Далайн түвшнээс дээш 1813-2966 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд эрс тэрс уур амьсгалтай Алтайн уулархаг мужид хамрагдах ба хээржүү цөл, уулын ойт хээрийн бүс бүслүүрт хамрагдна. Газар хөдлөлийн эрчим 2,5-3,0 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 297125 га
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 97893 толгой малтайгаас тэмээ 907, адуу 3343, үхэр 4156, хонь 27718, ямаа 61769 тус тус байна. Сумын хэмжээгээр нийт 97893 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 15.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 15.9 хувь байна. Сумын хэмжээнд 628 өрхтэй үүнээс, малтай өрх 402 байгаа нь сумын нийт өрхийн 64.0 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Увс, Баян-Өлгий, Ховд, аймгуудыг холбосон шороон замтай бөгөөд мөн дээрхи аймгуудыг Хотгор, Шанагын нүүрсний уурхайтай холбосон орон нутгийн чанартай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.Дээрхи замууд нь шороон зам учир малын бэлчээр сүйтгэх хор хөнөөлтэй учир нэн яаралтай хатуу хучилттай замаар холбох. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг ажиллаж байгаа ба 10м3 / хоног хүчин чадалтай 1 ус цэвэршүүлэх төхөөрөмж бүхий сумын төвийн худаг, төсөвт байгууллагууд тус тусдаа усан хангамжтай байна. Сумын халуун усны газарт Хөгжлийн сангийн 5.0 сая төгрөгийн хөрөнгөөр ус цэвэршүүлэх төхөөрөмж суурьлуулахаар ажиллаж байна.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, байгууллага тус бүр өөрийн жижиг оврын уурын зуух ашиглан дулаанаа хангадаг. Үүнд ЗДТГ, Ахлах сургууль, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соелын төв тус бүр жижиг уурын зуух ажиллуулж байна. Мөн Бусад ААН байгууллагууд тус тусдаа жижиг оврын зуухаар дулаанаа хангаж байна,Энэ байдал нь агаарыг бохирдуулах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд сумыг нэгдсэн халаалтын системтэй болгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Суманд 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 31 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 515, осол гэмтэл 15, халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна.
2008 онд ашиглалтанд орсон 360 хүний суудалтай. Соёлын төвийн барилга нь улаан тоосгон хийцтэй. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Соёлын төв нь үндсэн 5, гэрээт 4 ажилтан ажиллаж байгаа бөгөөд жүжиг, хөгжим, дуу, бүжиг, номын сан, дугуйлангуудад нийт 260 гаруй хүүхэд залуучууд хамрагдаж байна.Ахуйн үйлчилгээТус суманд стандартын шаардлага хангасан ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй ба ЖДҮ эрхлэх зорилгоор зээл авсан иргэд хувиараа оёдол эсгүүр эрхлэн ажиллаж байна. Одоогоор оёдол эсгүүрийн 3, цагаан ултай гуталын 1 цех ажиллаж байна.Тус суманд байнгын ажиллагаатай халуун ус ажилладаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй 18 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 38.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 16.6 хувийг дээд, 22.2 хувийг тусгай дунд, 16.6 хувийг бүрэн дунд, 38.8 хувийг бүрэн бус дунд, 5.8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012 онд сумын ЗДТГ-ын барилга буюу “Нутгийн удирдлагын ордон, Хүүхдийн цэцэрлэгийн барилга зэргийг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Мөн сургуулийн дотуур байрны их засварын ажил зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн.
Малын индексжүүлсэн даатгал төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл /2012 онд хэрэгжиж дууссан/Эко системд дасан зохицох арга хэмжээнд, цаг уурын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх -321/мон төсөл
Тус сум байгалийн үзэгслэнт газрууд цөөнгүй бөгөөд 18м ийн өндрөөс буух Гоожуурын хүрхрээ, олон өнгийн нуур бүхий Олон нуурын сав газар болон Вансэмбэрүү зэрэг ховор ургамал, аргаль янгир ирвэс зэрэг ховордсон ан амтьтад элбэг байдаг.Ховд сумын нутагт Хар мод, Улиас, Хус, Бургас, Харгана, Эмгэлж, Яргай зэрэг модоор баялаг бөгөөд Вансэмбэрүү, Бамбай, Юмдүүжин, Ганга, Алтан гагнуур зэрэг ховор эмийн ургамал ургадаг ба Чацаргана, Үхрийн нүд, Тошлой зэрэг жимс элбэг байдаг. Мөн Сумын нутаг дэвсгэр дээр ирвэс, аргаль, янгир, буга, гур, зүр, шилүүс, хойлог, алтан гургалдай, минж, нохой зээх зэрэг дархан цаазтай дэлхийд ховор ан амьтад, чоно, үнэг хярс, туулай, мануул, хүрэм, тарвага, зурам, дорго, солонго, ятуу зэрэг ан амьтад, хун, галуу, нугас, ангир зэрэг усны шувууд, монгол хадран, алтайн сугас зэрэг загас элбэгтэй. Тус сумын нутагт сайн чанарын арвин их нөөцтэй чулуун нүүрсний орд бий. Мөн Шохойн чулуу, төрөл бүрийн шороон будаг, наанги шавар зэрэг барилгын материал, зэс молебиден, вольфром, алт, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялаг элбэг. Тус сумын байгалийн үзэсгэлэнт газар Олон нуурт төрийн өмчит аялал жуулчлалын гэр бааз дулааны улиралд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Гоожуурын хүрхрээ, Шаазгай нуурын орчимд гадаадын хөрөнгө оруулалттай гэр бааз ажиллаж байна.
Боловсрол: | 0.603108000 |
Эрүүл мэнд: | 0.647195000 |
Эдийн засаг: | 0.292828571 |
Бусад: | 0.960190000 |
Дэд бүтэц: | 0.337500000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Цаг уурын нөхцөл. Жилийн хугацаанд зундаа +27-оос +37 хэм халж, өвөлдөө -25-аас -40 хэм хүрч хүйтэрдэг. Хуурайвтар эрс тэрс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -40 өөс -45 С. 7 дугаар сарын дундаж температур +30 аас +36 С. жилийн дундаж салхины хурд 14-16 м/с. жилийн хур тунадасны нийлбэр 100-300 мм байдаг.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1409.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1019.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 26.4 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1419,5 сая төгрөг байна. Нийт зардлын 50,6 хувь нь цалин, 5,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21,7 хувийг урсгал шилжүүлэг, 22,1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 29 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 218.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, улсад 3.3 сая, аймагт 70.4 сая, орон нутагт 26.5 сая, нийт 100.2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сумын хэмжээнд эсгий үйлдвэрлэл 1, малын эрдэст тэжээлийн үйлдвэр 1 байдаг бөгөөд талх нарийн боовны цех 1, арвайн гурилын цех 1, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, цагаан ултай гутал үйлдвэрлэх 2 цех, цайны газар 2 зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 7.2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2 га -д нь төмс, 1.9 га-д хүнсний ногоо, 4.3 га-д тэжээлийн ургамал тус тус тариалж байна. Жилд 17 тонн төмс, 18.1 тонн хүнсний ногоо 7.5 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Сумын төв нь Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 2005 оны 10-р сард холбогдсон. Сумын төв дээр 2005 онд ашиглалтанд орсон 10 квт-ын 3 дэд станцтай. Жилийн хугацаанд дунджаар 31 байгууллага ААН, 250 айл өрхүүд нийлээд 235000 кв/ц цахилгаан хэрэглэж байна.
2012 онд баригдсан нутгийн удирдлагын ордон, хүүхдийн цэцэрлэгийн барилга зэрэг нь бохир усны шингээлттэй ариутгах татуургатай бөгөөд энэ нь хэвийн ажиллаж байна. Эдгээр ариутгах татуурга нь хэвийн ажилладаг боловч бохирыг соруулах тоног төхөөрөмж, машин техник байхгүй тул нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд нийт өрхийн 10 гаруй хувь нь амины орон сууцанд бусад нь гэр сууцанд амьдарч байна. 1974 онд баригдсан 5 айлын нэг давхар сууц ашиглагдаж байгаа ба ЗДТГ-ын харъяанд цагдаа, хэсгийн төлөөлөгч нарын орон сууц одоогоор ашиглагдахгүй шаардлага хангахгүй болсон. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 580 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 43 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 32 багш хамрагдсан байна. 80 хүүхдийн дотуур байр нь 1984 онд ашиглалтанд орсон. 80 хүүхдийн хүчин чадалтай баригдсан байранд одоогоор 130 хүүхэд амьдарч байна. Ховд сумын хүүхдийн цэцэрлэгт 90 хүүхэд гэр цэцэрлэгт 108 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82 хувьд хүрсэн.
Ховд сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1988 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 80 гагаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 198.1 гаүйлдвэрлэлийн бүс 0.06 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4 гахөдөө аж ахуйн бүс 2800 газуслангийн бүс 50 га2012 оны байдлаар 153 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18.37 га газар өмчилж, 405 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 233.5 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар, 3 аж ахуйн нэгж 5.5 га газар, 38 иргэн газар тариалангийн зориулалтаар 47.12 га газрыг тус тус эзэмшиж байна
Тус сум нь “Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, ард иргэдэд хүргэх” гол зорилго дэвшүүлэн тавьж дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:Нэг. АЖИЛТАЙ АМЬЖИРГААТАЙ ХОВДЧУУДЭнэ чиглэлийн гол бодлого нь Төрийн үйлчилгээний байгууллагуудын материллаг бааз, хүний хөгжлийг ханган ажилгүйдэл ядуурлыг бууруулан иргэд, төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх Хоёр. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, ЭРЧ ХҮЧТЭЙ, ЭКО ОРЧИНТОЙ ХОВДЧУУДЭнэ чиглэлийн гол бодлого нь Байгалийн нөөц баялгийг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, эрүүл эрч хүчтэй амьдрах орчинг сайжруулах Гурав. ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ОЮУНЛАГ БҮТЭЭЛЧ ХОВДЧУУДЭнэ чиглэлийн гол бодлого нь Сумын иргэдийн боловсролын дээшлүүлэх, хүүхэд залуучууд, ард иргэд оюунлаг бүтээлч байхад боловсролын үйлчилгээг сайн хүргэх Дөрөв. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, НЭЭЛТТЭЙ ХОВДЧУУДЭнэ чиглэлийн гол бодлого нь Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай хүргэх, амьдралын аюулгүй орчинг бий болгохТав. АВИЛГАГҮЙ, АЛАГЧЛАЛГҮЙ, ШУДАРГА ХОВДЧУУД Энэ чиглэлийн гол бодлого нь Төрийн байгууллагын үйл ажиллагаанд ард иргэдийг алагчлалгүй, шударга байх Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх