ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошуу. Жаргалант, Бэлчир, Мангирт гэсэн 3 багийн нийт 920 өрхөд 2761 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 11-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог хүн амын нягтрал хамгийн өндөр 43.6 хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 120494 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 69397 толгой малтайгаас 6 тэмээ, 2697 адуу, 8332 үхэр, 32640 хонь, 25722 ямаа байна.Сумын хэмжээгээр 18.3 мянган толгой цэвэр, эрлийз, 13.3 мянган толгой нутгийн шилмэл омгийн мал тоологдсон нь нийт малын 45,5 хувь байна. 258 малчин өрх, 291 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 59,7 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Олон улсын чанартай замаас салаалж Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумдыг холбосон улсын чанартай хайрган зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Суманд нийтдээ 17 инженерийн болон гүн өрмийн худаг байдаг бөгөөд 3 худгийг жимс жимсгэнэ тарих, 1 худгийг ундны усны зориулалтаар, 12 худгийг бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар ашиглаж байна. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай нийтийн орон сууц байхгүй бөгөөд сумын төвийн иргэдийн 99 хувь нь амины орон сууцанд, малчин өрхүүд гэрт амьдарч байна. Арвин хур ХХК нь ажилчдын амралтын байр, буудал зэргийг цэвэр, бохир ус, халаалтыг бүрэн шийдвэрлэж ашиглаж байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 13 бүлэгт 403 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 21 багш хамрагдсан байна.2010 онд шинээр ашиглалтанд орсон дотуур байртай. Уг дотуур байр нь 75 хүүхдийн хүчин чадалтай. Төрийн өмчийн 14-р цэцэрлэгийн үндсэн сургалтанд 135, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


14-р цэцэрлэг Жаргалант багийн нутагт байршилтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 135 хүүхэд хүмүүжиж байна17 багш, ажиллагчидтай1986 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, Сэлэнгэ дулаан ХХК- тэй гэрээ байгуулан нам даралтын зуухаар халаадаг, 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийн бохирын шугам тавьсан, гүний цэвэр усаар хангагдаагүй байна. Урсгал засвар 2012 онд хийсэн боловч халаалтын зуух, зуухны барилга цэцэрлэгээс 2 метрийн зайд байрласан тул зуухны утаа, тоос, тоосонцор дотогш нэвтэрч, эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал хангагдаагүй байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБэлчирийн 2-р багийн нутагт байршилтай10 ортой2 их эмч, бага эмч 4, 5 сувилагч нийт 17 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандарт, хүн амын өсөлт, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.Халаалт, шугам сүлжээ төвийн системд холбогдсон. 

Соёлын төв


Соёлын төвБэлчир 2-р багийн нутагт байршилтай250 хүний суудалтай5 ажиллагсадтай1960 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2008 онд дээврийн болон урсгал засвар хийгдсэн боловч 2012 оны байдлаар ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 21 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 80.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 33.3 хувийг дээд, 18.9 хувийг тусгай дунд, 47.8 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЖаргалант 1 дүгээр багийн нутагт байршилтай.Тамгын газрын үндсэн 20 ажилчин, ИТХ-ын 2, 3 багийн Засаг дарга, аймгийн хэлтэс агентлагын харьяалалтай 9, нийтдээ 34 ажиллагчидтай.1987 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн бус хангамжтай. 2012 онд шинээр барилга баригдаж байгаа 2013 онд ашиглалтанд орно. 

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын сор бүтээгдэхүүнээр чацарганыг тодруулж жил бүр иргэдэд чацарганы суулгацыг үнэгүй олгож өрх бүрийг жимс жимсгэнэ тариалахад дэмжлэг үзүүлж байна. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Төмс хүсний ногоо жимс жимсгэнэ үйлдвэрлэлээр стратегийн бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.627981000
Эрүүл мэнд: 0.533870000
Эдийн засаг: 0.298868571
Бусад: 0.807485000
Дэд бүтэц: 0.460633333
Байгаль орчин: 0.666665000


Сэлэнгэ аймгийн өмнө хэсэгт:  Улаанбаатар хотоос 332 км,  Аймгийн төвөөс 49 км зайд байрладаг.Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Дархан уул аймгийн Орхон сумтай хиллэдэг.


Чийглэгдүү сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -26 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-350 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 29,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1,120,9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллгааны орлого 3,96 сая байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1,149.9 сая төгрөг байна. Нийт зардлын 55 хувь нь цалин, 5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 18 хувийг урсгал шилжүүлэг, 22 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 3.871 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 44,4 сая, аймагт 97,4 сая орон нутагт 22.075 сая нийт 163,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд голлон үйл ажиллагаа явуулж улс, аймаг, орон нутгийн татварын орлогыг бүрдүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 16025.7 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4 хувьд нь төмс, хүнсний ногоо, 96 хувьд нь улаанбуудай, тэжээлийн ургамал тариалж байна.2012 онд улаан буудай 5643.79 га, гурвалжин будаа, техникийн ургамал 1330 га, тэжээлийн ургамал 168 гад тус тус тариалалт хийж, 5806 га-д химийн уринш,163 га механик уринш нийт 5969 га талбайд уринш боловсруулалт хийсэнээр эргэлтийн талбайн ашиглалт 90 хувьд хүрсэн. Улаан буудай 10237 тн будаа 960 тн, техникийн ургамал 1064 тн-ыг хураан авч, хадлан 7600 тн бэлтгэсэн байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1969 онд баригдсан 110/35/10 квт-ийн дэд станцтай. 

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Соёл мэдээллийн төв, Ахмадын байр, Засаг даргын тамгын газар, 14-р цэцэрлэг тус бүртээ нам даралтын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь аймгийн төвтэй хил залгаа оршдог, дэд бүтэц, авто зам, төмөр замтай ойр учир шижилт хөдөлгөөн бага байна. Нийт хүн амын 74 хувь нь сумын төвд амьдардаг, 

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБэлчир 2 дугаар багийн нутагт байршилтай350 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 403 хүүхэд суралцаж байна21 багш, 20 ажиллагчидтай1973 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилгатай инженерийн бие даасан хангамжтай, 

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 66 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1960 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Тус барилгад урлагийн бүх тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байгаач иргэдийн ажиллах тав тухтай орчин, эрүүл ахуйн болон аюулгүйн стандарт шаардлага хангахгүй, иргэд соёл урлагийн үйлчилгээ авах боломжгүй болоод байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дэргэд спорт заалыг 2012 онд барьж ашиглатанд оруулсан, тэнд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байдаггүй тул 3 дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 108 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Зүүнбүрэн сумын төв нь Засаг захиргаа-газар тариалан –мал аж ахуй - үйлчилгээ хосолсон суурин юм. Сумын хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд хөдөөгийн буюу малчин өрхийн тоо нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:  2012 байдлаар 669 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 334.34 га газар өмчилж, 185 иргэн, 4 аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 109.40 га газар, 1 аж ахуйн нэгж, амралт, аялал жуулчлалын зориулалтаар 50 га газар, 1 иргэн 19 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 15493,7 га газар эзэмшиж, 13 а аж ахуй нэгж 19,2 га газрыг үтрэмийн зориулалтаар, 3 аж аж ахуй нэгж, 9 иргэн 407,3 га газрыг жимс жимсгэнэ тариалах, 6 төрийн байгууллага, 5,59 га азрыг барилга байгууламжийн дэвсгэрийн, 514 иргэн 532 га газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн зөн олон улсын байууллагын Сэлэнгэ нутгийн хөгжлийн төлөө хөтөлбөрСум хөгжүүлэх сангийн төслүүд.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Д. Дэмбэрэлийн хөшөөБайгуулагдсан он: 2009Хөшөө, дурсгалын намтар: Агаарын зоригт шонхор, Монгол Улсын баатар Дамчаагийн Дэмбэрэлийн нэрэмжит цээж барималыг байрлуулсан.

Сумын онцлог


Зүүнбүрэн сум нь Орхон гол Сэлэнгэ мөрний дунд оршдог бөгөөд орон нутгийн зах зээл, аймаг, улсын чанартай авто болон төмөр замтай ойрхон байрласан нь давуу талтай. Гадаргын болон завсарын ус ойр байдаг, уулын болон нутгийн хүрэн хөрс зонхилж байгаа нь төмс хүсний ногоо, услагаатай тариалан, жимс жимсгэнэ тариалах бүрэн боломжтой юм. Малын үүлдэр угсааг сайжруулж эрчимжсэн, хагас эрчимжсэн, фермерийн аж ахуйг хөгжүүлэх бааз суурь нь тавигдсан тул санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд хөгжих боломжтой юм.