ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дундговь аймгийн Сайхан-Овоо сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуунд багтддаг Засаг захиргааны Онги, Мааньт, Найз, Төгрөг гэсэн 4 багийн, 642 өрхөд, 2308 хүн амьдардаг.  Үүнээс 0-18 насны хүүхэд 25%, хөдөлмөрийн насны иргэд /18 аас - эрэгтэй 60, эмэгтэй 55 хүртэл / 67%, тэтгэвэрийн насны өндөр настнуууд 7% ийг эзэлж байна. Нийт 445 мал бүхий өрхөөс 303 малчин өрхөд 88208 мянган толгой мал тоологдсон.Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 4 дүгээрт, газар нутгийн хэмжээгээр 7 дугаарт ордог.  Одоо суманд Төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой төсвийн 6 байгууллага, хувийн хэвшлийн 10 гаруй аж ахуй нэгж, малчдын болон үйлдвэр үйлчилгээний 5 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.


Далайн түвшнээс дээш 1000-1800 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн нурууны төгсгөл Ахар уул \ДТ дээш 1696 м\, Цогт уул \ДТ дээш 1455 м\, Баруун, Зүүн баян, Чандмань, Зараа, Дэлгэрэх зэрэг говийн бэсрэг уулстай. Хангайн нуруунаас эх авдаг “Онги” гол нутгийн төв хэсгээр 65 км газраар дайран урсдаг. Бусад нутгаараа говь тал хээрийн бүсэд багтдаг.


Нийт газар нутгийн хэмжээ 405478 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 88,2 мянган мал тоологдсон. 303 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 47,1 хувийг эзэлж байна. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 3 энгийн уурхай худаг ус түгээж байна.

Хүн ам өрхийн тоо


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульСумын төв 1-р багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 258 хүүхэд суралцаж байна40 багш, ажиллагсадтай1979 онд ашиглалтанд орсон. Дунд зэргийн чанартай барилга. Барилгад өргөтгөл хийж, шинээр барих шаардлагатай байна. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвОнги багийн нутагт байршилтай8 ортой3 эмч, 5 сувилагч нийт 22 ажиллагсадтай2010 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.

Соёлын төв


Онги багт байршдаг200 хүний суудалтай1 эрхлэгч, хөгжимчин 1, бүжгийн багш 1, нярав үйлчлэгч 1, 3 туслах ажилчинтай

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Сайхан-Овоо сумын төв нь Засаг захиргаа- хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан сум юм. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 14.57га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 10.78 гаүйлдвэрлэлийн бүс 2 ганогоон байгууламж  амралт, аялал жуулчлалын бүс 16 гахөдөө аж ахуй газар тариалангын бүс 36 га

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдОрон нутгийн хөгжлийн сангийн төслүүд 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Төрт ёс, уламжлалт зан заншлаа дээдэлсэн эрүүл, оюунлагбүтээлч иргэнтэй, амьдрах таатай орчин бүрдсэн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг хангасан сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.874771000
Эрүүл мэнд: 0.879686666
Эдийн засаг: 0.271307142
Бусад: 0.570540000
Дэд бүтэц: 0.291666666
Байгаль орчин: 0.833335000


Дундговь аймгийн баруун захад:  Улаанбаатар хотоос 400 км,  Аймгийн төвөөс 210 км зайд байрладаг.Дундговь аймгийн Эрдэнэдалй, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Өвөрхангай аймгийн Төгрөг, Баянгол, Сант сумдтай хиллэдэг.


Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, жилийн дундаж салхины хурд 4-9 м/с.


Эдийн засгийн гол үндэс суурь нь мал аж ахуй бөгөөд, Монголын аялал жуулчлалын голлох чиглэлийн босоо тэнхлэгийн зам дагуу байрладаг давуу талаа ашиглан аялал жуулчлал хөгжих, түүнийг дагалдан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэн борлуулж иргэд ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн Онги голын дагуу чацаргана, төмс хүнсний ногоо тариалж, өөрсдийн хэрэгцээний багагүй хувийг хангадаг.Сумын хэмжээнд нийт 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 5.2 сая, аймагт 48.4 сая, орон нутагт 18.7 сая нийт 2090.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Өвөрхангай аймгийн Баянгол сумаас эрчим хүч татсан.

Дулаан хангамж


Сумын төв нь төвлөрсөн уурын зуухгүй. Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв зэрэг байгууллагууд тус бүрийн нам даралтын зуухтай

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь нийт хүн амын 56 хувь нь сумын төвд амьдардаг, 2009 оноос өмнө хүн амын шилжилт хөдөлгөөн тогтвортой байсан боловч 2009 онд зуд болсоноор малгүй болсон ихээр төв газар бараадан шилжих болсон.Сумын хүн амын 67 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 7 хувь нь хөгшид байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 12 бүлэгт 258 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 79,7 хувь / 20,3 хувь бусад газарт сургуульд суралцдаг/ , суурь боловсролын хамран сургалт 79,8 / 20,2 хувь бусад газарт сургуульд суралцдаг/ хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 1 багш хамрагдаж байна.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгт 100, гэр цэцэрлэгт 20 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 50,5 хувьд хүрсэн.Хүүхдийн цэцэрлэг Сумын төвийн 1-р багийн нутагт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна16 багш, ажиллагсадтай2011 онд ашиглалтанд орсон орчин үеийн, зориулалтын шинэ байртай.

Соёл спорт


2005 онд ашиглалтанд орсон . Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, соёл, урлаг, спортын үйл ажиллагаа явуулж байна. 

Шашин сүм хийд


Гүндүжинбаалин буюу бари ламын хийд Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оны Цагаан морин жил 08 сарын 23 нд Гүндүжинбаалин буюу Бари ламын хийдийн Ламын чодбын дуганын урд талбай дээр Дугарын Балгансүрэнгийн 5 ханатай гэрийг барьж сүсэгтэн олны дэмжлэгээр Гомбо, Лхам сахиусаа залж тахиад, Цогчин хурж эхэлснээр Гүндүжамбаалин хийдийн үйл ажиллагаа дахин Сэргээн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Гүндүжинбаалин буюу Бари ламын хийдэд өдөр тутам Цогчин хурахаас гадна, Арван хангал, Чойжид, Сандуй, Ганжуур, Данжуур болон цагийн чого хурлууд хурж шашны бага сургууль сургалт явуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Сумын хэмжээнд ажилгүй 214 иргэн байгаагаас бүртгэлтэй ажилгүй 51 иргэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 95 иргэн байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаОнги багт байршдаг 31 албан хаагчидтай1972 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй барилга. Хуучирч муудсан, өнгө үзэмж муу шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай. Нам даралтын зуухаар халдаг. 

Сумын сор бүтээгдэхүүн


Онги голын дагуу 1990 онд 1,5 га-д анх чацаргана тариалсан. Энэхүү төгөл нь өдгөө 2-3 тн жимс өгч байна. 2013-2014 онд төслөөр нэмж 8-н бүл 18-н га-д 12000 мянган суулгацыг тариалсан. Мөн хувь хүмүүс болон аж ахуй нэгжүүд нийт 16,5 га-д тариалан аж ахуй эрхэлж байна цаашид суманд чацаргана боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн ажиллаж байна. 

Сумын онцлог


Монголын аялал жуулчлалын голлох чиглэлийн босоо тэнхлэгийн зам дагуу байрладаг давуу талаа ашиглан аялал жуулчлал хөгжих, түүнийг дагалдан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэн борлуулж иргэд ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой.  Чацаргана тариалалтыг жил болгон нэмэгдүүлж бүс нутгийн иргэдийн чацарганы эцсийн бүтээгдэхүүнээр хангах боломжтой.Онги голын дагуу хүнсний ногоо болон малын тэжээлийн ургамал тариалж бүсийн хэмжээний хэрэгцээг хангах боломжтой