Далайн түвшнээс дээш дунджаар 1580 м өргөгдсөн. Газрын гадаргын төрх байдал нь жигд биш, хойд хэсгээрээ уулархаг, өмнөд хэсэг нь тал голдуу, төв хэсгээр өргөн тавиу, тэгш гадарга бүхий уулс хоорондын хөндий, хонхор олонтой нутаг юм. Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 314580 га.
Малын бүтэцСумын хэмжээнд 127214 толгой малтайгаас 1029 тэмээ, 2907 адуу, 4086 үхэр, 56807 хонь, 62385 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай авто зам дайран өнгөрдөггүй. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 15 гүний худаг, айл өрх, байгууллага, ААН-ийн ихэнх нь ус түгээх байрнаас усаа авч байна. Усны хатуулаг ихтэй учир гүн өрмийн худгуудад ус цэвэршүүлэх төхөөрөмж тавих шаардлагатай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн харьяа нийт 8 уурын зуух ажиллаж байна.
Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 17 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 129 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 3, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1606, осол гэмтэл 36, халдварт өвчлөлийн 18 тохиолдол гарсан байна.
2004 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Соёлын төвийн тоосгон барилга ашиглагдаж байгаа. Үйл ажиллагаа явуулахад зай багатай, уг нь сургуулийн өргөтгөлийн урлаг заал нэртэйгээр анх баригдсан. Цаашид зориулалтын шинэ байртай болох шаардлагатай.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Уг заалууд сургалтанд зориулагдсан учир талбай багатай, стандартын бус учраас уралдаан тэмцээн явуулахад будилаан маргаан байнга гардаг, үзэгчид багтах боломжгүй. Тиймээс тус суманд орчин үеийн шаардлага хангасан биеийн тамирын заал барих асуудлыг иргэд, хүүхэд залуучууд ихээр тавьж байгаа суманд тулгамдсан асуудлын нэг мөн.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвгүй, 28 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 6 цэг, баар 5, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, гар утас засварын 1, оёдлын 1, дугуй засварын 2, ШТС-3, гэрэл зураг, компьтер, каноны үйлчилгээ 2, зочид буудал 2, гэр ахуйн модон эдлэлийн цех 2, төмрийн дархан, гагнуур 3, нийтийн халуун усны 1 цэг, тоглоомын газар 3 салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 44 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 63.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18.3 хувийг дээд, 11.3 хувийг тусгай дунд, 45.4 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 9 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 181 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын эрсдэлийн даатгал төсөлЖижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМерси Кор Монгол ОУБ-ын төсөл
Боловсрол: | 0.769029000 |
Эрүүл мэнд: | 0.665443333 |
Эдийн засаг: | 0.266378571 |
Бусад: | 0.864650000 |
Дэд бүтэц: | 0.318183333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23.1 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 5 м/сжилийн хур тундасны нийлбэр 129 мм
Орон нутгийн төсөв:Сумын төсвийн нийт орлого нь 456.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 411.4 сая төгрөг, сумын өөрийн орлого 44.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 434.5 сая төгрөг байна. Нийт зардлын 46.7 хувь нь цалин, 5.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 11.4 хувийг урсгал шилжүүлэг, 36.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц:Сумын хэмжээнд нийт 28 аж ахуйн нэгж, байгууллага болон ХАА-н үйлдвэрлэлд ажиллагсад болон уул уурхайгаас нийт 4 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад 2.1 сая, аймагт 98.2 сая, орон нутагт 42.0 сая, нийт 142.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 60.3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 29.8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 3.8 хувьд нь жимс, жимсгэнэ, 66.4 хувьд нь тэжээлийн ургамал зэрэг бүтээгдэхүүн тариалж байна.
Сумын төв 1995 онд, сумаас 50 км-т орших Улиастай багийн төв 2005 онд тус тус Баруун бүсийн эрчим хүчний системд холбогдсон. Цаашид Баянгол багийг холбохоор Баяннуур сум явах шугамаас 1.8 км агаарын ЦДШ татахаар төсөл тооцоо хийгдсэн. Сумын төвөөс 4.5 км-т 1996 онд баригдсан 110/35/10киловольт/кв/-ийн дэд станцтай.
Сумын төвд цэвэрлэх байгууламж, бохир усны худаг, шугам хоолой байхгүй, цаашид төсвийн байгууллагуудыг цэвэр бохир усны системд холбох шаардлагатай.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжгүй 36 айлын 3 давхар нэг орон сууц байгаа бөгөөд 1991 онд ашиглалтанд орсон боловч зах зээлийн шуурганд өртөн ихээхэн тоногдож муудсаныг сумын удирдлагын зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүсэлт тавьснаар улсын төсвийн 200.0 сая төгрөгөөр 2008-2009 онд засварласан, гэхдээ бүрэн засагдаагүй, засварыг гүйцээхэд ойролцоогоор 300-400 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Уг орон сууцыг засварлавал төрийн албан хаагчид суух хүсэл их байгаа. 1990-ээд оны эхэн үед баригдсан 24 айлын орон сууцны барилга ашиглагдаж байгаа.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 34 бүлэгт 928 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 45 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96.6 хувь, суурь боловсролын хамран сургалт 93.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 2 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 155, гэр цэцэрлэгт 158 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 71.3 хувьд хүрсэн.
Өмнөговь сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд Мерси-Кор Монгол ОУБ-ын төслийн дэмжлэг, санхүүжилтээр орон нутгийн иргэд, байгууллага, ААН-ийн оролцоотойгоор боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлт/хөдөө багуудын айл өрх газар өмчилж авах болсноор/-өөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 100га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 315гаүйлдвэрлэлийн бүс 11ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2.6гахөдөө аж ахуйн бүс 1000газуслангийн бүс - гаӨнөөгийн байдлаар 487 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 37.2га газар өмчилж, 506 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 38.6га газар, газар тариалангийн зориулалтаар 191.1га, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 31 иргэн 19.6га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Хүний хөгжлийн чадавх сайтай, орон нутгийн нөөцөд түшиглэсэн эрчимжсэн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, дэд бүтэц хөгжсөн, аймгийн болон баруун бүсийн эдийн засагт нөлөө бүхий цэцэглэн хөгжиж буй сум болох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.0 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэхБаруун 3 аймгийн замын уулзварт оршдог, үүрэн холбооны 4 сүлжээтэй зэрэг давуу талыг түшиглэн баруун 3 аймгийг түшиглэн тоосгоны үйлдвэр байгуулахЯврын нүүрс, Сүүжийн давсны, шороон будгийн болон шохойн чулууны ордыг ашиглан үйлдвэр, цех байгуулахСумын эдийн засгийн гол суурь МАА-г хагас эрчимжүүлэх байдлаар хөгжүүлж нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхУгсаатны өвөрмөц соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газруудыг түшиглэн амралт сувилал, аялал жуулчлал хөгжүүлэхСумын иргэд, байгууллага, ААН-ийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах үнээний ферм байгуулах ажлыг дэмжих/нэгдлийн үед ферм ажиллуулж байсан туршлагатай/Ховдын гол, Орлогын голын төгсгөлийн үржил шимт хөрсөнд төмс, хүнсний ногоо ихээр тариалахХүн ам ихтэй төвлөрсөн суурин болж байгаатай уялдуулан төв гудамжаар хатуу хучилттай зам тавих