Тус сум нь физик газар зүйн хувьд Хангай Хэнтийн уулархаг их мужийн Орхон Сэлэнгийн сав газар дундаж өндөр уулсын бүсэд далайн түвшнээс дээш 900 – 1900 метрт өргөгдсөн ноён оргил нь орон нутгаас хамгаалалтад авсан Бүрэнгийн нурууны Бүрэнгийн овоо 1986 метр. Гадаргын дундаж өндөр 1000 метр. Газар хөдлөлтийн эрчим 4.5--5.5. балл. Тус сум нь Сэлэнгэ мөрөн урдуураа Орхон голын үржил шим бүхий сав газарт хар хүрэн хөрстэй, уулын ар модтой бэсрэг уулс бүхий ойт хээр хосолсон буюу газар тариалан мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой юм.
Сумын нийт нутаг дэвсгэр 281454 га
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 147533 толгой малтайгаас 50 тэмээ, 7808 адуу, 12548 үхэр, 72862 хонь, 54265 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр Дархан Эрдэнэтийг холбосон хот хоорондын хатуу хучилттай авто зам 46 км дайран өнгөрдөг. Сумын төв багуудтай шороон замаар холбогддог ба нийт замын эзлэх талбай 745 га. Төмөр зам 61.2 га талбайг, онцгой байдлын үед нисдэг тэрэг буух газар 1 га эзэлдэг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 600 м3 багтаамжтай усан сан 1, ундны ус түгээх 3 худагтай. Төвлөрсөн ус хангамжийн системд 3 албан байгууллага 1 дотуур байр холбогдоод байна. Хөдөө багуудад богино яндант худаг 14, энгийн уурхайн худаг 17, гүний 16 худгуудаас малчин иргэд ундаалж байна. Тус сум нь гүний усны түр зуурын элбэг тэжээлтэй гидрогеологийн Сэлэнгийн дэд мужид хамаардаг улирлын цэвдэгтэй газар юм. Төв усан сантай 250 м3 350м3 , 2 нөөцийн савтай, хэвийн явагдаж байгаа.
Сумын төвд төвлөрсөн 1 уурын зуух ажиллаж байгаа, халаах талбайн хүчин чадал 4800 м2, усны эргэлтийн хэмжээ 18000 кг/цаг, 4000 кг жинтэй 2 зуухтай уурын зуух нь ерөнхий боловсролын сургууль, соёлын төв, цэцэрлэг, ЗДТГ, холбоо, дотуур байр, хүн эмнэлэг, хаан банк зэрэг аж ахуйн нэгж албан байгууллагыг дулаанаар хангаж байна.
Тус суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 1 бага эмч, 4 сувилагч, 1 лаборант, 5 туслах ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд 73 эх амаржсан, 1559 өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг 976, 298 эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн,
1981 онд ашиглалтанд орсон 310 суудалтай, бүжгийн танхим, орон нутаг судлах тэнхим, бэлтгэлийн зэрэг өрөө тасалгаатай. Ард иргэдийг мэдээллээр хангах зорилготой уншлагын танхим 4870 номын фондтой номын сан ажиллаж байна. Соёлын төв нь 2012 онд 58 үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 9800 гаруй хүнд үйлчилж, 500 гаруй ардын авьяастнуудыг хамруулан ажилласан байна.Ерөнхий боловсролын ганц спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр спорт цогцолборын барилгын ажил эхлээд байна.Тус суманд үйлчилгээний 1 төв, хүнсний зах 1, жижиглэнгийн 9 дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, оёдлын 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 17 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 71% эмэгтэйчүүд эзэлж байна. Хөдөлмөрийн насны бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 148 иргэн байна. Насны ангиллаар авч үзвэл 16-19 насны иргэд 1,3%, 20-24 насны иргэд 16%, 25-29 насны иргэд 17%, 25-29 насны иргэд 17%, 30-34 насны иргэд 19%, 35-39 насны иргэд 20%, 40-44 насны иргэд 11%, 45-49 насны иргэд 6%, 50-54 насны иргэд 8%, 55-59 насны иргэд 2,7% - ийг тус тус эзэлж байна.
Сүүлийн жилүүдэд тус суманд орон нутгийн хөрөнгө оруулалтаар эмийн сан, оёдлын цех 14 сая, цагдаагийн байр 50 сая, ахмадын танхим, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйлчилгээний төв баригдсан байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолбор 750 сая, баригдаж эхлээд байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Баруунбүрэн сумын нутгаар Улаанбаатар , Дархан уул, Орхон аймгийн чиглэлийн авто машины хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд холбогдсон. 380 жилийн түүхтэй алдарт Амарбаясгалант хийд, Салуужин Хөшөөтийн бичигт чулуу, агуйн амны буган чулуу зэрэг түүх соёлын үнэт өв дурсгал, зах зээлд ойр байршил зэргээр бусад сумдаас давуу талтай юм. Тус сум газар тариалан мал аж ахуй голлон эрхэлдэг аж ахуй нэгж, жижиг хоршоо нөхөрлөлүүдтэй, аялал жуулчлал амралт сувилалын чиглэлээр 4 компани үйл ажиллагаа явуулж байна. Цаашид гадаад дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой.
Боловсрол: | 0.670706000 |
Эрүүл мэнд: | 0.460861666 |
Эдийн засаг: | 0.296148571 |
Бусад: | 0.535670000 |
Дэд бүтэц: | 0.547600000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Байнгын цаг уурын ажиглалтын 1 станцтай. Газар зүйн байрлалын хувьд хойд мөсөн далайн хүйтэн сэрүүн уур амьсгал нөлөөлөх боловч Бүрэнгийн нурууны өвөрт оршдог нь байгалийн бариаллаг саад болж өвөлд нөмөртэй байдаг. Уур амьсгалын хувьд чийглэг хүйтэн мужид багтдаг.1 дүгээр сарын дундаж температур -21.8 0 с7 дугаар сарын дундаж температур +20.3 0 сЖилд унах хур тунадасны хэмжээ дундажаар 227ммЦасан бүрхүүлтэй өдрийн тоо 135Бороотой өдрийн тоо 35Жилийн дундаж салхины хурд 2.4 м/с
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 260.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 862 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.4 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1122.9 сая төгрөг байна. Нийт зардлын 61.3 хувь нь цалин, 6.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 14.5 хувийг урсгал шилжүүлэг, 17.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцТус сумын хэмжээнд төсөвт 6, аж ахуйн нэгж 38, салбар 9, шашны 1, нийт 54 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.2012 онд улсын төсөвт 18.8 сая төгрөг, аймгийн төсөвт 78 сая төгрөг төвлөрүүлэхээс 88.2 сая төгрөг, сумын төсөвт 24.5 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Тус сум нь газар тариалангийн 22207 га талбайтайгаас 2012 онд 11470 га талбайд тариалахаар төлөвлөснөөс 21 аж ахуйн нэгж 14 иргэн 11110 га талбайд тариалалт хийж, 10905 га талбайд уринш, 205 га гуурсанд тариалалт хийсэн байна. Нийт тариалсан талбайг тарималын төрлөөр авч үзвэл улаан буудай 9800 га, овъёос 15 га, арвай 7 га, рапс 1288 га, төмс 194 га, хүнсний ногоо 110 га байна.
Сум нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станц ТӨХК-ийн эрчим хүчний шугаманд холбогдсон байнгын цахилгаан хангамжтай сум юм. Сумын төвд 1978 онд баригдсан 35/10 квт-ын дэд станц 2, 10/0.4 квт-ын цахилгаан хуваарилах төв 5 ширхэг байна.
Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламжтай. Одоогоор сургууль, эмнэлэг цэцэрлэг дотуур байранд бохирын цооногийг ашиглаж байна. Төвлөрсөн ариутгах татуурга байхгүй байна. Цэвэрлэх байгууламж ашиглалтаас гарсан.
Засгийн газраас хэрэгжүүлж буй 100.000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 2008 онд сумын төвд 4 айлын орон сууц баригдсанаас бусад нь амины байшин гэр сууц байна. Суманд сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 16 бүлэгт 442 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага дунд боловсрол нөхөн олгох сургалтанд14 иргэн суралцаж байна. Сургуулийн насны хүүхдийн хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна.Сургуулийн өмнөх боловсрол олгох төрийн өмчит 25-р цэцэрлэг, 142 хүүхэд хамрагдаж байна.
Баруунбүрэн сумын төв нь Засаг захиргаа, худалдаа үйлчилгээ давамгайлсан суурин юм. Хот тосгон, бусад суурины газар нийт нутаг дэвсгэрийн 0.40 хувь буюу 1138.98 га талбайг эзэлж байна. Барилга, байгууламжийн дэвсгэр газар 67.62 га, нийтийн эдэлбэр газар 979.20 га, гэр хорооллын газар 82.33 га байна.
Тус сумын Ивэнгийн 58, Бургалтайн 56 хиргисүүр нийт 114 хиргисүүр, 104 булш, том жижиг нийлсэн нийт 20 орчим суврага, хөшөөн чулуу болон маанийн үсэгтэй хад чулуу 22 ширхэг тус тус байдгаас Өгөөмөрийн өвөр, Соёмботой хөшөө. Нэг талдаа соёмботой нөгөө талдаа Бурхан багшийн хөрөгтэй.