Далайн түвшнээс дээш 1028-1551 м өргөгдсөн. Сумын нутаг нь газар зүйн мужлалтаар говийн мужид хамаарах ба бүхэлдээ Хяргас нуурын хотгорт оршино.Физик газар зүйн хувьд Алтайн нуруу, Ханхөхийн нурууны салбар, Их нууруудын хотгорын мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий тал хээр бөгөөд мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 682364 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 71719 толгой мал тоологдсоноос 5555 тэмээ, 3519 адуу, 695 үхэр, 20147 хонь, 41803 ямаа байна.Сумын хэмжээнд нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 12.0 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 16.7 хувь болж байна. 343 малчин өрх, 101 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 89.7 хувийг эзэлж байна.
Тус сумын нутаг дэвсгэр дээгүүр хот хоорондын болон Олон улсын чанартай зам харилцаа байхгүй бөгөөд аймгийн төв, сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг байдаг бөгөөд сумын төвийн айл өрхүүд болон аж ахуйн нэгж байгууллагууд ус түгээх худгаас зөөвөрлөн хэрэглэж байна.
Сумын төвд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёлын төв нь нийт 13 нам даралтын уурын зуухтай.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 291 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 92.5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна. Сургуулийн байр нь 1979 онд ашиглалтанд орсон. 2007 онд “Өвсний үндэс” хөтөлбөрөөр барилгын их засвар, цахилгааны монтаж хийгдсэн. Материаллаг бааз суурь сайн, хичээлийн байрны хүрэлцээ сайн, суралцах, ажиллах нөхцөл боломжийн, байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдсон, гал тогооны цахилгаан хэрэгслээр бүрэн хангагдаж, багш хөгжлийн танхим, мэдээлэл зүйн иж бүрэн кабинеттай, нам даралтын халаалтаар дулааны хэрэгцээ хангадаг.Төрийн өмчийн “Ирээдүй” цэцэрлэгт 90 хүүхэд, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамралт 94.0 хувьд хүрсэн. 2002 оноос НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Бага насны хүүхдийн халамж хөгжил” төсөл хэрэгжүүлсэнээр хөдөөгийн 3 багт гэр цэцэрлэг ажиллаж малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тогтмол бүрэн хамруулах нөхцөл бүрдсэн.
Завхан сумын төв нь засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсөв, “Мерси-кор” Олон Улсын байгууллагын дэмжлэгээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Гэр хороолол, олон нийтийн бүс 68.97 гаҮйлдвэрлэлийн бүс 4.25 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0.52 гаХөдөө аж ахуйн бүс 378086.35 га2012 оны байдлаар 105 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8.44 га газар өмчилж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 45 иргэн 3.24 га газрыг эзэмшиж, 224 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 41.76 га газар, 1 аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар 6 га газар тус тус эзэмшиж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, тухайлбал мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аялал жуулчлал, сувилалыг хөгжүүлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтцийг сайжруулж боловсрол, соёл, эрүүл мэндийн төвийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган, багш хөгжлийн төв, чийрэгжүүлэлтийн танхим, орчин үеийн ЭХО оношилогооны аппарат, сургуулийн анги танхимыг проектор, дэлгэц, зөөврийн компьютер, стандартын шаардлага хангасан гадаад хэл, байгалийн ухааны кабинеттай болгох, соёлийн төвийн дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэн засвар хийх, ном, авъяас хөтөлбөрүүдийг сурталчилан хэрэгжүүлж албан бус сургалтын чанарт ахиц гарган бичиг үсэг үл мэдэгчгүй, оюунлаг, эрүүл, бүтээлч иргэнтэй сум болох
Боловсрол: | 0.749327000 |
Эрүүл мэнд: | 0.729090000 |
Эдийн засаг: | 0.282445714 |
Бусад: | 0.556530000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Сумын нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг. Хуурай уур амьсгалтай, гандуу дулаан зунтай, хахир өвөлтэй. Жилд дунджаар 240 хоног цэлмэг байж нэг ам сантиметр газрын гадаргууд 1300-1400 квт/цаг нарны нийлмэл цацраг тусдаг. Жилийн дундаж дулаан -20С.• 1 дүгээр сарын дундаж температур -17.80С• 7 дугаар сарын дундаж температур +23 0С• Жилийн дундаж салхины хурд 2.8 м/с • Жилийн дундаж хур тунадасны нийлбэр 100 – 120 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 9.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 666.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 676.5 сая төгрөг байна. Нийт зардлын 51.2 хувь нь цалин, 5.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19.7 хувийг урсгал шилжүүлэг, 23.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.6 сая, аймагт 39.3 сая, орон нутагт 9.2 сая нийт 50.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээгээр 2012 онд 0.02 га талбайд төмс, 0.05 га талбайд хүнсний ногоо тариалж 0.82 тонн төмс, 0.97 тонн хүнсний ногооны ургац хураан авсан.
Сум нь 2008 онд Дөргөний Усан цахилгаан станцад холбогдсон. 35/10квт-ын дэд станцтай.
Цэцэрлэг, Хүн эмнэлэг ариутгах татуургын сүлжээнд холбогдсон боловч төвлөрсөн шугамд холбогдоогүй. Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.
Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 43 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 727, осол гэмтэл 9, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна.
Тус сумын Соёлын төв нь 2005 онд ашиглалтанд орсон. 250 хүний суудалтай тоосгон барилга. Соёлын үйл ажиллагааг цаг тухайд нь иргэддээ хүргэн ажилладаг. Спортын арга хэмжээг ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд зохион байгуулж байна. Тус суманд нэгдсэн ахуй үйлчилгээний төв байхгүй.
Суманд бүртгэлтэй ажилгүй 21 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14 хувийг дээд, 29 хувийг тусгай дунд, 19 хувийг бүрэн дунд, 38 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутагт хийгдсэн барилгын компаниудын үйл ажиллагаанаас 2012 онд цэцэрлэгийн барилгын ажил нь 375 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь 682.56 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай бөгөөд нийт газар нутгийн гуравны нэгийг нь ус эзэлдэг. Айраг, Хяргас нуур гэсэн томоохон нуурууд Завхан, Хүнгүй гол, говь хээрийн бүс хосолсон сум юм. Бэлчээрийн 100 гаруй нэр төрлийн ургамал ургадаг ба үүнээс эмчилгээний зориулалтын Чихэр өвс, Гоёо, Тарваган шийр, Суль, Сульхир зэрэг байгалийн ховор ургамал ургадаг. Хэцүү хад, Айраг, Хяргас нуурын хоолой, Мэлхий хад, Цахир хошуу, Хайчийн агуй, Хавтгай цагаан манхан зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд нь аялал жуулчлал, сувилал хөгжүүлэхэд нэн тохиромжтой.