ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


МАХН-ын Төв Хороо, сайд нарын зөвлөлийн 1943 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 30/36 тоот тогтоолоор тус аж ахуйг үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр Баруунтурууны САА нэртэйгээр байгуулж, 1959 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Баруунтуруун сум болгон өөрчлөн байгуулсан.Туруун, Шанд, Баян-Айраг, Зүүнтуруун гэсэн 4 багийн нийт 744 өрхөд 2474 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог.


Тус сум нь хойд өргөргийн 49039I зүүн уртрагийн 94024I солбицолд далайн түвшнээс дээш 1232 метр өндөрт байрладаг. Газар хөдлөлийн дундаж мужид багтдаг бөгөөд 4 баллын хүчтэй бүсэд хамрагдана. Тус сумын нутаг нь Тост Агиртаг, Уянга, Соёо, Нисэх зэрэг уул 148.2 мян.га талбай бүхий Алтан элсний дархан цаазат газар, Харцагаан усны байгалийн цогцолборт газар, Дөрөө нуур, Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцаг, Нарийний гол зэрэг үзэсгэлэнт газартай хангай, говь, хээр тал хосолсон бөгөөд, говь, нуур, гол горхи, булаг шанд бүхий байгаль газарзүйн төрөл бүрийн онцлогт тохирсон олон зүйлийн ургамал, амьтан элбэгтэй. 


Нийт газар нутгийн хэмжээ 329232га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 40145 толгой малтайгаас 89 тэмээ, 4025 адуу, 4690 үхэр, 14069 хонь, 17272 ямаа байна.Мал сүргийн 78 хувийг бог мал эзэлдэг. Нийт хээлтэгчээс ингэ 33, гүү 1214, үнээ 1827, эм хонь 6608, эм ямаа 7550 байна.293малчин өрх,74 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 49.3 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Улаанбаатар хот болон бусад аймаг, сум, багуудтай шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 9 гүний худаг, хөдөөгийн 2 багийн төвд 2 гүний худаг, бэлчээрийн зориулалт бүхий 10 худгаас ундны усны хэрэгцээг хангадаг бөгөөд эдгээр худгаас төвийн 1 худаг ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй. Зун, намрын улиралд Баруунтуруун, Зүүнтурууны гол, 12 горхи, булаг шандаас хүн ам, мал ундаалдаг. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 47.7 хувь нь залуу болон дунд насныхан, 20 хувь нь хүүхэд, 32.3 хувь нь ахмад настан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Инженерийн бүрэн хангамжинд холбох боломжтой төвлөрсөн амины орон сууцнууд байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 587 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 33 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 95 хувь, суурь боловсролын хамран сургалт 97 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 94 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 1 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 140, гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82.2 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Шанд багийн нутагт байршилтай40 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон  Тоосгон хийцтэй, зориулалтын барилга

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвТуруун багийн нутагт байршилтай20 ортой5 эмч, 16 мэргэжилтэн нийт 33 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон  Тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Спорт заал


Спорт заалШанд багийн нутагт байршилтайТоосгон хийцтэй 565 м2 талбайтай зориулалтын барилга.1990 онд ашиглалтанд орсонАшиглалтанд орсоноосоо хойш их засвар хийгдээгүйСоёлын төв баригдахаас өмнө соёл урлаг, спортын бүхий л үйл ажиллагаа явуулдаг байсан 

Шашин сүм хийд


2002 онд суманд Жанрайсаг нэртэй дацан сууриа тавьж сум орны тус дэмжлэг, ард иргэдийн хандив тусламж дээр тулгуурлан 2003 оны 07-р сард нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хийдэд 1 лам сууж, буяны үйл хийж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 24 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 34 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 37.5 хувийг дээд, 20.8 хувийг тусгай дунд, 29.2 хувийг бүрэн дунд, 12.5 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаШанд багийн нутагт байршилтай21 ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус Ахуй үйлчилгээний зориулалттай 10-12 хүн ажиллах хүчин чадалтай барилга.

Сумын сор бүтээгдэхүүн


Альбудум-43 сортын гурил

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, Газар тариалангийн жишиг, Баруун бүсийг байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр хангах сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Газар тариалангийн үйлдвэрлэлийг боловсронгуй болгож шинэ техник  технологи нэвтрүүлэн га-гаас авах ургацыг нэмэгдүүлж уринш боловсруулалтыг тогтмол хийх.Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, хүн амын орлогыг үе шаттайгаар өсгөн, газар нутгийн зохион байгуулалт төлөвлөлтийг хийж эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах.Нийгмийн дэд бүтэц орон сууцны хангамжийг дээшлүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.636571000
Эрүүл мэнд: 0.730986666
Эдийн засаг: 0.337090000
Бусад: 0.752390000
Дэд бүтэц: 0.452233333
Байгаль орчин: 0.833335000


Баруунтуруун сум нь Увс аймгийн зүүн урд хэсэгт оршдог, 329.2 мянган га газар нутагтай. Хойд талаараа ОХУ-ын улстай 74 км, хиллэдгээс гадна Завхан аймгийн Тэс, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнговь, Хяргас сумдтай хиллэдэг. Сумын газар нутгийн хэмжээ нь аймгийн нийт газар нутгийн 4.7 хувьтай тэнцэнэ. Улаанбаатар хотоос 1150км, Аймгийн төвөөс 188 км зайд байрладаг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур –34.4С хамгийн хүйтэн нь – 42.8 С7 дугаар сарын дундаж температур +17.5С хамгийн дулаан + 33.9 Сжилийн дундаж салхины хурд 10-12 м/сжилийн хур тунадасны нийлбэр 260-320 ммГол мөрний шар усны үер 4, 5 дугаар сард эхэлж 6 дугаар сард дуусна. Хоногийн хамгийн их ус өнгөрөлт 7 м/сек-д хүрнэ. Шар усны үер дунджаар 4 жилийн давтамжтай. Хур борооны үер 7,8 дугаар саруудад болж, гол мөрний хамгийн их ус өнгөрөлт 37 м3 сек-д хүрч усны түвшин 1.5 метр хүртэл нэмэгдэнэ. 


Сумын төсвийн татварын нийт орлого нь 33.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1309.1 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1344 сая төгрөг байна. Нийт зардлын 54.1 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.9 хувийг урсгал шилжүүлэг, 39 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 9.8сая, аймагт 140.3сая, орон нутагт 33.9сая, нийт 184 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн.

Газар тариалан


Тус сумын үндсэн үйлдвэрлэл нь ХАА-н салбар бөгөөд үүнээс газар тариалангийн үйлдвэрлэл нь 1943 оноос суурь нь тавигдаж 60 жилийн түүхэн замналыг туулан 1980-аад оны сүүлч хүртэл амжилттай хөгжиж ирсэн. Баруунтуруун сум САА нь 40.000 гаруй га эргэлтийн талбайтай жилд дунджаар 28.000-43.000 тн үр тариа хураан авч баруун бүсийг гурил, малын тэжээлээр хангаж байсан томоохон аж ахуй байсан байна.Одоогийн байдлаар тариалангийн 37.0 мянган га эргэлтийн талбайтай, мөн 8.3 сая шоо метр усны багтаамжтай усан сантай, 1989 онд ашиглалтанд орсон усалгаатай 2000 га талбайтай юм. Услалтын байгууламжийн тоног төхөөрөмж хуучирч муудсанаас усалгаатай талбайн 30 хувийг ашиглаж байна. 2012 онд сумын хэмжээнд нийт 7653 га-д тариалалт хийсэн. Үүнээс 0.52 хувьд нь төмс, 0.25 хувьд хүнсний ногоо, 94.4 хувьд нь улаан буудай, 4.83 хувьд нь бусад бүтээгдэхүүн, 3890 тн хадлан тэжээл, 23 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Сумын хэмжээгээр жилд 7224 га талбайд үр тариа, 40 га талбайд төмс, 19 га талбайд хүнсний ногоо тариалж 5779.2 тонн үр тариа, 520 тонн төмс, 247 тонн хүнсний ногоо хураан авсан байна. 

Цахилгаан хангамж


ОХУ-аас авдаг импортын эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2008 оны 3-р сард баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд төвлөрсөн халаалтад холбогдоогүй. Эмнэлэг 2, Ахлах сургууль 2, Цэцэрлэг 1, ЗДТГ 1, Хилийн цэргийн анги 1, Соёлын төв 1, Сөрөг тагнуул 1 бүгд9 нам даралтын зуух ажилладаг. Хилийн цэргийн 0311-р анги дотроо төвлөрсөн халаалтад холбогдсон. Цаг уур, Цагдаа, Хаан банк, Хадгаламж банк зэрэг 10 гаруй байгууллага ердийн галлагаатай байна. 

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нь хүн амын 60 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульШанд багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 587 хүүхэд суралцаж байна69 багш, ажиллагчидтайХичээлийн байр нь 1988 онд ашиглалтанд орсон

Эрүүл мэнд


Баруунтурууны сум дундын эмнэлэг нь 33 ажиллагчидтай. Их эмч 5, эмнэлгийн дунд мэргэжилтэн 16, туслах ажилтан 12, 20 ор ашиглан үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд Амбулаторын үзлэг 11094, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 3888, нийт 635 хүнийг хэвтүүлэн эмчилж 4617 ор хоног ашигласан. 2012 онд 46 эхийг эсэн мэнд амаржуулж, 36 эхийг жирэмсний хяналтанд авч, түргэн тусламжийн 408 дуудлага хүлээн авч үйлилснээс холын дуудлагад 123 удаа явсан байна. Тус сум дундын эмнэлэг нь тойргийн 5 сумын хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. 2012 онд нийт 46 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 900, осол гэмтэл 95, халдварт өвчлөлийн 7 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 18 дэлгүүр, нийтийн хоолны 7 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1,улирлын чанартай нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Соёлын төв


Соёлын төвШанд багийн нутагт байршилтай250 хүний суудалтай9 ажиллагчидтай2010 онд төсвийн 602 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орсон2010 онд ТА-2 төслийн 11.2 сая төгрөг, БСШУЯ-ны болон бусад эх үүсвэрийн 17.0 сая төгрөгийн тохижилт хийж, тоног төхөөрөмж авсан2012 онд Соёл Спорт Аялал жуулчлалын яам болон хандивын, орон нутгийн төсвийн нийт 79.0 сая төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалтаар “Алдрын танхим”, телевизийн суваг, Фургон автомашин, номын сан хөмрөгийн баяжилт хийсэн.  

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт 40.1 мянган мал тоологдсон.Төрийн байгууллагад 164 хүн ажиллаж байна. Үүнд хилийн цэргийн 0311-р ангийн ажилчин албан хаагчид ороогүй болно.

Хот байгуулалт газрын харилцаа


Баруунтуруун сум нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй-үйлчилгээ,газар тариалан давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Гэр, орон сууцны хашааны газар 39.27 гаҮйлдвэрлэлийн газар 7.24 гаГудамж талбай, замын газар 19.4 гаБарилга, байгууламжийн газар 19.9 гаГэр хорооллын газар 43.1 гаХөдөө аж ахуйн газар:Бэлчээрийн газар 55134.3 гаӨвөл, хаврын бэлчээр 22220.9 гаЗун, намрын бэлчээр 33331.4 гаХадлангийн талбай 1180 гаТариалангийн газар 37756 гаҮр тариа тариалсан талбай 7224 гаТөмс хүнсний ногоо 59 гаТаримал ургамал, жимс жимсгэнэ 10 гаТэжээлийн ургамал 54 гаУриншилсан талбай 1500 га2012 оны байдлаар 321 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 38.2 га газар эзэмшиж, 177 иргэнд, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 283.2 га газар, 3 иргэн жимс жимсгэний зориулалтаар 6.5 га газар, 28 иргэн төмс хүнсний ногооны зориулалтаар 40.02 га газар, 68 иргэн, 34 аж ахуйн нэгж үр тариа газар тариалангийн зориулалтаар 33845 га газар эзэмшиж байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМерси Кор байгууллагын “Хууль дүрэм бодит амьдралд”

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Баатруудын хөшөө”Байгуулагдсан он: 2009 онХөшөө, дурсгалын намтар: Хөдөлмөрийн баатрууд болон Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 5 хүний алдар гавъяаг мөнхжүүлж хойч үед өвлүүлэх.

Сумын онцлог


Газар тариалан эрхэлж байсан түүхэн уламжлал, арвин туршлага, үржил шимтэй хөрс бүхий тариалангийн талбайтай. Холбоо мэдээллийн орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрсэн.Сум дундын эмнэлэг болон хилийн цэргийн анги, Нисэх онгоцны буудалтай. Улсын чанартай авто замын сүлжээ дайран өнгөрдөг. Уул хангай, тал хээр, говь хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой. Баруун бүсийн эрчим хүчний цахилгаан дамжуулах төвлөрсөн сүлжээнд холбогдсон. ХАА-н мэргэшсэн болон мэргэжлийн боловсон хүчин, материаллаг бааз суурьтай. Газар тариалан МАА-г хослуулан хөгжүүлэх таатай орчинтой Аймгийн зүүн талын сумуудын төв болон хөгжих дэд бүтэц бусад орчин бүрдсэн. Гадаад харилцаа аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдсэн.