Далайн түвшнээс дээш 1200м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 541647.0 га.
Сумын хэмжээнд 135905 толгой малтайгаас 1198 тэмээ, 3371 адуу, 1714 үхэр, 70850 хонь, 58772 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгэ эж байна. Нийт айл өрхүүд ус түгээх байрнаас усаа авч байна.
null
Сумын хэмжээнд 4 айлын 2 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 221 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 11 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 65.0 хувь, суурь боловсролын хамран сургалт 60,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 15 багш хамрагдаж байна.Цэцэрлэгийн үндсэн сургалтанд 100, гэр цэцэрлэгт 71 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 75,0 хувьд хүрсэн.
Гурвансайхан сумын төв нь Засаг захиргаа, үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2007 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 9.2 гахөдөө аж ахуйн бүс 514.900гаӨнөөгийн байдлаар 156 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11.52 га газар өмчилж, 345 өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 253 га газар, 3 аж ахуй нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4.2 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Ард иргэдийнхээ хөгжлийг эрхэмлэсэ алсын хараа бодлоготойн, түүх соёл уламжлалаа иргэдтэй, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хамгаалсан, хөдөө аж ахуйгаа түшиглэсэн тэргүүний сум болно” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.767973000 |
Эрүүл мэнд: | 0.859795000 |
Эдийн засаг: | 0.401041428 |
Бусад: | 0.600795000 |
Дэд бүтэц: | 0.444450000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тундасны хэмжээ 16-77 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 886.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 834.9 сая төгрөг, сумын өөрийн орлого 51.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 836.7 сая төгрөг байна. Нийт зардлын 69.2 хувь нь цалин, 7.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төсөвт НӨАТ-4431.4, ААНОАТ-1890.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 0.0239 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 100 хувьд нь төмс, хүнсний ногоо тариалж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1991 онд баригдсан 35/04 квт-ийн дэд станцтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй бөгөөд албан байгууллага, ААнэгж, бусад үйлчилгээний газрууд өөрсдийн харьяа жижиг уурын зуухуд ажиллаж байгаа бөгөөд нийт 7 уурын зуухууд ажиллаж байна.
Суманд улсын төсвийн 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 50 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 118, осол гэмтэл 7, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1969 онд ашиглалтанд орсон 100 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан ч үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 4 аж ахуй нэгж худалдаа үйлчилгээний чиглэлээр, 3 аж ахуй нэгж шатахуун түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 4 жижиг дэлгүүр, цайны газар 2, үсчин 1, оёдолын 1, цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 48 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 50.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 0.1 хувийг дээд, 1.5 хувийг тусгай дунд, 28 хувийг бүрэн дунд, 40.0 хувийг бүрэн бус дунд, 30.4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутагт 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 550.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Дундговь аймгийн Гурвансайхан сум нь УБ хотоос 300км, аймгийн төвөөс 71 км-т байрладаг. Мал аж ахуй илүүтэй хөгжсөн. 22 мянгат малчинтай бөгөөд аймагтаа хамгийн олон мянгат малчинтай сумаар сүүлийн 2 жил шалгарч байна. Тус суманд улсын тусгай хамгаалалттай Их газрын чулуу, хуучин чулуун зэвсгийн үеийн Ярх уул зэрэг байгалийн үзэсэгэлэнт газруудтай. Волейболын спорт түлхүү хөгжиж 1980-1990-ээд онд аймагтаа тасралтгүй 8 удаагийн аварга болж байсан амжилттай билээ. Одоо ч өсвөр залуучууд тасралтгүй хичээллэж амжилт гаргаж байна. 2010 онд хүн эмнэлгийн барилга, 2013 онд хүүхдийн цэцэрлэгүүд шинээр баригдаж аймагтаа хамгийн сүүлийн үеийн стандарт хангасан барилгатай болсон. Элгэн багийн эмэгтэйчүүдийн хийсэн ааруул нь 2008 онд улсад шалгарч улсын ХАА-н яамнаас брэндийн гэрчилгээ хүртсэн амжилттай.