Далайн түвшнээс дээш 750-2100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Увс нууруудын хотгорт оршдог. Газар хөдлөлийн эрчим 4-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 504224 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 63783 толгой малтайгаас 179 тэмээ, 1028 адуу, 3735 үхэр, 29089 хонь, 29752 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 11 толгой мал тоологдсон нь нийт малын 0.01 хувь байна. 175 малчин өрх, 123 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 66.5 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг аймгийн төвтэй холбосон улсын чанартай 110 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгт бохир цэврийн төхөөрөмж ажиллуулах гүний худагтай. Байнгын халуун ус ажиллуулах зориулалттай 1 гүний худагтай. Зуны улиралд голын 28 км шуудуугаар урсгал ус авдаг.
Сумын хэмжээнд 1974 онд баригдсан 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд 12 амины орон сууц, бусад нь гэрт амьдардаг.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 11 бүлэгт 205 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 34 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 1 багш хамрагдсан байна. Сургуулийн дотуур байр 1975 онд ашиглалтанд орсон 1008,8 м2 талбайтай 1 давхар, тоосгон барилга, 75 хүүхдийн хүчин чадалтай. Нийт 22 өрөө тасалгаатай, одоо 54 хүүхэд амьдарч байна.Давст сумын хүүхдийн цэцэрлэгт сургалтанд 84, гэр цэцэрлэгт 55 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82.6 хувьтай байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 46 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 41 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28 хувийг дээд, 7 хувийг тусгай дунд, 65 хувийг бүрэн дунд, бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн , жижиг дунд үйлдвэр хөгжсөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхӨөрийн үндэсний баялаг болох Хүдэнгийн нүүрсний уурхай, Шүдэн уулын давсны уурхайг ашиглалтанд оруулахХөрш зэргэлдээ орших ОХУ-ын Тува улстай холбоо тогтоож худалдааны чиглэлээр хамтран ажиллахБайгалийн баялаг, онцлог, дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх
Боловсрол: | 0.609676000 |
Эрүүл мэнд: | 0.863596666 |
Эдийн засаг: | 0.292028571 |
Бусад: | 0.892040000 |
Дэд бүтэц: | 0.504016666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Эрс тэрс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур –35 С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 120-140 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 81.7 сая төгрөг бөгөөд Аймгийн төвлөрсөн төсвийн шилжүүлэг 67.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 14.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 256.9 сая төгрөг байна. Нийт зардлын 72.6 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.8 хувийг урсгал шилжүүлэг, 19.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Улсад 2.5 сая, аймагт 49.5 сая, орон нутагт 39.3 сая нийт 91.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 35.01 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5.7 хувьд нь үр тариа, 11.4 хувьд нь төмс, 7.1 хувьд нь хүнсний ногоо, 18.6 хувьд нь жимс жимсгэнэ, 57.2 хувьд нь тэжээл тариалж, 30 тн төмс, 18.8 тн хүнсний ногоо, 3444 тн тэжээл хураан авч байна.
Сум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 2004 онд баригдсан дэд станцтай. Цахилгаанаа ОХУ-аас аймгийн цахилгаан шугам сүлжээ компаниар дамжуулан авдаг.
Сумын төвд төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй төсвийн 5 газар, 4 аж ахуй нэгж өөрсдийн уурын зуухтай.
Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 40 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 544, осол гэмтэл 4 тохиолдол гарсан байна.
1955 онд ашиглалтанд орсон 100 суудалтай чулуун хийцтэй. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 6 жижиг дэлгүүр, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Давст сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөсөн. 2012 оны байдлаар 189 иргэн гэр бүл хэрэгцээний зориулалтаар 24.2 га газар өмчилж, 112 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 27.7 га газар, 5 төрийн байгууллагад үйлчилгээний зориулалтаар 2.5 га газар, 11 албан байгууллага аж ахуй нэгж нь үйлчилгээ, төмс, хүнсний ногооны зориулалтаар 478.3 га газар, 2 ХХК 80 га газар уул уурхайн зориулалтаар, 2 ХХК 0.43 га газар шатахуун түгээх станцын зориулалтаар, 24 иргэн төмс, хүнсний ногоо таримал ургамлын зориулалтаар 31.5 га газар, 1 аж ахуй нэгж, 23 иргэн хадлан газар тариалангийн зориулалтаар 161 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон Алт төсөл