Хуурай халуун зунтай, хахирдуу хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -20.2 С 7 дугаар сарын дундаж температур +22.4 С жилийн дундаж салхины хурд 9-12 м/сжилийн хур тундасны нийлбэр 112.3мм
Орон нутгийн төсөв.Сумын орон нутгийн төсвийн нийт орлого 229.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвөөс 111.1 сая төгрөг,орон нутгийн орлогоос 117.2 сая төгрөг, өөрийн орлогоос 0,9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Сумын орон нутгийн нийт төсвийн зардал нь 229,3 сая төгрөг байна. Нийт зардлын 77,4 хувийг цалингийн зардалд, 8,5 хувийг НДШ-ийн зардалд,13,3 хувийг урсгал зардалд, 0,8 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 144,9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймагт, улсад 40,1 сая төгрөгийн, орон нутагт 55,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жилд 114,9 төгрөгнй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Төгрөгийн итгэлцэл, Хулд хармагтай, Олдохын жандмань, Жирмийн булаг, Олдохын Дэвжих зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд 3,5 га-д газар тариалан эрхэлдэг.Үүнээс 71,4 хувьд нь төмс, хүнсний ногоо, 20,6 хувьд нь бусад улаанбуудай, малын тэжээлийн ургамал тариалж байна.
Сум 2000 онд Төвийн эрчим хүчний системд холбогдсон бөгөөд Өм нөговь аймгийн Цогт-Овоо сум, өөрийн аймгийн Өлзийт, Дэлгэрхангай сумд эрчим хүчээр хангагдаад байна.Хөдөөгийн малчин өрхийн 98,0 хувь нь нарны сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан.
Сумын төвийн нийтлэг үйлчилгээний 5 байгууллага тус бүртээ нам даралтын зуух тавьж, дулаан хангамжийн асуудлаа шийдвэрлэсэн.1975 онд баригдсан төвлөрсөн уурын зуухны ажиллагаа НААҮГазар татан буугдсанаар зогсож, одоогоор газар доорхи хоолойнууд ашиглалтгүй сумын хамгаалалтанд байдаг.
Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
Хулд сум нь 607,052 га нутаг дэвсгэртэй. ХАА газар нь 601,755,4 га, усан сан бүхий газар нь 15336,6 га газрыг тус тус эзэлж байна. Үүнээс төв суурингийн нутаг дэвсгэр нь 330,0 мянган га газрыг эзэлдгээс иргэн, ААНБ-ын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд 13,4 га, амралт сувилал нийтийн эдэлбэрийн газар 246,1 га ногоон байгууламж 3,2 га, хог хаягдлын газар 2,3 га, оршуулгын газар 4,2 га, зам шугам сүлжээ 2203,0 га, өвөлжөө, хаваржааны газар 53,6 га-г тус тус эзэлж байна. Тусгай хэрэгцээний газар 24,0 мянган га газрыг сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан байна. Засаг даргын захирамжаар өвөлжөө, хаваржаагаа эзэмших 72 айл өрхийн 36 га газарт, эзэмшлийн газраа өмчлөх 11 иргэдийн 0,88 га газарт, шинээр өмчлөх 10 иргэн 0,65 га газарт, ахуйн хэрэгцээний дагуу эзэмших 10 иргэн, /үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар/ 1,2 га газарт тус тус захирамж гарсан байна. 2012 онд төрийн үйлчилгээний зориулалтаар 3 байгууллагад 0,69 г а талбайг эзэмшүүлээд байна.
1. ”Төгрөгийн итгэлцэл” хоршооны ингэний хоормог /2009 он/2. ”Төгрөгийн итгэлцэл” хоршооны сав баглаа боодол /2010 он/3. Д.Түвшинбаатарын хийсэн “Спорт-эмээл” /2009 он/4. Уул багийн малчин Ө.Отгонбаатарын хийсэн суран эдлэл,5.“Чөдөр, ногт, хазаар”
Сумын төв 2000 онд төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон ба 2006 оны 10 сард мобиком, 2008 онд G. Mobil, 2011 онд Unitel -ын гар утасны сүлжээнд тус тус холбогдож одоо 2100 гаруй хүн 1-2 сүлжээний гар утас ашиглаж байна. Одоогийн байдлаар улсын хөрөнгө оруулалтаар баригдсан 13 өрөмдмөл худаг, 313 өвөлжөө, хаваржааны бууцтай ба 2009-2012 онд төсөл хөтөлбөрийн шугамаар жил бүр 2-4 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргуулж, жил бүр дунджаар 27-30 орчим хороо бууцыг зөөх буюу шинээр барих ажлыг хийдэг. Мөн 167 энгийн уурхайн худагтайгаас гадна жилдээ дунджаар 14 худгийг засварлах, лайдаж тохижуулж ирсэн. Суманд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага- ИТХурал, нутгийн захиргааны байгууллага- ЗДТГазар, Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв Хүн эмнэлэг зэрэг төсвийн байгууллага, Шуудан, холбооны салбар,ХААН банк, Хадгаламж банк, Эмийн эргэлтийн сан, эрчим хүч, УЦУОШ харуултай, Б.Баярсайхан захиралтай “Мандахговь” ХХК- худалдаа үйлчилгээ, ШТС, Н.Батжаргал захиралтай “Жирмийн булаг” ХХК- Худалдаа, ШТС, Бэлчээр хашиж олон наст тэжээлийн ургамал тариалах, Н.Батгэрэл захиралтай “Говьдалай жаргалант” ХХК- худалдаа, мал эмнэлгийн үйлчилгээ, Г.Энхжаргал захиралтай “Олдохын жандмань” ХХК- худалдаа үйлчилгээ, блок, вагончик үйлдвэрлэл,дугуй засварын үйлчилгээ, С.Сүхбаатар эзэнтэй “Шувуутай хайрхан” хоршоо- Эсгий үйлдвэрлэл тус тус эрхэлж байгаагаас гадна Ч.Сайн-Ерөөлт эзэнтэй “Төгрөгийн итгэлцэл” хоршоо-“Сүү боловсруулах үйлдвэр” байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боовны үйлдвэрлэл явуулж өөрийн сумын сургууль цэцэрлэг, аймгийн төв бусад суманд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байна. Мөн Т.Төмөрчулуун эзэнтэй “Олдохын дэвжих” хоршоо 63 га бэлчээр хашиж төмс, хүнсний ногоо, төрөл бүрийн мод, бут тариалах зэргээр томоохон ажил эхэлсэн.Одоо тус суманд 16 аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж, төвдөө хүнс барааны 10 дэлгүүр, 3 ШТС ажиллаж байна.
Боловсрол: | 0.780000000 |
Эрүүл мэнд: | 0.629048333 |
Эдийн засаг: | 0.256022857 |
Бусад: | 0.926115000 |
Дэд бүтэц: | 0.271183333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Далайн түвшнээс дээш 1000-1300 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 4-5 балл. Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий говь, тал буюу хөнгөн шавранцар, элсэнцэрцайвар хүрэн сайр чулуурхаг бор хөрс зонхилсон мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 606990.0 га.
Сумын хэмжээгээр нийт 119.4 мянган мал тоолуулж, урьд оны малаа 25000 толгой буюу 21 хувиар өсгөсөн. Нийт малын 0,03 хувийг тэмээ, 0,04 хувийг адуу, 0,007 хувийг үхэр, 47 хувийг хонь, 44 хувийг тус тус эзэлж, тэмээ-3802, адуу -5135, үхэр 894, хонь 56654, ямаа 52950. Сумын хэмжээнд 466 малчин өрх, мал бүхий 179 өрх байна.
Сумын нийт нутаг шороон замаар холбогддог бөгөөд 2012 оноос Даланзадгад-Мандалговийн чиглэлд хатуу хучилттай хар зам тавигдаж сумын төвөөр дайран өнгөрч аймаг, нийслэлтэй авто замаар холбогдож байгаад нутгийн зон олон сэтгэл хангалуун байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж иргэд ундны болон ахуйн хэрэглээний усаа 2 гүн өрмийн худгаас авч байна. Хөдөөгийн малчин өрхүүд ундны усаа энгийн болон гүн өрмийн худгаас авч, нийт өрхийн 30% нь ус зөөлрүүлэх төхөөрөмж ашигладаг.
Сумын хэмжээнд дулааны хангамжинд хамрагдсан 3 өрх, ердийн галлагаатай 41 өрх амины орон сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 226 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 7 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 52,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 48,2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 94,4 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 17 багш хамрагдаж байна.
Суманд барилгын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага байхгүй. Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл1.2012,4,15 -07,15 –ны өдрийн хооронд хэрэгжсэн орон нутагт даатгалын төлөөлөгчөөр 3 иргэн, суртал ухуулагчаар 1 иргэнийг ажиллуулсан. Үр дүнд 7 малчин өрх 1180 мал даатгуулсан.Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл1.Иргэн Г.Энхжаргал, Б.Даваадорж нар блок үйлдвэрлэл чиглэлээр ... төгрөгТогтвортой амьжиргаа1. Соргог бэлчээр 3,295,02. Шимт ургамал малын ашиг шим-2,750,03. Нөөц бэлчээр – 4,205,0Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд- 2010 онд 50 өрхийн төсөлд 67845,0- 2011 онд 21 өрхийн төсөлд 31500,0- 2012 онд 22 өрхийн төсөлд 33050,0- 93 төсөл – 132395,0Азийн хөгжлийн банк-“Хүнс тэжээл нийгмийн халамжийн хөтөлбөр”- 2011 онд 25 өрх 12740,0- 2012 онд 34 өрх 16730,0Дэлхийн зөнгийн төсөлЭМХХ-3 төсөл
Тус сум нь “Эрсдлээс хамгаалагдсан уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлж,зохих дэд бүтцийг бүрдүүлж, дэвшилтэт технологитой өрсөлдөх чадвар бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн, эрүүл, хөдөлмөрч, оюунлаг иргэдтэй, МАА, үйлдвэрлэл үйлчилгээ хослон хөгжсөн, бизнесийн таатай орчин бүхий эдийн засгийн чадавхитай, байгальд ээлтэй сум байх Төрийн үйлчилгээг ил тод,шударга, нээлттэй хүргэж иргэдийн бизнес сэтгэлгээг хөгжүүлэн ажилгүйдэл, ядууралгүй сум болох