ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Алтанбулаг сумын нэр түүхэнд тэмдэглэсэн байдал нь олон өөрчлөгдсөн, онцлогтой байдаг. Тухайлбал:1727-1780 оныг хүртэл Гаалийн хороо, хилийн асуудал хариуцсан “ Алтанбулагийн сайдын яам”, 1931-1958 онд Сэлэнгэ аймгийн төв “ Алтанбулаг хот”, 1938-1956 онд Шаамар сумын харъяалалын “ Алтанбулаг хороо “, 1956 оноос Алтанбулаг сум, 1956 оны 9-р сараас Алтанбулаг сум- Сангийн аж ахуй гэсэн нэртэй явж иржээ. Мөн 1920-иод оны дундуур буюу 1923-1929 онд Богд хан уулын аймгийн Дэлгэр-Баян хан уулын сум, Наран- Буянбулагийн отог гэж байжээ. Анх 1727 оныг хүртэл Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд хамаарагдах боловч хошуу захиргаа, албанд холбогдолгүй, Хяраан, Буурын харуулд захирагдан харуулын занги мэддэг байжээ.БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймаг татан буугдаж Төв аймагтай нийлэхэд Шаамар сумаас тусгаарлаж Төв аймгийн Алтанбулаг сум байгуулагдсан байна.БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 222 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймгийг дахин байгуулсанаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум байгуулагдсан түүхтэй. Тус сум нь Бүргэдэй , Суварга , “Хяраан “ гэсэн гурван багийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог.


Цаг уур эрс тэс, хамгийн халуун үед агаарын температур +31- +34 хэм, хүйтний туйл нь 30–40 хэм хүрдэг. Жилд орох хур тунадасны хэмжээ 240 мм орчим, салхины ноёлох чиглэл хойд ба баруун хойноос 4-9 м/сек дундаж хурдтай.Өвлийн адаг хаврын саруудад 18-22 м/сек хүрч салхилдаг. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээрсарын дундаж температур -30 С 7 дугаар сарын дундаж температур +30 С жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Нийт газар нутгийн хэмжээ 210030 ãà

Мал сүрэг


Тэмээ, Адуу 1649 , Үхэр-6856, Хонь-17462, Ямаа -10743 байна. Сумын хэмжээнд 2012 оны жилийн эцсээр 36712 толгой мал тоологдсон байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэл Улаан баатартай холбосон олон улсын чанартай 25 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг.Сумын төвд 5 км сайжруулсан замтай бөгөөд Хөдөөгийн баг сумын төв хоорондоо шороон замаар холбогддог.

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 34 худаг, 1.64 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд 90 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдсон.

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 50 хувь нь залуу болон дунд насныхан, 29 хувь нь хүүхэд, 4 хувь нь ахмад байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 64 айлын зургаан орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1920-30-иад оны үед ч баригдсан айлын сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 26 бүлэгт 764 хүүхэд өдрөөр суралцаж байна. Тус сургуулийн бага боловсролын ангид 14 багш, суурь болон бүрэн дунд боловсролын ангид 22, АББ-ын дүйцсэн хөтөлбөрийн ангид 1 багш тус тус ажилласан. Үүнээс мэргэжлийн багш 35, мэргэжлийн бус 2 багш байгаа бөгөөд мэргэжлийн багшийн хангалт 94.6% байна. Бага боловсролын стандарт хангалт 82,3 хувь Суурь боловсролын стандарт хангалт 62,5 хувь. Бүрэн дунд боловсролын стандарт хангалт 54,6 хувь. Хүн амын бичиг үсгийн боловсролын судалгааны үр дүнд сургууль завсардалтаас сэргийлж 2012-2013 хичээлийн жилд сургууль завсардсан хүүхэд гараагүй. Сургуулийн насны сургуульд хамрагдаагүй хүүхдүүдэд бага болон суурь боловсролыг нөхөн олгох чиглэлээр энэ хичээлийн жилд 19 хүүхэд хамрагдаж 9 хүүхэд суурь боловсролын түвшинд суралцаж байна. Насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах чиглэлээр 1 насанд хүрэгчийг бичиг үсгийн болон амьдрах ухааны сургалтад хамрууллаа. Алтанбулаг сумын хэмжээнд 2012 онд СӨН-ны 406 хүүхдээс Найрамдал болон Дамбо цэцэрлэгт нийт 368 хүүхэд хамруулж 91 хувь хүргэжээ. Үүнд: Найрамдал цэцэрлэгийн өдрийн бүлэгт 173 хүүхэд Хувилбарт сургалтанд / ээлжийн бүлэгт / 52 хүүхэд Найрамдал цэцэрлэгт нийт 225 хүүхэд хамрагдсан байна. Дамбо цэцэрлэгт 143 хүүхэд хамрагдаж байна.

Цэцэрлэг


“Найрамдал ” цэцэрлэг Бүргэдэй багийн нутаг дэвсгэрт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 173 хүүхэд хүмүүжиж байна.23 багш, ажиллагчидтай.1970 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Зориулалтын шинэ өргөтгөлийн байр улсын төсвийн хөрөнгөөр барьж байна. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Бүргэдэй багийн нутаг дэвсгэрт байршилтай 11 ортой. Тус эмнэлэг нь 2012 онд их эмч -1, бага эмч-5, сувилагч - 5, лаборант-1, ня-бо1, нярав бусад ажилчид-7, бүгд 18 орон тоотой 11 ортой, үйлчлэх хүрээний 5116 хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн бүтэц үйл ажиллагааны MNS-5082-2001 стандартыг мөрдөн ажиллаж байна. 1971 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвБүргэдэй багийн нутаг дэвсгэрт байршилтай130 хүний суудалтай6 ажиллагчидтай1971 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь сумын хүн амтай харьцуулахад багтаамж хүрэлцээ тун хангалтгүй, засвар хийсэн боловч дээврээс борооны дусаал байнга гоожсон байдалтай. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төр төсвийн байгууллагад нийт 167 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Алтан булаг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-худалдаа үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200га-аар нэмэгдсэн. 2012 оны байдлаар иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 336 га газар өмчилж, 107 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 102,3 га газар, 210 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлал худалдаа үйлчилгээ ,барилга байгууламжийн зориулалтаар 248,5 га газар, 21 иргэн 10 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 11800 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Дэлхийн зөн ОУБ-аас хэрэгжиж байгаа төслүүд- Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт - Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл хөтөлбөрТогтвортой амьжиргаа –II төсөл1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд 3. Сум хөгжүүлэх сангийн төсөл.

Сумын хөшөө дурсгал


Их овооны суварга 2011 оны 6-р сарын 20-нд иргэдийн хандиваар 700000т засварын ажил хийж хайс , хашаатай болгосон. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэхАжлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулахНийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.727244000
Эрүүл мэнд: 0.676688333
Эдийн засаг: 0.353784285
Бусад: 0.789650000
Дэд бүтэц: 0.653200000
Байгаль орчин: 0.666665000


null


1921 оны ардын хувьсгалын өлгий болсон Алтанбулаг сум нь Сэлэнгэ аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 345 км ,аймгийнхаа төвөөс 25 км зайд баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумдтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай(ОХУ) хиллэдэг.


Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий ойт хээр буюу худалдаа арилжаа наймаа, мал аж ахуй болон, төмс хүнсний ногоо, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь130,78 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1473326,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь1604324,0сая төгрөг байна. Нийт зардлын 60 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30 хувийг урсгал шилжүүлэг, 4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 65 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 68.3 сая, аймагт 111,4 сая, орон нутагт 145,13сая нийт 324324,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Жилд дунджаар 5000 га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалж 3200 тн үр тариа, 1300 тн төмс хүнсний ногоо хураан авч 3200 га талбайд уринш хийж, 6500 тн хадлан бэлтгэж байна. 2012 онд буудай 4632 га-д тариалж 8059,4 тн, арвай 275 га-д тариалж 550 тн, төмс 173 га-д тариалж 2682 тн, 53 га-д хүнсний ногоо тариалж 802,2 тн ургац хураан авч, 5179 га талбайд уринш хийснээс 3608 га талбайд химийн уринш хийсэн байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн худагтай гүний худаг, 30 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 90 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх, 5-15 метрийн гүн дэх хөрсний завсрын усыг 100 айл өрх унд ахуйдаа хэрэглэж байна.

Цэвэрлэх байгууламж


Цэвэрлэх байгууламжАшиглалтаас гарсан -1990 онДулаан хангамж. Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух /сумын төвийн болон гаалийн /Дамбо цэцэрлэг , Эрүүл мэндийн төв, Алтан плаз, Сандэй, Баян-Ундарга, Компорт Импекс ХХК-ны /Тэнгэрийн шил /Хөхчулуут, Искра, Чандмань, зэрэг хувийн хэвшлийн харьяа нийт 13 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Монгол улсын хойд хил дээр ОХУ-тай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 74 хувь нь сумын төвд амьдардаг. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Билгүүн номч, бичгийн их хүн, зохиолч Бямбын Ренчиний нэрэмжит Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуульБүргэдэй багийн нутаг дэвсгэрт байршилтайХичээлийн 2 байртай /192 +270/=462 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 764 хүүхэд суралцаж байна54 багш, ажиллагчидтайХичээлийн 1-р байр 1970 онд ашиглалтанд орсон 192 хүүхдийн багтаамжтай, 2- р байр 2009 онд ашиглалтанд орсон 270 хүүхдийн багтаамжтай, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар муутай барилгатай.

Цэцэрлэг


“Дамбо ” цэцэрлэг Суварга багийн нутаг дэвсгэрт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 147 хүүхэд хүмүүжиж байна.18 багш, ажиллагчидтай.2009 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн бус хангамжтай. 

Соёл, спорт


1971 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж засвар үйлчилгээ хийсэн боловч дээврээс нь дусаал гоожин борооны улиралд ус нэвчин ашиглахад тун бэршээл учирч байна, Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, хурал цуглаан зэрэг бүх соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг боловч суудлын тоог сумын нийт хүн амтай харьцуулахад багтаамж хүрэлцээ шаардлага хангахгүй болсон. Ерөнхий боловсролын 12 жилийнсургуулийн1 жижиг спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. Одоогоор сумын төвд үсчин 4, гоо сайхны салбар 1, гуталчин 1, талх нарийн боовны цех 1, оёдлын цех 3, нийтийн халуун ус 1, худалдааны төв 1, барааны дэлгүүр 4, хүнсний дэлгүүр мухлаг 14, цайны газар 4, бар, зоогийн газар 8, зочид буудал 6, мужааны цех 4, дугуй засвар -2 цэг ажиллаж байна.

Шашин сүм хийд


Пандилан хийд

Ажилгүйдэл, ядуурал


Боловсролын байдлаар авч үзвэл : Дээд боловсролтой нь -46хувь, Тусгай дунд -14,9 хувь, Бүрэн дунд ба бусад -38,3 хувь байна.Суманд бүртгэлтэй ажилгүй109 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 66,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28,4 хувийг дээд, 8,2 хувийг тусгай дунд, 47,7 хувийг бүрэн дунд, 14,7 хувийг бүрэн бус дунд, 1 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБүргэдэй багийн нутаг дэвсгэрт байршилтай20 ажиллагсадтай2013 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн тусгай хангамжтай. 

Сумын хөшөө дурсгал


Дөрвөлжин сүм 2010 оны 5-р сарын 10 нд иргэдийн хандиваар 15000 т засварын ажил хийсэн  

Сумын хөшөө дурсгал


Төгсгөөбулаг 2009 оны 5 сарын 25 нд улсын төсвөөс 1 сая төгрөгөөр сэргээн засварлаж хайс, хашаа хийж хамгаалалтанд авсан. Сумын засаг даргын 2011 оны 11 сарын 29-ны 155 тоот захирамжаар 3-р багийн засаг дарга Б.Чимэд-Очирт хариуцуулсан. 

Сумын онцлог


Тус сум нь Монгол улсын хойд хил дээр оршин тогтнож ирсэн бөгөөд хувьсгалын өлгий нутгийн хувьд түүх дурсгалын олон зуун үнэт зүйлсийг нутаг дэвсгэртээ багтаасан байдаг бөгөөд энэ утгаараа сумын хөгжлийг цаашид авч үзэхэдээ түүхийн дурсгалт зүйлсийг сэргээн засварлах сумын хөгжил бүтээн байгуулалтын асуудлыг иж бүрэн цогцоор нь авч үзэх цаг нэгэнт болсон байна.