Тэс сум далайн төвшнээс дээш 754-916 метр өндөрт хойт өргөргийн 50029|13|| - 50035|24||, зүүн уртрагийн 93001|00|| - 93017|00|| -ын хооронд нийт 308.5 мянган га талбай эзлэн оршино.
Нийт газар нутгийн хэмжээ 308506 га.
Мал сүргийн бүтэц2012 оны жил эцсийн байдлаар сумын хэмжээнд 246594 толгой мал тоологдсоноос 2182 тэмээ, 9166 адуу, 23282 үхэр, 149848 хонь, 62116 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 246594 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдрийн 149848 хонь, нутгийн шилмэл омгийн 7332 толгой адуу тоологдсон. 1028 малчин өрх, 195 мал бүхий өрх байдаг нь нийт өрхийн 96.4 хувийг эзэлж байна.
Сумын төвөөс аймаг орох зам, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвийн цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худгаас айл өрх, албан байгууллагууд ундны усаа хэрэглэдэг.
Сумын хэмжээнд Эрүүл мэндийн төв 2, Ахлах сургууль 5, Цэцэрлэг 2, ЗДТГ 1, Соёлын төв 2, Цагдаагийн тасаг 1, бага сургууль 2, нийт байгуулга 15 нам даралтын зуухаар дулаанаа хангаж байна.
Суманд 13 ортой эмнэлэг 1, 4 их эмч, 56 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Нэг эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Хар үзүүр, Таван улиасны багт тус бүр 3 ортой бага эмчийн 2 салбар ажиллаж байна. 2012 онд нийт 124 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1014, осол гэмтэлийн 6 тохиолдол гарсан байна.
2004 онд сумын клуб шатсанаас хойш зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг. 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдахаар төсөвт тусгагдсан.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээгээ зохион байгуулж байна.Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 28 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Тэс сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 308506 га. Үүнээс ХАА зориулалттай 187.6 мянган га, хот суурингийн газар 433.8 га, зам шугам сүлжээний газар 3383.18 га, усан сан бүхий газар 3552 га, улсын тусгай хамгаалалттай газар 113.4 мянган га газар байна. Сумын төвийн суурьшлын бүс 130.9 га газар байгаагаас орон сууц олон нийтийн бүс 1.8 га, үйлдвэр үйлчилгээний бүс 58.4 га, ногоон байгууламж 0.6 га байна. 2012 оны байдлаар 118 иргэн 18.2 га газар өмчлөн аж ахуйн зориулалтаар ашиглаж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “хүчит бөхчүүд, хурдан хүлэг, зэрлэг чацарганаараа алдаршсан өлгий нутгийнхаа өвөрмөц ёс заншил, аж ахуй эрхлэх соёлоо хадгалан, хүний хөгжил, орон нутгийн нөөцөд тулгуурласан, үйлдвэрлэл, үйлчилгээ, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлалыг дэмжсэн, гадаад харилцаа бүхий тэргүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Улс, аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан, орон нутгийн онцлогт тохирсон, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлохСумын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангасан, байгаль орчинд ээлтэй, ёс суртахууны өндөр соёл, өргөн боловсролтой иргэдтэй болж, орон нутгийн нөөц, боломжид тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхБаяд түмний уламжлалт ёс заншил, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэхХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэхБайгалийн нөөц баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, байгальд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхЗэргэлдээ сумууд болон бүсийн сумуудтай үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтрах, хоршин ажиллах боломжийг бүрдүүлэх
Боловсрол: | 0.539256000 |
Эрүүл мэнд: | 0.776215000 |
Эдийн засаг: | 0.244180000 |
Бусад: | 0.950955000 |
Дэд бүтэц: | 0.508083333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Уур амьсгалын хувьд эрс тэс, өвөл нь хэт хүйтэн, зун нь аагим халуун, нутаг дэвсгэр дээрээ өндөр уул нуруу үгүй ч гэсэн хил залгаа нутгуудаараа өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн. Циклон болон эсрэг циклон зонхилдог.1 дүгээр сарын дундаж температур -22.20С 7 дугаар сарын дундаж температур +21.90СЖилийн дундаж салхины хурд 1-2 м/с Жилийн дундаж хур тунaдасны нийлбэр 150-250 мм Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа харьцангуй урт 10-р сарын сүүлчээр цас орж 4-р сарын 1 хүртэл хүйтний эрч төдий л буурдаггүй, хүйтний туйл 1–р сард хасах 56 хэм, халууны туйл нь 7–р сарын сүүлчээр нэмэх 46 хэм, олон жилийн дунджаар жилд 150-250 мм тунадастай, үүний ихэнх нь 7, 8-р сард унадаг.
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого 18.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1843.4 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1862.8 сая төгрөг байна. Нийт зардлын 52.8 хувь нь цалин, 7.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29.6 хувийг урсгал шилжүүлэг, 9.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 36 аж ахуйн нэгж байгууллага худалдаа үйлчилгээ, ХАА, чиглэлийн үйл ажиллагаа явуулж улсад 4.73 сая, аймагт 79.5 сая, орон нутагт 18.9 сая нийт 103.13 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Иргэдийн хувьд гол ус боох, суваг шуудуу татах ажилд идэвх санаачилгатай оролцох болсноос бэлчээр хадлангийн талбай, ургац нэмэгдэх хандлагатай болж байна. Малчид өөрсдийн хүчээр жил бүр 15000 тн-оос дээш байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд газар тариалан эрхлэх, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалах сонирхол нэмэгдэж, сумын хэмжээнд нийт 8 га талбайг газар тариаланд ашиглаж байна.
2008 онд ОХУ-ын Тува улсаас 10000 квт-ын хүчин чадалтай өндөр хүчдэлийн шугамд холбогдсон. 2013 оны хавраас Малчин сумаас Баруун бүсийн эрчим хүчний шугамаар 110 км ЦДАШ-ын ажил эхлэх гэж байна.
Суманд ариутгах татуурга, цэвэрлэх байгуулаж байхгүй байна.
Тус суманд 1956 онд баригдсан 64 м2 модон, ажилчдын орон сууц байна. Айл өрхүүд гэр болон амины орон сууцанд амьдардаг байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 38 бүлэгт 1008 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 65 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 62 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 90, гэр цэцэрлэгт 310 хүүхэд хамрагдсан. Хар үзүүрийн бага сургуулийг болон 5 улиасны бага сургуульд түшиглэн 2 гэр цэцэрлэг нээн сургуулийн өмнөх боловсролын 40 хүүхдийг хамруулж, СӨБ-ын хамран сургалт 82.0 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 31 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 42 хувийг дээд, 16 хувийг тусгай дунд, 32 хувийг бүрэн дунд, 10 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Монгол улсын байгалийн зэрлэг чацарганы нөөцийн 60 хувь нь Тэсийн голын сав газраар ургадаг. Нутгийн иргэд жилдээ дунджаар 10-30 тн жимс хурааж авдаг. 2010 онд 12 тн, 2011 онд 18 тн, 2012 онд 30 тн жимс хураан авч борлуулсанаас гадна ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн байна. 10-р багийн нутаг дэвсгэрт 55 бүл зөгийтэй аж ахуй байдаг бөгөөд жилд дунджаар 300-500 кг зөгийн бал үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгыг сайжруулах шаардлага байна. Мөн үүнээс гадна сумын 4 өрх тутмын нэг нь гэрийн унь, хана /бургасан/ үйлдвэрлэж өөрийн сумын болон хөрш сумууд, аймгийн хэмжээнд нийлүүлдэг.
Тэс сум нь Оросын холбооны Тува улстай хиллэдэг. Мөн Тэс суманд Шар үзүүрийн хилийн боомт байдаг тул хилийн худалдаа хийх бүрэн боломжтой юм. Увс аймгийн зүүн сумд, Завхан аймгийн баруун сумын ард иргэд хилийн худалдаа эрхлэх бүрэн боломжтой юм. Тэс сум нь тэсийн голын хурдан удмын адуугаараа онцлогтой. Хурдан удмын морьд сонирхогчид олширсонтой холбоотойгоор хурдан удмын морины үүлдэрийн адуун сүргийг хөгжүүлэх боломжтой юм. Тэс сум цэвэр цагаан давсаар баялаг юм. Иймд тус газарт иоджуулсан давс болон бусад давсны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэн онцлогтой. Тэс сум нь бөхчүүдээрээ алдартай. Тэс сумаас улсын заан 1, улсын харцага 3, улсын начин 10-аад төрөөд байна. Тэс сум нь үнэхээр хүчитний өлгий юм. Тэс голоо даган зэрлэг чацаргана ургадаг. Зэрлэг чацаргана нь таримал чацарганаас илүү амин дэмтэй, хүний эрүүл мэндэд өндөр ач тустай юм.