Далайн түвшинээс 1080-1300 м өндөрт өргөгдсөн. Физик газарзүйн хувьд газар зүйн бүсээр цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг, ургамалжилтын хувьд Дорноговийн цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Газар хөдлөлийн эрчим 4 балл.Сумын нутаг дэвсгэр нь тэгш тал, нам хотгор, хоолой, бэсрэг уулс дагалдах бөгөөд ургамлын үндэс сийрэг зөөлөн, элсэрхэг цайвар хөрстэй, нийт нутагт төрөл бүрийн бут, хялгана, ерхөг, хонь ямаан шарилж, агь гашуун, таана, хөмүүл, бударгана голлон ургана. 2000 оноос элсний нүүдэл, цөлжилт нэмэгдсээр байна.
Нийт газар нутгийн хэмжээ 485,230 га.
Сумын хэмжээнд 100,942 толгой малтайгаас 1345 тэмээ, 5091 адуу, 1477 үхэр, 51307 хонь, 41722 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр Дундговь-Дорноговь-Замын-үүдийг холбосон, Говьсүмбэр–Цагаансуврагыг холбосон шороон замууд дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 1 тн /хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй. Төвлөрсөн усан хангамжинд хамрагдсан айл өрх, ААНэгж байхгүй. Айл өрх албан байгууллагууд унд болон ахуй хэрэглээндээ 2 ус түгээх байрнаас усаа зөөврөөр авч байна.
Сумын хэмжээнд айл өрхүүдийн амьдрах орчин нь амины орон сууц, гэр сууц юм. Улсын төсвийн хөрөнгөөр 1980-1985 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар 7 орон сууц байдаг. Үүнээс одоогоор 3 нь төрийн өмчийн харьяалалтай сууцууд бөгөөд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц огт баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 219 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 87 хувь, суурь боловсролын хамран сургалт 68 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 92,8 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх кредиттэй сургалтанд нийт багш нар хамрагдаж байна.Төрийн өмчийн Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 105, гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 85 хувьтай байна.
Хүүхдийн цэцэрлэг Цог багийн нутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 105 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажиллагсадтай2004 онд Английн хүүхдийн ивээх сангийн хөрөнгөөр баригдан ашиглалтанд орсон мод тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж “барилгын норм ба дүрэм БНБД /66-88 стандарт, эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм, Эрүүл мэндийн тухай хууль, СӨБТ хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн тул мэргэжлийн хяналтын дүгнэлтээр эрсдэлтэй гарсан. Хүүхдийн өсөлт жилээс жилд нэмэгдэж байна. Иймээс зориулалтын шинэ барилга зайлшгүй барих шаардлагатай.
Эрүүл мэндийн төвЦог багийн газар нутагт байршилтай11 ортой1 их эмч, 5 сувилагч нийт 19 ажиллагсадтай1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжгүйгээс үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг инженерийн шугам сүлжээ байгуулах шаардлагатай.
Соёлын төвЦог багийн нутагт байршилтай100 хүний суудалтайҮндсэн 5, гэрээт 3 нийт 8 ажиллагсадтай1963 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.
Сумын нийт иргэдийн 130 тодорхой ажил эрхлэдэггүй иргэд байдаг бөгөөд үүнээс хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй ажилгүй 29 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
ЕБС-ийн 320 хүүхдийн барилга 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНҮБ-ын Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр
Тус сум нь “Бизнесийн шударга таатай орчин, орон нутгийн нөөц, онцлогт тулгуурлан бэлчээрийн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулсан, үр ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, төрт ёс, түүхэн уламжлалаа дээдэлсэн оюунлаг, соёлч, бүтээлч иргэдтэй, эдийн засгийн өндөр чадавхитай, байгальд ээлтэй сум мөн.
Боловсрол: | 0.678206000 |
Эрүүл мэнд: | 0.834703333 |
Эдийн засаг: | 0.277635714 |
Бусад: | 0.744905000 |
Дэд бүтэц: | 0.261900000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу халуун зунтай, хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 10-12 м/сжилийн хур тундасны нийлбэр 150-200 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 86,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 11,1 сая төгрөг, сумын өөрийн орлого 5,5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 855,3 сая төгрөг бөгөөд нийт зардлын 64,7 хувь нь цалин, 8,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 10,2 хувийг урсгал шилжүүлэг, 26,9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 19 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 11,1 сая, аймагт 43,4 сая, орон нутагт 32,4 сая нийт 86.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 150-200 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийдэг “Говийн дэвшил” ХХК болон бусад худалдаа үйлчилгээний ААНэгж, байгууллагууд ажиллаж байна.
Сумын хэмжээнд газар тариалан эрхэлдэггүй. Туршилтын маягаар 2 өрх, 1 байгууллага хүлэмжийн ногоо тариалдаг.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2007 онд баригдсан 15 квт-ийн дэд станцтай.
Эрүүл мэндийн төв 1, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн харьяа 3, Хүүхдийн цэцэрлэг 1, Соёлын төв 1 нийт 6 уурын зуух ажиллаж байна. ЗДТГазар цахилгаан халаагууртай бөгөөд айл өрхүүд нь ердийн галлагаатай.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЦог багийн газар нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 219 хүүхэд суралцаж байна38 багш, ажиллагсадтай320 хүүхдийн хүчин чадалтай сургууь нь 1987 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийн дагуу тус сургуулийн барилгыг ашиглах боломжгүй болсон. 2010 оноос 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгыг шинээр барьж байна.
Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1963 онд ашиглалтанд орсон 100 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсан хэдий ч Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулах боломжгүй учраас спортын арга хэмжээний арга хэмжээ төдийлөн явагдаж чаддаггүй. Иймээс тус суманд соёл –спортын цогцолбор барих шаардлагатай байна. Тус суманд 13 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг тогтмол үйл ажиллагаатай ажилладаг. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, Гутал засварын 1, оёдолын 1 цэгүүд улирлын шинж чанартай ажилладаг. Нийтийн халуун ус, үсчин, гоо сайхны цэг байхгүй байна.
Өндөршил сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсөв, Мерси Кор ОУБ-ын санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 10 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 2400га ногоон байгууламж, амралт 4 гаӨнөөгийн байдлаар 198 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 163724 га газар өмчилж, 166 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 83 га газар,
ЗДТГ-ын барилгаЦог багийн нутагт байршилтай27 ажиллагсадтай2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. ЗДТГ-ын барилгын дээврийг засварлах шаардлагатай. Соёл, спортын цогцолбор төвийн барилга барих шаардлагатай.
Ирландад төвтэй Асрал ТББ-ын тус суман дах салбар нь хонины нарийн ноосыг сэмлэн эсгий бүтээгдэхүүн гэрийн шаахай, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрдэг. Тус сумын Дөби хоршоо 2008 оноос байгалийн хайрга чулууг бутлаж цементтэй боловсруулан тоосго, блок үйлдвэрлэж байна.
Байгаль газарзүйн хувьд тус сум нь Монгол орны тал хээр, говь хосолсон бүсэд оршдог. Говьсүмбэр, Дорноговь аймгуудтай хиллэдэг. Хүн ам нь халхчуудаас бүрдэнэ.Эдийн засгийн гол суурь нь бэлчээрийн МАА юм.