ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Өндөрхангай сум нь 1922 онд байгуулагдсан, хуучнаар Засагтхан аймгийн Ханхөхий хошуу. Цалуу, Батсайхан, Цагааннуур, Жаргалант, Цэцэрлэг гэсэн 5 багийн нийт 858 өрхөд 3153 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхний 4-т, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог, хүн амын нягтралаар хамгийн бага 0.107 хүн /га сум юм.


Далайн түвшнээс дээш 1200-2928 м өндөрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны баруун хойт үргэлжлэл болж сунаж тогтсон Ханхөхий нуруу. Монгол орны баруун хойд хэсэг, зүүнээс баруун тийш Алтайн өндөр уулс руу цүлхийж орсон Хархираа Түргэний уулсад дөхөж тогтсон Ханхөхий нуруун нь 310 км гаруй урттай өргөргийн дагуу байрлалтай оршдог. Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэрийн 30 хувь нь хангай, 33 хувь нь хээр, 37 хувь нь говийн бүсэд хамаарагдаж хангай, хээр, говь хосолсон өргөн уудам нутагтай. 


Нийт газар нутгийн хэмжээ 465205 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 131991 толгой малтайгаас 329 тэмээ, 6572 адуу, 6790 үхэр, 60707 хонь, 57593 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 131.9 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 23.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 17.9 хувь байна. 579 малчин өрх, 260 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 97.7 хувийг малчин өрх эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай зам 70 км дайран өнгөрдөг сумын төвөөс 25 км зайд байрладаг. Тойргийн сумууд болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худагтай, сумын бүх айл өрх эдгээр худаг болон гол булаг шандаас усаа авч байна.

Дулаан хангамж


ЗДТГ, Хүн эмнэлэг, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 10 нам даралтын халаалтын уурын зуухууд ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос 1160 км, Аймгийн төв Улаангомоос 270 км зайтай оршдог. Хүн амын 56 хувь нь сумын төвд амьдардаг. Алслагдсан учир сүүлийн 4-н жилд Улаанбатар хот болон төвийн чиглэлд шилжилт хөдөлгөөн ихэссэн байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульЦэцэрлэг багийн нутагт байршилтай 450 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 736 хүүхэд суралцаж байна70 багш, ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайн зориулалтын барилгатай

Эрүүл мэнд


Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 5 их эмч, 17 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 76 хүүхэд мэндэлж, 0-1 хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 957, осол гэмтэл 25, халдварт өвчлөлийн 13 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


250 суудалтай Соёлын төвийн барилга нь 2010 онд ашиглалтанд орсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг бүрэн боломжтой зориулалтын барилга Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 36 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин 2, гутал засварын 2, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангад үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм


Сумын хэмжээнд буддын 1 сүм хийд байна.Хийдэд нийт 3 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 26 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 38.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30.7 хувийг дээд, 19.2 хувийг тусгай дунд, 42.4 хувийг бүрэн дунд, 7.7 хувийг бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 оны барилга угсралт, их засварын ажил нь цэцэрлэгийн их засвар 59.7 сая, сургуулийн заалын их засвар 114.3 сая, 2 багийн контор улаан булан 40 сая, бүгд 214 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагаар нэг багийн төв баригдсан.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Луу гүний хөшөө”Байгуулагдсан он: 2008Хөшөө, дурсгалын намтар: ЗДТГ-н өмнөх талбайд Лувсандондов ноёны хөшөөг 2008 оны 7-р сарын 17-нд босгосон. Өндөрхангай сумын Ханхөхий сангаас санхүүжүүлсэн өртөг нь 11.0 сая төгрөг болсон. 1854-1909 оны хооронд амьдарч байсан Хошууны засаг ноён, яруу найрагч, төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн байсан.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “сумыг хөгжүүлэхэд иргэдийнхээ оролцоог хангасан хувийн хөрөнгө оруулалт болон жижиг дунд үйлдвэрлэл хоршоог хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сангуудын хөрөнгө оруулалтуудыг сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд рүү хандуулан үр ашгийг дээшлүүлж иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулан амар амгалан тайван аж төрүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж нэгжийн ашиг шимийг дээшлүүлж эрчимжүүлэхМал аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг сумандаа боловсруулах үйлдвэрүүдтэй болохМал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих таримал тэжээл, хадлан өвс тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх.Мал аж ахуйн дараа орох амьжиргааны гол эх үүсвэр болох жимс, чацаргана, төмс хүнсний ногоо, тариалах зэрэг салбаруудыг дэмжихҮйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай эрчим хүч, дулаан, авто зам зэрэг дэд бүтцийг бий болгох

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.774768000
Эрүүл мэнд: 0.785085000
Эдийн засаг: 0.313058571
Бусад: 0.945380000
Дэд бүтэц: 0.476116666
Байгаль орчин: 1.000000000


Улаанбаатар хотоос 1160 км, Аймгийн төвөөс 270 км зайд байрладаг. Увс аймгийн, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Сантмаргац, Ургамал сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-22 С7 дугаар сарын дундаж температур+18Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 200-250 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 40.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 987.1 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.5 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1028.5 сая төгрөг байна. Нийт зардлын 59.3 хувь нь цалин, 5.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.4 хувийг урсгал шилжүүлэг, 8.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 29 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 3.36 сая төгрөг, аймагт 57.2 сая төгрөг, орон нутагт 40.9 сая төгрөг нийт 101.46 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд эсгийний үйлдвэр 1, барилгын материал, блокны үйлдвэр 1, талх нарийн боовны цех 4, гутлын үйлдвэрлэл эрхэлдэг 2–3 өрх, мод модон үйлдвэрлэл эрхэлдэг 2 – 3 өрх, худалдаа эрхэлдэг 18 аж ахуйн нэгж байгууллага, Мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуйн нэгж байгууллага сүүний чиглэлийн фермерийн аж ахуй эрхлэдэг 2-3 өрх, Чацаргана тариалсан 3 аж ахуйн нэгж, усалгаатай 4 га талбайд тариалан тариалж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 14.7 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 24.3 хувьд нь төмс, хүнсний ногоо, 7.6 хувь жимс жимсгэнэ 68.1 хувьд нь малын тэжээлийн ургамал тариалж байна.Сумын хэмжээнд 3 га талбайд төмс, 2 га–д хүнсний ногоо, 4 га талбайд жимс жимсгэнэ тариалж 48.5 тн төмс, 28.9 тн хүнсний ногоо хураан авсан байна. Төрийн байгууллагад 180 гаруй хүн ажиллаж байна.

Цахилгаан хангамж


Сум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 110/35/15квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Тус суманд ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын суурин хүн амын 50.6 хувь нь залуу болон дунд насны 43 хувь нь хүүхэд, 6.4 хувь нь ахмад настан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд амины орон сууцтай 95 өрх, 763 гэр сууцанд амьдарч байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 27 бүлэгт 736 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь, 17 бүрэн дунд боловсрол 28 нөхөн олгох сургалтанд 51 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.3 хувьд хүрсэн. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Төрийн өмчийн “Бамбууш” цэцэрлэгт 134, зуны гэр цэцэрлэгт 124 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96.9 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Бамбууш” цэцэрлэг Цэцэрлэг багийн нутагт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 134 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажиллагчидтай1983 онд ашиглалтанд орсон тоосгон хана бүхий хийцтэй чанар сайн зориулалтын барилга. 

Эмнэлэг


Сум дундын эмнэлэгЦэцэрлэг багийн 1-р хороонд байршилтай15 ортой5 их эмч, 8 сувилагч нийт 34 ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсон  Тоосгон хийцтэй зориулалтын барилга. 

Соёлын төв


Соёлын төвЦэцэрлэг багийн нутаг байршилтай250 хүний суудалтай9 ажиллагчидтай20 суудалтай 900 ширхэг фонд бүхий номын сантайСоёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг2010 онд ашиглалтанд орсонТоосгон каркас хийцтэй, зориулалтын барилгаДулааны нам даралтын халаалттай. 

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Өндөрхангай сумын төв нь Засаг захиргаа- үйлчилгээ давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд ИТХ-ын шийдвэрээр дахин төлөвлөх зорилт дэвшүүлсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 3.08 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 3.08 гахөдөө аж ахуйн бүс 1418.55 га2012 оны байдлаар 303 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 23.77 га газар өмчилж, 111 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 53.55 га газар, 35 иргэн газар тариалангийн зориулалтаар 37 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЦэцэрлэг багийн нутагт байршилтай35 ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон Тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга  2008 онд их засвар хийсэнНам даралтын зуухтай 

Сумын хөшөө дурсгал


Хан Хөхий цайХан хөхий цай нь алт, мөнгөн медаль, аймгийн сор бүтээгдэхүүний мөнгөн медаль цом, 2009 онд Улаанбаатар хотод явагдсан орон нутгийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтаас “Онцгой бүтээгдэхүүн” номинацад шалгарсан мөн жил болгон явагддаг аймаг сумын үзэсгэлэн худалдааны өргөмжлөлүүдтэй.Зөгийн бал, жимсний чанамалБаруун бүсийн шилдэг бүтээгдэхүүн мөнгөн медаль, өргөмжлөл Аймгийн удаа дараагийн үзэсгэлэн худалдаануудад оролцож шагнал авч байсан.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: “Гэрэлт хөшөө” Байгуулагдсан он: 2008 онХөшөө, дурсгалын намтар: Хан хөхийн уулыг Төрийн тахилгатай болгосон Ерөнхийлөгчийн зарлиг бичигдсэн гэрэлт хөшөө.

Сумын онцлог


Ойт хээр, хээр, говь, цөлийн бүслүүрийн хэв шинжтэй нутаг дэвсгэртэй учраас 5 хошуу малыг өсгөн маллахад нэн тохиромжтой. Олон бүслүүрийн ургамалд бэлчээрлэдэг тул малын мах нь гойд амт чанартай байдаг. Газар нутгийн ой бүхий хэсэг 2729 га талбай нь Улсын тусгай хамгаалалтанд авагдсан. Увс аймгийн ойн нөөцийн 22.4 хувь нь тус сумын нутаг дэвсгэрт байдаг.Хан хөхий нуруу 2800 м-ээс дээш өргөгдсөн оргилууд нь тус сумын нутаг дэвсгэрт байдаг. Ханхөхий, Алтан элс, Хяргас нуурын тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаа тус суманд байрладаг. Тус сум хуучин Засагтхан аймгийн Ачит вангийн хошуу гэж байсан. Төв хүрээ нь одоогийн сумын төв байгаа газар юм. Тус хошууны нутаг дээр Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун гэсэн 4 сум салж байгуулагдсан юм. Харин байршлын хувьд нэлээд сумын дунд оршиж байгаа учир мах боловсруулах үйлдвэр, ноос ноолуур угаах үйлдвэрлэл хөгжүүлбэл энэ хавийн сумдын иргэдэд ашигтай байх талтай. Тус сум нь банкнаас авсан зээл болон мөнгө хөрөнгийг хамгийн сайн эргүүлж чаддаг онцлогтой.Сумын иргэд байгалийн баялагаас хамгийн их орлого олдог онцлогтой. Тухайлбал: Бугын эвэр, хушны самар, зэрлэг жимсүүд, мод зэргийг нэрлэж болно.