Далайн түвшнээс дээш 759-2302м өргөгдсөн. Монголын баруун хязгаар Ханхөхий нурууны баруун үзүүрт Увс нуураас урагш Хяргас нуур хүртэл сунаж тогтсон 402.7 кв. км нутагтай, сумын хилийн эргэн тойрны нийт урт нь 299.2 км, физик газарзүйн мужлалын хувьд хангайн уулархаг мужийн Ханхөхий нурууны болон Алтайн ар говийн мужийн Их нууруудын хотгорын тойрогт багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр зонхилдог, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.Сумын нутаг дэвсгэр нь хангай, тал, хээр, говь зэрэг байгалийн бүх бүс бүслүүр, хэв шинжийг агуулсан,мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, ашигт малтмал байгалийн баялагийн судалгаа дүгнэлт, төдий л хийгдээгүй гадаргын болон гүний усан хангамж муу,уст цэгийн тоо хангалтгүй тул газар тариалан эрхлэхэд тохиромжгүй.Рихтерийн шатлалаар 6-7 магнитын газар хөдлөлтийн бүсэд ордог.
Нийт газар нутгийн хэмжээ 402778 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 116353 толгой малтайгаас 445 тэмээ, 2965 адуу, 4620 үхэр, 68381хонь, 39942 ямаа байна.Сүргийн бүтэц, хувиар Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 68381 толгой мал тоологдсон нь нийт малын 58.8 хувь байна. 462 малчин өрх, 129 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 91.7 хувийг эзэлж байна.
Сумын нутаг дэвсгэрийн өмнө захаар /Хяргас нуурын хөвөөгөөр/ баруун чиглэлийн авто зам /сайжруулсан/ 35 км дайран өнгөрдөг. Багууд хоорондоо байгалийн шороон замаар холбогддог ба авто зам харилцааны хөгжил сулаасбагуудын айл өрх, нийт хүн амд төрийн болон эрүүл мэнд, ахуй үйлчилгээ хүргэдэг гол зам болох Хар хэм, Хүрэн морьтын давааны зам нь үер усны улмаас эвдрэл ихээхэн гарч цас ихээр орж шуурсан үед хаагдаж баг, айл өрхүүдтэй зам харилцаа тасарч хүндрэл учирдаг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг байдаг боловч 1 худгийн ус нь хатуулаг ихтэй учир эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, тус сумын нутаг дэвсгэр нь ундны усан хангамжийн хувьд хомсдолтой.
Сумын төв дээр9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 52 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэлхалдварт бус өвчлөл 332, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна.
1965 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн барилга нь тоосгон хийцтэй, нам даралтын зуухтай. Тус соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 23 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, гутал оёдлын 5, зөөлөн оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа явуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 25 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 61.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 32 хувийг дээд,12 хувийг тусгай дунд, 20 хувийг бүрэн дунд, 28 хувийг бүрэн бус дунд, 8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум тал, хангай, говь зэрэг байгалийн бүх хэв шинжийг хадгалсан бөгөөд нутгийн иргэдийн голлох амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй юм. Мөн Увс,Хяргас хоёр том нуурын хооронд орших газар зүйн байршилтай бөгөөд зун нь хэт халж, өвөл нь хэт их хүйтэрдэг тул ард иргэд малчин түмэн, баяд үүлдрийн хонин сүрэг бусад мал сүргийг бодвол эрс тэс уур амьсгалд илүү дасан зохицсон онцлогтой. 10-100 см –ийн зузаантай цасан бүрхүүл доороос өвс тэжээлээ олж идэх чадвар бүхий мал сүрэгтэй.Хяргас нуур, Цалгарын хийд, Увс нуурын Бөөрөг дэлийн элс, Гурамсны гол, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Ханхөхийн нурууны салбар уулсыг түшиглэн аялал жуучлал хөгжүүлэх боломжтой.
Боловсрол: | 0.725316000 |
Эрүүл мэнд: | 0.702893333 |
Эдийн засаг: | 0.292182857 |
Бусад: | 0.642995000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-30-40С7 дугаар сарын дундаж температур +100-+30Сжилийн дундаж салхины хурд 9-12 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 270-300 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 14.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 831.8 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 846.4сая төгрөг байна. Нийт зардлын 67.6хувь нь цалин, 10.9 хувийг нийгмийн даатгалын шимтгэл,2.7 хувийг урсгал шилжүүлэг,18.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 3.3 сая, аймагт 49.8 сая, орон нутагт 14.1 сая нийт 67.2 сая төгрөгийн татвар төлсөн байна.
Сумын хэмжээнд нийт 30 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4 хувьд төмс, 5 хувьд нь хүнсний ногоо, 91 хувьд тэжээлийн ургамал тариалж байна.Тухайлбал сумын хэмжээгээр 2012 онд 1.2 га талбайд төмс, 1.5 га талбайд хүнсний ногоо, 27.3 га талбайд тэжээлийн ургамал тариалж 13.2 тонн төмс, 24 тонн хүнсний ногоо, 30 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.Сумын төв дээр 2008 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай.
Сумын ЗДТГазар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Сургуулийн дотуур байрны харъяа нийт 7 нам даралтын уурын зуух ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 18 бүлэгт 505 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь, боловсрол нөхөн олгох сургалтанд 30 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.3 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.6 хувьд хүрсэн. Тус сургуульд 28 багш ажилладаг. Мэргэжлийн багшийн хангалт 99 хувьтай байна. 1 багш хөрвөх сургалтанд хамрагдсан байна.Хүүхдийн цэцэрлэгт 87, гэр цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 85 хувьд хүрсэн.
Малчин сум нь үйлдвэр үйлчилгээ, мал аж ахуйд суурилсан эдийн засагтай. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс-438.8 гаАмралт, сувилал 150 гаХөдөө аж ахуйн газар-385707.33 га2012 оны байдлаар 122 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 13.54 га газар өмчилж, 150 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 148.43 га газар, 1 аж ахуйн нэгж байгууллага амралт сувилалын зориулалтаар 150га, 39 иргэн, 2аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 55.7 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдаж сумын төв болон хөдөөгийн малчдыг орон сууцжуулах.