ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Цагаанхайрхан сум нь 1931 онд Туруун сум нэртэйгээр байгуулагдаж Мөндөөхөө гэдэг газар төвлөрч, 1959 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Цагаанхайрхан, Баруунтуруун сум гэж 2 хувааж эдүгээ хүртэл Засаг захиргааны бие даасан нэгж болон ажиллаж байна.Арбулаг, Хунт, Хулж, Даланхуруу гэсэн 4 багийн нийт 588 өрхөд 1950 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймагтаа эхнээсээ 14-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог.


Далайн түвшнээс дээш 1500-2511 м өндөрт өргөгдсөн, физик газар зүйн хувьд Хан-Хөхийн салбар уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 9.2 балл.Байгалийн бүсчлэлийн хувьд сумын нийт нутаг дэвсгэрийн 60 хувь нь говийн бүс, 15 хувь нь ойт хээрийн бүсэд хамаардаг. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 399374 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 106042 толгой малтайгаас 268 тэмээ, 3464 адуу, 2199 үхэр, 45756 хонь, 54355 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 106042 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 2.1 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 0.2 хувь байна. 258 малчин өрх, 236 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 84 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Тус суманд төвлөрсөн хар зам байхгүй, хил залгаа сум болон багуудын хооронд шороон замаар холбогдсон. 

Ус хангамж


Цагаанхайрхан сум нь цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг байхгүй. Сумын төвд 2 булаг байдаг, түүнээс сумын бүх иргэд ундны усаа хангадаг. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 20 хувь нь хүүхэд, 10 хувь нь өндөр настан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Амины болон гэр сууцанд иргэд амьдардаг. 

Боловсрол


Монгол улсын гавъяат багш З.Энэбишийн нэрэмжит дунд сургууль нь 17 бүлэгтэй, 384 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 24 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувь, мэргэжилтэй багшаар 100 хувь хангагдсан байна. Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгт 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94.0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.

Цэцэрлэг


2010 онд ашиглалтанд орсон 100 хүүхдийн хүчин чадалтай Эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдсон, зориулалтын байртай Тус сумын хүүхдийн цэцэрлэгт 102 хүүхэд хүмүүжиж байна. Нийт 16 багш ажиллагчидтай. Мэргэжлийн болон туслах багшаар 100 хувь хангагдсан. Сургуулийн өмнөх насны хүүхдэд сурч хөгжих таатай орчин бүрдүүлж, хүүхдийг зөв төлөвшилтөөр бие дааж сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүнлэг иргэн болгон төлөвшүүлэх зөв суурийг тавихад онцгой анхааран ажиллаж байна. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвАрбулаг багийн нутагт байршилтай9 ортой2 эмч, 4 сувилагч, нийт 25 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Соёлын төв


Соёлын төвАрбулаг багийн нутагт байршилтай250 хүний суудалтай8 ажиллагчидтай1970 онд ашиглалтанд орсон.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 130 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Цагаанхайрхан сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлдаг суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд “Мерси кор” төслийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд 505 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 17.49 гаүйлдвэрлэлийн бүс 6.41 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 14.5 гахөдөө аж ахуйн бүс 298.24 га2012 оны байдлаар 246 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2308 га газар өмчилж, 295 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 284.93 га газар, 3 иргэн, аж ахуйн нэгж, амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар, 25 иргэн 29 аж ахуйн нэгж, хүнсний зориулалтаар 8.4 га газар эзэмшиж байна.  

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын онцлог


Цагаанхайрхан сум нь ой мод ургамал жимс жимсгэнэ, ан амьтан, газрын хэвлийн баялагтай. Мөн бүс нутгийн онцлогт тохирсон уламжлалт болон эрчимжсэн МАА-н үйлдвэрлэлийг хүн амын 65 хувь нь эрхэлдэг. Ой модныхоо харьцангуй боломжтой нөөцөө ашиглаад мод, модон эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой. Байгалийн эрдэст баялаг ихтэй ба ялангуяа төмрийн хүдрийн судлагдсан нөөц ордтой. Орон нутгийн нөөцөд тулгуурласан эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэл, мал аж ахуйн фермер, нутгийн уламжлагдан ирсэн эсгий ширмэлийн гар урлал хөгжих боломжтой юм. Байгалийн аялал жуулчлал хөгжих өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.727404000
Эрүүл мэнд: 0.718048333
Эдийн засаг: 0.311771428
Бусад: 0.888695000
Дэд бүтэц: 0.312500000
Байгаль орчин: 0.833335000


Цагаанхайрхан сум ньУлаанбаатар хотоос 1250 кмАймгийн төвөөс 240 км–т байрладаг.Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Хяргас, Завхан сум, Завхан аймгийн Ургамал сумтай хиллэдэг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,8 С7 дугаар сарын дундаж температур +16,3 Сжилийн дундаж салхины хурд 5-7 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 200-240 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 32.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 793.6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.4 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 826.9 сая төгрөг байна. Нийт зардлын 62 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.3 хувийг урсгал шилжүүлэг, 7.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 24 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.66 сая, аймагт 50.3 сая, орон нутагт 32.9 сая нийт 84.86 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 4.2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2.7 хувьд нь төмс, 1.5 га–д хүнсний ногоо, тариалж байна.

Цахилгаан хангамж


Тус сум нь 2008 онд баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. 

Дулаан хангамж


Сумын төвийн айл өрх модоор галладаг. Засаг даргын тамгын газар, сургууль, эрүүл мэндийн төв, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг нийт 5 байгууллага нам даралтын уурын зуухаар халаалтаа хангадаг байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хот болон аймгийн төвөөс алслагдмал, ажлын байр байхгүйгээс 2009-2011 онуудад шилжилт хөдөлгөөн ихсэж байсан бол 2012 оноос буурах хандлагатай байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын дунд сургуульАрбулаг багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 384 хүүхэд суралцаж байна50 багш, ажиллагчидтай2002 онд ашиглалтанд орсон.

Эрүүл мэнд


Суманд 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 7 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2003 онд баригдсан, тоосгон хийцтэй зориулалтын барилгатай. 2013 оны 2 сарын байдлаар сумын эмнэлэгт төрсөн эх байхгүй. 5 эх хяналтанд авсан. Эх нярайн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 493, халдварт өвчлөлийн тохиолдол 4 гарсан байна. 

Соёл спорт


Сумын соёлын төв нь 1970 онд ашиглалтанд орсон 8 ажиллагчидтай, үзэгчдийн суудал 250, соёл урлаг номын сангийн үйлчилгээгээр ард иргэдэд үйлчилдэг.  Тус суманд ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй байна. 

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 сүм хийд байдаг. Тус хийдэд нийт 3 лам ажиллаж байна. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 21 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 70 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14 хувийг дээд, 29 хувийг тусгай дунд, 38 хувийг бүрэн дунд, 19 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаАрбулаг багийн нутагт байршилтай40 ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь байгаль газар зүйн онцлог, нөөц боломжиндоо тулгуурлан доорхи зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр болон аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн онцлог , давуу талд түшиглэн сумынхаа хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох;Байгалийн нөөц баялгийг хайрлан хамгаалж зүй зохистой ашиглах; Сумын нийгэм эдийн засгийн хөгжлийг хангасан иргэдэд хүртээмжтэй тэдний хэрэгцээг хангах чиглэлээр орон нутгийн боломжид тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;Сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тогтвортой өсөлтийг хангах; Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, хоорондын уялдаа холбоо итгэлцлэлийг сайжруулах.