ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дундговь аймгийн Дэрэн сум нь 1924 онд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны Дэрэн сум нэртэйгээр байгуулагдсан. Алаг-Өндөр, Саруул, Долоод, Бумбат гэсэн 4 багийн нийт 559 өрхөд 2058 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 9-т, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог 


Далайн түвшнээс дээш 1360 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд говирхуу, Монгол орны мужийн дагуу тал хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь говирхуу гол төлөв жижиг ухаа толгод тал хонхрууд үргэлжилэх ба бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 362402 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 106075 толгой малтайгаас 1138 тэмээ, 5179 адуу, 1961 үхэр, 49248 хонь, 48549 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 39.8 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна. 213 малчин өрх, 521 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Нийслэл Дундговьтой холбосон улсын чанартай 28 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станцтай байна. 

Дулаан хангамж


Сумын төвд 3 нам даралтын уурын зуух, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хоттой хаяа нийлэн оршдог нийт хүн амын 74 хувь нь сумын төвд амьдардаг, Монгол Солонгосын Политехникийн коллежийн томоохон салбар сургууль байрладаг харьцангуй хотожсон сум юм. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульАлаг-Өндөр багийн нутаг дэвсгэрт байршилтай160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 231 хүүхэд суралцаж байна44 багш, ажиллагчидтай1964 онд ашиглалтанд орсон. 160 хүүхдийн хичээлийн байр нь анги танхим цөөн учир хичээл бүрийн кабинет байгуулах, хими физик зэрэг хичээлээр туршилт хийх боломж байдаггүй. 52 хүүхдийн БАМ-ын барилгын ашиглалтын хугацаа дууссан. Зориулалтын дагуу барилга биш учир 1 хүүхдэд ноогдох талбай бага эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Ашиглалтын хугацаа дууссан панеран барилга цахилгааны мантаж муу гал гарах эрсдэлтэй. Шинээр 320 хүүхдийн хичээлийн байр барих шаардлагатай байна. 

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв


Монгол Солонгосын Политехникийн коллежийн салбар сургууль1-р багд байршилтай600 суралцагчдийн хүчин чадалтай, одоогоор 7 мэргэжлээр 310 суралцагч суралцаж байна1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерийн газар, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, Багш ажилчдын байр, Уурын зуух, Граж 1 ба 2, Цэвэр усны гүний худаг, Цахилгааны дэд станц, Цэвэрлэх байгууламж зэрэг барилга байгууламжаас бүрдэж байна. Цогцолборын барилга, байгууламжуудад дээврийн засвар хийх шаардлагатай.

Эмнэлэг


Алаг-Өндөр багийн нутаг дэвсгэрт байршилтай6 ортой2 эмч, 5 сувилагч нийт 15 ажиллагчидтай1976 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.2004 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн барилга анх цэцэрлэгийн зориулалттай баригдсан зориулалтын бус байранд байрлаж урлагийн тоглолт дугуйлан номын сангийн үйлчилгээ явуулдаг бөгөөд хөгжим тоног төхөөрөмжийн хадгалалт хамгааллатын тусгай өрөө тасалгаа байхгүйн улмаас соёл урлагийн ажил үйлчилгээ, хөгжим тоног төхөөрөмжийн хадгалалт хамгаалалтанд хүндрэлтэй байдаг тул өргөтгөл хийж өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 халаалтгүй учир тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 110 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 27,8 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2,2 га хөдөө аж ахуйн бүс 162,2 гаӨнөөгийн байдлаар 103 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 157 га газар өмчилж, 229 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 145 га газар, газар тариалангийн зориулалтаар 5,5 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Алаг-өндөр багийн нутаг дэвсгэрт байршилтай12 ажиллагчидтайСумын Засаг даргын тамгын газрын конторын одоо ашиглалтгүй байгаа палкан барилга нь анх 1986 онд 232,9м2 талбай бүхий 4 өрөө байшин баригдсан бөгөөд түүнд тухайн үеийн сумын АДХГЗ байрлаж байсан. Уг барилга нь багтаамжийн хувьд шаардлага хангахгүй болсон тул 1996 онд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан нийт 137,2 м2 талбай бүхий 4 жижиг өрөөг нэмж өргөтгөл хийсэн. Улмаар Засаг даргын тамгын газрын энэхүү барилга нь зай багтаамж болон халаалт, барилгын чанарын шаардлага хангахгүй болсон тул 2003 оноос холбогдох газарт асуудлыг тавьж суманд цэцэрлэг-ясли комбинатын зориулалтаар баригдаж байгаад зогссон дуусаагүй барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн зориулалтаар засварлан 2004 онд ашиглалт оруулж Тамгын газар, ИТХ-ын ажлын алба нь одоо түүний нэг давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Тамгын газрын конторын хуучин барилга нь одоо ашиглалтгүй, халаалтгүй зөвхөн зуны улиралд зарим өрөөг түр түрээслүүлэх журмаар ашиглагдаж байна.

Сумын хөшөө дурсгал


Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.716422000
Эрүүл мэнд: 0.709371666
Эдийн засаг: 0.289552857
Бусад: 0.507485000
Дэд бүтэц: 0.309516666
Байгаль орчин: 0.666665000


Дундговь аймгийн зүүн хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 210 км,  Аймгийн төвөөс 66 км зайд байрладаг.Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл, өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрцогт сумтай хил залган говь тал хээрийн бүсэд оршдог


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23.0 С7 дугаар сарын дундаж температур +20.5 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тундасны нийлбэр 229.8 мм


Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд төсөвт байгууллага 6, аж ахуйн нэгжийн 14 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны байдлаар улсад 4730,7 сая, аймагт 44256,9 сая, орон нутагт 41265,7 сая нийт 90253,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жижиг дунд үйлвэрлэл хөгжүүлэх сангаас 21 иргэн 50,0 сая төгрөгний зээл аваад байна. Үүнд: мод модон, эдлэл талх, нарийн боов, зочид буудал зоогийн газар, блок, тэжээлийн цэх гэх мэт үйл ажиллагаагаа явуулж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 5,4 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 96,3 хувьд нь төмс, хүнсний ногоо, 0 хувьд нь улаанбуудай, 3,7 бусад бүтээгдэхүүн тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 188.3 га талбайд үр тариа, 219.6 га талбайд төмс, 121.5 га талбайд хүнсний ногоо, 270.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 374.2 тонн үр тариа, 2200.5 тонн төмс, 1036.5 тонн хүнсний ногоо, 1822.5 тонн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд эхнээсээ хоёрт орж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1997 онд баригдсан 35/36тп 2 дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан цэвэрлэх байгууламж байхгүй, ашиглагдаж байгаа бохир усны 1 худаг, 20 м урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь өндөр настан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд ердийн галлагаатай 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1985-1988 оны хооронд баригдсан 8 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 11 бүлэгт 231 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 14 иргэн суралцаж байна. Тус сумын сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байр, 52 хүүхдийн дотуур байранд 11 бүлэгт 231 сурагч хичээллэж байна Үндсэн багш 20. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан. 2012-2012 оны хичээлийн жилд хамран сургалтын цэвэр жин 58,7хувь. Сургууль завсардсан хүүхэд байхгүй.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 103, хувилбарт сургалтаар 66 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Бумбат багийн нутаг дэвсгэрт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 103 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтай2002 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, гаднаа талдаа тоосгоны өнгөлгөө хийгдсэн зориулалтын бус барилга. Барилгын зай багтаамж бага нэг хүүхэд ноогдох талбай 1,2м2 түүнээс ч бага байдаг. Хичээлийн танхимдаа бүх үйл ажиллагаа явагддаг. Гал тогоо гадаа гэрт байрладаг тул зориулалтын шинэ барилга баригдаж байна. 

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн эргэлтийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 37 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 260, осол гэмтэл 11, халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна

Соёлын төв


Алаг-Өндөр багийн нутаг дэвсгэрт байршилтай350 хүний суудалтай5 ажиллагчидтай2004 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн барилга анх цэцэрлэгийн зориулалттай баригдсан зориулалтын бус байранд байрлаж урлагийн тоглолт дугуйлан номын сангийн үйлчилгээ явуулдаг бөгөөд хөгжим тоног төхөөрөмжийн хадгалалт хамгааллатын тусгай өрөө тасалгаа байхгүйн улмаас соёл урлагийн ажил үйлчилгээ, хөгжим тоног төхөөрөмжийн хадгалалт хамгаалалтанд хүндрэлтэй байдаг тул өргөтгөл хийж өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 40 байна. Нийт ажилгүй иргэдийн 47,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7,5 хувийг дээд, 7,5 хувийг тусгай дунд, 5 хувийг бүрэн дунд, 60 хувийг бүрэн бус дунд, 20 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна

Барилга


2012 оны барилга угсралт, их засварын ажлаар сумын хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлэгийн барилгын их засвар хийгдсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц тендерт шалгарч ажил гүйцэтгэж байгаа чадвараас шалтгаалж ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк гэх мэт /үргэлжлүүлэх/

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлэх явдлыг сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар-чиглэл гэж үзнэ. Орон нутгийн нөөцөд суурилсан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийг чухалчилна. Сумын хөгжлийн бодлого чиглэлтэй уялдуулан дор дурьдсан зүйлсийг эрхэмлэн дээдлэнэ. Үүнд:Уламжлалт өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, сумын түүх, ардын уламжлалт зан заншил, соёлыг нандигнан хадгалж ирээдүй хойч үедээ өвлүүлэхХүүхэд залуучуудад эх оронч, бүтээлч, оюунлаг сэтгэлгээг төлөвшүүлэн хөгжүүлэхХүн бүр байгаль орчноо хайрлан хамгаалж, байгаль орчинд ээлтэй орчинг бүрдүүлэхШударга зарчимч, эв нэгдэлтэй байх зарчмыг удирдлага болгон сум, аг хамт олон, айл гэр бүлээрээ эвсэг найрсаг, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэн ажиллаж амьдрахИргэн бүр сумынхаа ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө нэг санаа, нэгэн зорилготой ажиллаж амьдрах.