Далайн түвшнгээс 1835 м өргөгдсөн Монгол улсын төв хэсэгт байрласан тал хээр зонхилсон 735,1 мянган га газар нутаг дэвсгэртэй. Сумын газар хөдлөлийн эрчим нь 7.3 балл.Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 735099 га.
Малын бүтэцЭрдэнэдалай сумын эдийн засгийн суурь салбар нь МАА ба бүх мал, адуу хонины тоогоороо улсад сүүлийн ЗО гаруй жил улсад 1 дүгээр байранд орсон. 2012 оны жилийн эцсээр сум 253436 мал тоолуулсан ба үүнээс тэмээ 1177, адуу 10365, үхэр 6150, хонь 120856, ямаа 114888-ыг тус тус тоолуулсан. Сумын 1045 малчин өрхийн 95 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан, 90 хувь гэрээсээ үүрэн телефоноор харьцаж ,телевизор үзэж байна. Хөдөөд гүн өрмийн худаг 20, энгийн уурхайн худаг 420 байдаг. Суманд улсын өвс тэжээлийн фонд байрладаг. Улсын хэмжээнд анх удаа цаг агаарын аюулаас сэргийлэх цогцолбор станц байгуулан ажиллаж байна.
Тус сум нь Улаанбаатар хот, аймаг, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 11 худагтай, үүнээс нь гүн өрмийн худаг 10 ш, энгийн уурхай худаг нь 1 ш байна. Үүнээс 1 худаг нь цэвэршүүлэх төхөөрөмжтэй, нэг худгаас өдөрт гарах усны хэмжээ нь 500 л байна.
Улсын тэргүүний бүрэн дунд сургуулийн 36 бүлэгт 1094 хүүхэд суралцаж 58 багш удирдах ажилтан ажиллаж байна. Сургуулийн дотуур байранд 150 хүүхэд сууж байранд орох хүсэлтэй хүүхдүүдийг бүрэн хамруулсан. Бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 99 хувь, суурь боловсрол 98 хувьд хүрсэн. Шинээр 320 хүүхдийн хичээлийн байр баригдсан. ЕБСургууль хичээлийн гурван байранд 1-5-р ангиуд 2 ээлжээр, 7-11 ангиуд нэг ээлжээр хичээллэж хүүхэд хөгжүүлэх сонгон секц дугуйланд давхардсан тоогоор 512 хүүхэд хичээллэж мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь ажиллаж байна.
Эрдэнэдалай сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын ерөнхий төлөвлөгөө Өнөөгийн байдлаар 836 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 61.9 га газар өмчилж, 493 өрх өвөлжөө, хаваржааны зориулалтаар 246.5 га газар, 56 иргэн аж ахуй нэгж байгууллага 7.2 га газар үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 1 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 0.2 га газар, 5 иргэн 40 га газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.
Тус сум нь “мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох “үйлдвэрлэл дэд бүтцийг түлхүү хөгжүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэхБаруун бүсийн төв суурин болж нийгмийн хөгжлийн нөхцлийг оновчтой бүрдүүлж ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэх
Боловсрол: | 0.729083000 |
Эрүүл мэнд: | 0.648180000 |
Эдийн засаг: | 0.337837142 |
Бусад: | 0.674840000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -19.1 С7 дугаар сарын дундаж температур +21 Сжилийн дундаж салхины хурд 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 107 хоног жилийн хур тундасны нийлбэр 114.1 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 103.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1554,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 101,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 345,9 сая төгрөг байна. Нийт зардлын .59,9 хувь нь цалин, 6,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 9,2 хувийг урсгал шилжүүлэг, 24,6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг сумын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан асуудалтай уялдуулан гарган ИТХТ-ийн хуралдаанд оруулан ойрын жилүүдэд хэрэгжүүлэх 14 чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээг сонгон 2012 оны 26-р тогтоолоор батлуулсан. Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Төсөл сонгон шалгаруулах үүрэг бүхий зөвлөлөөс сумын хөгжлийн сангаас зээл авах байгууллага иргэдэд мэдээлэл өгч түүний дагуу 37 төслийг 2011 оны 06 сарын 23-нд хэлэлцэн 15 төслийг шалгаруулж үнэлгээ өгч үйлдвэрлэл үйлчилгээ өргөтгөх 7, шинээр үйлдвэрлэл эрхлэх 8 төсөлд нийт 75000000 сая төгрөгийн санхүүжилтийг олгож ажлын байр нь хадгалагдсан-7, шинээр-36 ажлын байр бий болгоод байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 сарын 15 ны өдрийн 27 дугаар тогтоол, сумын төсөл сонгон шалгаруулах орон тооны бус Зөвлөлийн 2012 оны 10 сарын 19-ны өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийн дагуу сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн 23 төслөөс 4 төсөлд 14000000 төгрөг олгосон. Ажлын байр хадгалагдсан-2, шинээр -5 бий болгоод үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны 1,2-р сард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн төсөл хэрэгжиж иргэд хувиараа хөдөлмөр эрхлэгч, цөөн мал бүхий малчдад зээлийн талаар сургалт явуулж ажлын байр нэмэгдүүлэх 67 төсөл зээл авах хүсэлтээ иргэд бичиж ирүүлсэн. Уг төслүүдийг амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн 51 төсөлд 87,8 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж “Хадгаламж банк”-аар дамжуулан олгосон. Зээлийг олгосноор 91 хүн ажлын байртай болсон.Эдийн засгийн бүтэцМанай суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 19 аж ахуйн нэгж 26 газарт 252089.25 мян. га, ашиглалтын тусгай зөвшөөрлийг 3 аж ахуйн нэгж 3 газарт 1719 га газрыг эзэмшиж байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 34.3 хувийг эзэлж байна.
Сумын хэмжээнд нийт 7.419 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 6 га нь төмс, хүнсний ногоо тариалж 11,8 тн төмс хүнсний ногоо, 1,419 га-д нарийн ногоо тариалж 3 тн нарийн ногоо хураан авсан. Сумын хэмжээнд 6 багийн малчид, албан байгууллага, Аж ахуй нэгжүүд нийт 1950 тн хадлан гар тэжээл бэлтгэсэн. 2011 онд төмс 5 га-д, нарийн ногоо 0,5 га-д тариалалт хийсэн, 2012 онд төмс 6 га-д тариалалт хийж 11,8 тн ургац, нарийн ногоо 1,419 га-д тариалалт хийж 3 тн ургац тус тус хураан авч урьд оноос өссөн байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2010 онд баригдсан 35/10 квт-ийн дэд станцтай. 10/04 квт-ийн 4 дэд станцтай.
Сумын сум дундын эмнэлэг 8 их эмч, 11 бага эмч, 7 сувилагч нийт 26 эмнэлгийн тусгай мэргэжилтэн албан хаагч, 30 ортой, түргэн тусламжийн 2 авто машинтай үйл ажиллагаагаа явуулж эрүүл мэндийн үйлчилгээг хүргэдэг. 2012 онд 92 эх төрж эхийн болон 0-5 насны хүүхдийн эндэгдэл гараагүй байна. Сум дундын эмнэлэг нь Биохимийн, эхо, рентген зургийн аппаратууд ашиглан үзлэг оношлогоо хийж иргэд хөдөлмөрчдөд үйлчилж байна.
Соёлын төв нь соёл урлагийн төрөл бүрийн ажил зохион явуулах үзэгчдийн танхим, бүжгийн заал, номын сан, жүжгийн өрөө, хөгжмийн өрөө, зэрэг 10 өрөө танхимтай эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, техникч зэрэг мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж жилдээ дунджаар 25930 хүнд соёл урлагийн үйлчилгээг үзүүлдэг. Уншлагийн танхим нь 12 хүний суудалтай 22300 номын фондтой уншигчдын тоо жилдээ 3232 байна. Орон нутаг судлах танхим нь 132 ширхэг үзмэртэй, бүх үзмэрийг соёлын өвийн нэгдсэн бүртгэлд авч кодлон үзмэрүүдийн фото зургийг авч баримтжуулсан.
Суманд бүртгэлтэй ажилгүй 53 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 60.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 1.9 хувийг дээд, 7.5 хувийг тусгай дунд, 22.6 хувийг бүрэн дунд, 60.3 хувийг бүрэн бус дунд, 7,5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012 онд Улаанбаатар хотын “Буман”ХХК-аар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хичээлийн байр шинээр барьж ашиглалтанд оруулсан.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНҮБ-ын Хүнсний баталгаат байдлыг сайжруулах төсөл
Тус сум нь хүн ам олонтой, мал аж ахуйн түүхий эдийн нөөцтэй Сумын төв өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах төвлөрсөн шугамд холбогдсонУлсын нийслэл, аймгийн төвд харьцангуй ойр учир төрөл бүрийн шугамаар зах зээлийн мэдээллийг түргэн авах боломжтой 12 жилийн сургуультай, суралцагсад жил бүр өсөж байгаа. Сэргээгдэх эрчим хүчээр малчин өрхийн 95 хувь нь бүрэн хангагдсан Гүүний айраг, хонины махны амт чанарын үзүүлэлтээрээ улсад нэрд гарсанҮүрэн холбооны мобиком, жи-мобайль, юнитель, скайтель зэрэг оперотеруудын сүлжээ нэвтэрсэн ба шилэн кабельд холбогдсон