцын зориулалтаар барьсан энэ барилгыг 2006 онд Төмөртэй –Хүдэр ХХК-ийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч тохижуулан эдүгээ урлагийн тоглолт,дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн урлагийн үйлчилгээ явуулж байна. Гэвч байрны тохь тух муутай , дуу чимээ ихтэйгээс шаардлага хангасан үйл ажилагаа явуулахад хүндрэлтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн 24х48 хэмжээний спорт зааланд биеийн тамир спортын арга хэмжээ явагддаг.Суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 52 жижиг дэлгүүр нийтийн хоолны 5 цэг, үсчин гоо сайхны 2, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Хүдэр сумын төв нь засаг захиргаа, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний үүрэг давамгалйсан суурин юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан өргөжиж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:• Орон сууц олон нийтийн бүс 980,5 га• Үйлдвэрийн бүс 100 га• Ногоон байгууламж, аялал жуучлалын бүс 2 га• Хөдөө аж ахуйн бүс 70 га• Зуслангийн бүс 29113,4 га2012 оны байдлаар 808 иргэн газраа өмчилж авсан нийт иргэдийн 36,8 хувь болж байна. 12 иргэн зуслангийн зориулалтаар 73,7 га, 13 аж ахуй нэгж газар тариалангийн 8788 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлДэлхийн зөн ОУБ-ын төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл
Сэлэнгэ аймгийн зүүн хэсэгт байрлах хүдэр сум нь байгалийн сайхан, үзэмжит байдлаараа Монгол орны хэмжээнд Хөвсгөл аймгийн дараа бичигддэг. Ой мод ихтэй. Жимс, жимсгэнэ, эмийн ургамал элбэг байдаг. Зуны цагт дотоод болон гадаадын жуулчлал их байдаг.
Боловсрол: | 0.671313000 |
Эрүүл мэнд: | 0.559620000 |
Эдийн засаг: | 0.465160000 |
Бусад: | 0.601435000 |
Дэд бүтэц: | 0.444450000 |
Байгаль орчин: | 0.828550000 |
Үндсэндээ чийглэг уур амьсгал зонхилсон, зундаа +28 хэмийн халуун, өвөлдөө -39 хэмийн хүйтэн байдаг. • 1-р сарын дундаж температур -41 хэм, • 7 дугаар сарын дундаж температур +26 хэм байдаг. • Жилийн дундаж салхины хурд 8 м/с, • жилийн хур тундасны нийлбэр 91,8 мм.
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого 119,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 200,9 сая төгрөг, сумын үйл ажиллагааны өөрийн орлого 0,3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал 319441.8 мян. төгрөг бөгөөд нийт зардлын 55.0 хувь нь цалин, 5.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 15.3 хувийг урсгал шилжүүлэг, 24.0хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийтдээ 73 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 5.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 55.9 сая, аймагт 127.8 сая, орон нутагт 119.8 сая, нийт 303.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд төмрийн хүдэр олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа Эрдэс-Холдинг ХХК, Дархан-Төмөрлөг ХК зэрэг аж ахуйн нэгжүүд тодорхой чиглэлээр сумын аж үйлдвэрийн бүтцэд нөлөө үзүүлж байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүдийн үндсэн бүртгэл нь УБ,Дархан зэрэг газруудын харьяаных байдаг тул татварын болон бусад асуудал нь суманд тооцогддоггүй.
Сумын хэмжээнд 10280 га эргэлтийн талбайтай. 4160 га буюу 79.9 хувьд нь үр тариа, 152 га буюу 2.9хувьд төмс, 51 га буюу 0.9 хувьд нь хүнсний ногоо, 841 га буюу 16.1 хувьд нь бусад бүтээгдэхүүн тариалж байна. 2012 онд 7940.5 тн улаан буудай, 3690 тн төмс, 886 тн хүнсний ногоо, 630 тн бусад ургамал хураан авсан.
Сумын төв нь 1978 онд Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон 49 км урт цахилгаан шугам, 35/10 квт-ын дэд станцтай.Сумын төвд 0,4квт-ын 6км шугамаар 4 бууруулагч трансформатор байрлуулж цахилгаан түгээж байна.
1975 онд ашиглалтад орсон. 1992 онд хөлдөлтийн улмаас ашиглалтаас гарсан. Үндсэндээ бохир усны 18 худаг, байгууллага хоорондын 360 м урт шугам ашиглалтгүй элэгдэлд орсон.
1975 онд сумын төв шинээр ашиглалтад ороход 16 айлын 7 орон сууцтай, ихэнх иргэд гэрт амьдардаг байсан бөгөөд орон сууцууд хувьчлагдсан. Сүүлийн жилүүдэд инженерийн хийцтэй орон сууц баригдаагүй, аж ахуйн нэгжүүд болон иргэд, аж ахуйн аргаар дан орон сууц барьж, нийт өрхийн дийлэнх хэсэг нь энгийн хийцтэй орон сууц байшинд үлдсэн хэсэг нь гэрт амьдарч байна.
Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 17 бүлэгт 413 хүүхэд өдрөөр суралцаж,албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтад 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.6 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан. 40 хүүхдийн багтаамжтай дотуур байртай. Бүрэн хүчин чадлаараа ажилладаг. 2003 онд баригдсан, модон барилгатай. Төрийн өмчийн “Жимсхэн” цэцэрлэгт 156, гэр цэцэрлэгт 20 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 85 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 34 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 63,7хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 5,8 хувь дээд, 14,7 хувь нь тусгай дунд, 60 хувь нь бүрэн дунд, 20,5 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс байна.
Хүдэр сумын хөгжлийн тэргүүлэх салбар нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилж байгаа бөгөөд ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх бодлого барьж, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан уул, уурхай, аялал жуулчлалын чиглэлийг эрчимтэй хөгжүүлж хүн ардынхаа амар тайван амьдрах нөхцлийг бүрэн хангах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Эдийн засгийн суурь бүтцийг оновчтой тогтоож, иргэн бүрийг үйлдвэрлэгч болгох нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрны тоог 50 хувиар нэмэгдүүлэхЖилээс жилд өсөн нэмэгдэж бүхий өрх, хүн амын суурьшлыг орон нутгийн газар зохион байгуулалт эдийн засгийн бүтэцтэй уялдуулан байршуулахДэд бүтцийн асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх.