ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


 Баян чандмань уулын аймгийн Төгсбуянт хан уулын хошууны Баянзүрх сум нь одоогийн Сагил сум юм.Үүрэг нуур, Баянзүрх, Боршоо, Өндөр мод, Хармод гэсэн 5 багийн нийт 600 өрхөд 2300 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 17-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог, хүн амын нягтралаар 5.49 хүн/га ногддог сум юм.


Далайн түвшнээс дээш 1150-3496 м өргөгдсөн. Газрын гадарга нь өндөр уулын, бэсрэг уулын, толгодын, говь хээрийн гэсэн 4 хэв шинжид хамрагдана. Өндөр уулын хэв шинж нь далайн түвшнээс дээш 3000-3496 м өргөгдсөн хамгийн өндөр уул нь Цагаан шувуут /3496/, Цагаан шувуутын дархан цаазат газар /35170 га / нь Увс нуурын ай савд багтдаг дэлхийн шим мандлын санд 1996 онд, дэлхийн өвд 2004 онд багтаж гэрчилгээ авсан юм. Тус сум Хариг, Боршоо, Сагил гэсэн 3 голын сав нутагт оршдог. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Хөрсний элэгдэл үүсч элстэй талбай жил бүр нэмэгдэж голуудын ай сав хуурайшиж байгаа нь анхаарал татаж байна 


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 124.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1152.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 56.5 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь1208.6 сая төгрөг байна. Нийт зардлын 59.8 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 33.3 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 153813.9 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.1 сая, аймагт 65.8 сая, орон нутагт 56.6 сая нийт 124.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Мал сүрэг


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 124.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1152.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 56.5 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь1208.6 сая төгрөг байна. Нийт зардлын 59.8 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 33.3 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 153813.9 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.1 сая, аймагт 65.8 сая, орон нутагт 56.6 сая нийт 124.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Увс аймгийн төв Улаангомтой холбосон хатуу хучилтай 50 км авто зам дайран өнгөрдөг. Боршоо баг, сумын төв хатуу хучилттай замаар холбогдож, бусад баг шороон замаар холбогддог.     

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг ажиллаж байна. Ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байхгүй. Сумын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ус түгээх байрнаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын нийт хүн амын 74 хувь нь хөдөө амьдардаг ба сумын хүн амын 45.9 хувь нь хүүхэд, 47.1 хувь нь залуу болон дунд насныхан, 6.8 хувь нь ахмадууд байна. 

Орон сууц хангамж


 Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Нийт 54 өрх орон сууцанд, 546 өрх гэр сууцанд амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 266 хүүхэд 1 ээлжээр өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцүүлэх хөтөлбөрөөр бага, суурь, боловсрол, нөхөн олгох сургалтанд 41 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 77 хувь, суурь боловсролын хамран сургалт 74 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Сургуулийн дотуур байр 1980 онд ашиглалтанд орсон. 100 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 85 хүүхэд амьдарч байна. Сумын Цэцэрлэгт 100, гэр цэцэрлэг 115 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувь байна. 

Цэцэрлэг


Сумын цэцэрлэг 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна. 8 багш, 5 ажилчид нийт 16 ажиллагчидтай. Цэцэрлэгийн байр 1980 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй . Инженерийн төвлөрсөн хангамжгүй, их засвар хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвийн барилга 2004 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга юм.Инженерийн бие даасан хангамжгүй. 2013онд 75 сая төгрөгөөр засвар хийгдэхээр зураг төсөв нь хийгээд байна.

Соёлын төв


Соёлын төв 200 хүний суудалтайҮндсэн 5 ажиллагчид, уурын зуухны 4 галч ажиллаж байна.1985 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга, Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Үндсэн ханаараа цууралт өгч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Иймд Соёлын төвийн барилгыг музейтэй хамт шинээр барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 125 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 44 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь авч үзвэл 3.2 хувийг дээд, 4.8 хувийг тусгай дунд, 25.6 хувийг бүрэн дунд, 59.2 хувийг бүрэн бус дунд, 7.2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 онд цагдаагийн байр, сагсны талбай, 2 багийн төв, сумын цагаан хаалга баригдав. Суманд барилгын ажил эрхэлдэг ААН байхгүй болно.

Суманд хэрэгжиж буй төслүүд


• Малын индексжүүлсэн даатгал төсөл• Тогтвортой амьжиргаа-II төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд• Сум хөгжүүлэх сангийн төсөл• Боловсролын багц тусламж • Ногоон сургууль • Швейцарийн хөгжлийн агентлаг

Сумын хөшөө дурсгал


Сумын онцлог


Аргаль, угалз, янгир, ирвэс зэрэг зэрлэг ан амьтан, Үүрэг нуур, Хэрээгийн Дэвсэнгийн нуур, Хойт сайгын хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэж аялал, жуулчлалын салбар хөгжүүлэх бүрэн тохиромжтой. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.768166000
Эрүүл мэнд: 0.814533333
Эдийн засаг: 0.284764285
Бусад: 0.526435000
Дэд бүтэц: 0.309516666
Байгаль орчин: 1.000000000


Улаанбаатар хотоос 1460 км, Аймгийн төвөөс 61 км зайд байрладаг.Хойд талаараа ОХУ-ын Өвөр болон Тувагийн Улаан туг, Хандгайт, Мөнгөн тайга хошуутай 120 км газраар, зүүн, баруун, урд талаараа Давст, Түргэн, Бөхмөрөн, сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж  температур агаарт -33.2 С, хөрсөнд -33.80С7 дугээр сарын дундаж  температур агаарт 21.9 С, хөрсөнд 31.10Сжилийн дундаж салхины хурд 2-5 м/с, салхитай өдөр 44, үүнээс шороон шуургатай 38, цасан шуургатай өдөр 6жилийн хур тунадасны нийлбэр 129 мм үүнээс зөвхөн 8-р сарын хур тунадасны нийлбэр 75.6 мм байдаг.


Нийт газар нутгийн хэмжээ 379482 га.

Газар тариалан


2012 онд 168.5 га-д газар тариалан эрхэлсний дотор 5.6 хувьд нь буюу 9.5 га-д төмс, хүнсний ногоо, 89 хувь буюу 150 га-д улаан буудай, 5.4 хувь буюу 9.0 га-д бусад ургамал тариалжээ. Усны даралтаар ажилладаг 7 ферегат бүхий 511 га Улаан хотгорын услалтын системтэй. Энэхүү талбайд улаан буудай тариалж 1 га-аас 22 -25 цн нийт 482 тн-548 тонныг хураан авч, жил бүр 400-500 тн улаан буудайг аймгийн гурилын үйлдвэрт нийлүүлж байна.Сумын хэмжээгээр жилд 300 тонн үр тариа, 44.8 тонн төмс, 41.0 тонн хүнсний ногоо, 0.65 тонн тэжээлийн ургамал 0.33 тн жимс жимсгэнэ хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сумын төвд 1996 онд баригдсан 10 квт-ын дэд станц баригдаж баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Хөдөөгийн багуудын айл өрхүүдийн 90 гаруй хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдаад байна.

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, ЗДТГ , Хаан банк, Хадгаламж банк, Цагдаагийн хэсгийн харъяа нийт 9 бага оврын уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Хот суурин газраасаа алслагдсан амьжиргааны өртөг өндөр тул шилжилт хөдөлгөөн харьцангуй их байдаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль 320 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 266 хүүхэд суралцаж байна. 19 багш, 25 ажилчид, нийт 44 ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн хичээлийн байр 1980 онд ашиглалтанд орсон, Инженерийн бие даасан хангамжгүй, тоосгон хийцтэй цаашид засвар хийх шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 их эмч, 6 сувилагч нийт 27 ажиллагчидтай. 2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл байхгүй, эхийн эндэгдэл гаргаагүй. Нийт өвчлөлтөөс халдварт бус өвчлөл 345, осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн 10 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төвийн барилга нь 1985 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, секц, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, хурал цуглаан зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа болон бусад арга хэмжээ явагддаг. ЕБС-ын спорт зааланд спорт арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд уг заал гэрэлтүүлэггүй, шал нь мөөгөнцөрт идэгдэн цоорч бүхлээр нь солих шаардлага үүсээд байна. Ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, дэлгүүр ТҮЦ-тэй, нийтийн халуун усны 1 цэг байдаг боловч ажиллаагүй засвар хийх шаардлагатай байна. Үсчин, гоо сайхан, гутал засвар, оёдлын цех байхгүй зарим иргэд хувиараа гутал, хувцас оёж байна.

Ажиллах хүч салбараар


Төр, төсвийн байгууллагад 131 хүн ажиллаж байгаагийн дотор улирлын чанартай уурын зуухны галч 27 байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сагил сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 гагаар нэмэгдсэн. Сумын төвийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 1.4 гаүйлдвэрлэлийн бүс 3.22.ганогоон байгууламж, амралт, тоглоомын талбай 0.52 га ХАА-н бүс 3.51 га2012 оны эцсийн байдлаар 143 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.24 га газар өмчилж, 494 иргэн, ААНБ өвөлжөө, хаваржааны зориулалтаар 48.56 га газар, 14 иргэн 11.15га, аж ахуйн нэгж 1059.7 га газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


5-р багийн нутагт байрладаг. 36 ажиллагчидтай. 1981 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга. Үндсэн хана цууралттай, суулт өгсөн, таазнаас ус гоождог, шал мөөгөнцөрт идэгдсэн цаашид ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. ЗДТГ-ын барилга шинээр барих шаардлагатай

Сумын сор бүтээгдэхүүн


Зүү ороож хээлж оёсон. 

Сумын хөгжлийн зорилт


Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл давамгайлсан жижиг дунд үйлдвэрлэл, нийтийн ахуй үйлчилгээ. дэд бүтэц хөгжсөн сум болох зорилт тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Нутгийн үүлдэр омог хэвшлийн малын шинж сонгон цэврээр нь үржүүлэх сайжруулагчаар ашиглах улмаар цөм сүрэг бүрдүүлэх, малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн мэдээллийн санг баяжуулна.Жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо үр тариалалтыг дэмжих замаар хүлэмжийг эрэлтэд тулгуурлан захиалгаар нийлүүлэх.Ховордож буй 2 бөхт тэмээг өсгөн үржүүлж буй малчныг урамшуулах.Өвс хадлан бэлтгэх механикжсан салаа байгуулж, техник тоног төхөөрөмжөөр хангах.Малчдын нөхөрлөл, хоршооны үйл ажиллагааг дэмжих, жил бүр малчдын өдөр тэмдэглэж байх.