ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Дэлгэрхангай сум нь Улаанбаатар хотоос урагш 378 км, Дундговь аймгийн төвөөс баруун урагш 135 кмт хойд талаараа өөрийн аймгийн Эрдэнэдалай, зүүн талаараа Хулд, урд талаараа Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Баруун талаараа Сайхан-Овоо зэрэг сумтай хил залган оршдог. Тус сум нь нийт 709 мянган га нутаг дэвсгэртэй ба сумын төв нь Дундговь аймгийн тахилгат Дэлгэрхангай уулын ард Хашаат хэмээх газар байрладаг. Дундговь аймгийн баруун хэсэгт:  Улаанбаатар хотоос 378 км,  Аймгийн төвөөс 135 км зайд байрладаг.Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай. Хулд сумдтай хиллэдэг.


Эх газрын эрс тэс уур амьсгалтай учир хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтай агаарын дундаж бага температур нь 1-р сард -200С, дундаж их температур нь 7-р сард -250С байдаг ба жилд дундажаар 80 мм орчим чийг унадаг байна. Тус сум нь говийн бүс хангайн бүсийн дунд оршдог. Өвөлдөө 20-35 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халдаг. Хавартаа салхи их шуурдаг бөгөөд 5-25м/сек хүрдэг. Гол горхи булаг шанд Сумын нутаг дэвсгэрт Толийн булаг, Элэгний булаг, Дэнгийн булаг, Гурван булаг, Гуулин, Жаргалант, Баруун элгэн, Ар булаг, Хангийн булаг зэрэг булгуудтай, сумын нутгаар Онги гол 13 км газраар дайран урасдаг.


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1068,7 сая төгрөг бөгөөд Орон нутгийн төсвийн орлого 294,3 улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 837,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 2,6 сая, Татварын орлого 24,1 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1065741800 сая төгрөг байна. Нийт зардлын 67% хувь нь цалин, 7% хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21% хувийг бараа үйлчилгээний бусад зардал, 5% хувийг нь Татаас урсгал шилжүүлэг эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 28 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 549,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 7 сая, аймагт 47,9 сая, орон нутагт 28,9 сая нийт 83,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 5,4 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2,4 хувьд нь төмс, хүнсний ногоо, 0,9 хувьд нь тэжээлийн ургамал, 2 гад нь бусад бүтээгдэхүүн тариалж байна. 2012 онд тэжээлийн ургамал 30,7 тн, тэжээлийн ургамал 1тн хурааж авсан.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хэрэглэгчдэд шууд өгч бана. Цэвэр бохир усны системд холбогдсон айл өрх албан байгууллаг байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд айл өрхүүд сүүлийн жилүүдэд нэлээдгүй амины орон сууц бариж байна. 1987-1988 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар сууцуудыг айл өрхүүд засварлан сайжруулж амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Амины орон сууцыг сүүлийн жилүүдэд нэлээдгүй барьж 40 гаруй өрх хувийн байшин орон сууц барьж суугаад байна.

Боловсрол


Дундговь аймгийн С.Дашдооровын нэрэмжит Дэлгэрхангай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь 1922 онд байгуулагдсан улсын анхны сургуулиудын нэг билээ. Тус сургууль нь одоогийн байдлаар 1965 онд баригдсан 160 хүүхдийн багтаамжтай 1 барилга, 1976 онд баригдсан 75 хүүхдийн багтаамжтай барилгын байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.          Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 420 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 30 багш хамрагдаж байна.

Цэцэрлэг


Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1947 онд тэр үеийн оёдлын артелын ажилчдын хүүхдийг асрах хамгаалах зорилгоор гэр хэлбэрээр байгуулагдаж байсан түүхтэй. Тус цэцэрлэг нь өнөөгийн байдлаар 124 хүүхэдтэй. 19 багш ажиллагсадтай. 4 бүлгийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хамран сургалт 2012 онд 80 хувьд хүрсэн гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамруулж байна. Тус цэцэрлэгийн барилга нь 2004 онд ашиглалтанд орсон. УИХ-н гишүүн Р. Рашийн хандив 27,4 сая төгрөгөөр баригдсан. Төмөр замын хуучин дэр мод ашиглан барьсан. Зориулалтын бус барилга. Дотор зай багтаамж муутай. Байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй. Барилгын чанар маш муу. Салхи шороо чөлөөтэй нэвтэрдэг. Зуны халуунд маш муухай үнэртэй. Өвлийн цагт маш хүйтэн. 2007 онд таазнаасаа шатсаны улмаас дээвэр бүхэлдээ суулт өгсөн. 2007 оны 04 сард удаа дараа УМХГ-н байцаагчийн дүгнэлт гарч үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдсэн боловч өнөөг хүртэл аргагүйн эрхэнд үйл ажиллагаа явуулсаар байна. 2012 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр баригдаж эхэлсэн. 2013 онд дуусгаж ашиглалтанд орох төлөвлөгөөтэй. Гэвч манай байгууллагын хувьд хүчин чадал нь чамлалтай байна. Хамран сургах тойргийн нийт хүүхэд 197 байна. Үүнээс бэлтгэлийн насны заавал хамрагдах хүүхэд 54 байна. Тиймээс цэцэрлэгийн шинэ барилгыг 2 бүлэг нэмэх байдлаар өргөтгөх эсвэл хуучин байраа иж бүрэн засварлан нэмж 2 бүлэг хийчээллүүлэх шаардлага тулгараад байна. Тус цэцэрлэг 2009 оноос өнөөг хүртэл гэр барьж бүлэг нэмж хичээллүүлж ирсэн. Хүүхдийн цэцэрлэг• Сумын төв Хашаатад байрлалтай• 19 багш ажиллагсадтай.• 4 бүлгийн зохион байгуулалттай, 124 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.• Хамран сургалт 2012 онд 80 хувьд хүрсэн гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамруулж байна. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Сумын төв буюу хашаат “Номгон” багийн нутаг дэвсгэрт байршилтай 7 ортой 3 эмч, 4 бага эмч, 4 сувилагч нийт 22 ажиллагсадтай 1966 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй болсон тул шинээр 15 ортой 2 давхар барилга барихаар улсын төсөвт суулгаж барилгын ажил эхлээд байна.

Соёлын төв


Сумын төв хашаатад байршилтай 200 хүний суудалтай 8 ажиллагсадтай 1962 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь шатаж засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Сумын төв хашаатад байршилтай 32 ажиллагсадтай ЗДТГ-ын барилга 1973 онд ашиглалтанд орсон чулуун суурьтай, тоосгон хийцтэй, модон цонхтой, нам даралтын халаалттай, зориулалтын барилга. 2006 онд 13 сая төгрөгний их засвар хийгдсэн. Тамгын газрын албан хаагчид болон аймгаас шууд удирдлагатай төрийн албан хаагчид орон тоо нэмэгдснээс конторын өрөөнүүд хүрэлцээ муу, барилга нь дулаанаа их алддаг, өвлийн цагт хүйтэн төрийн үйлчилгээ явуулахад нөхцөл тааруу учир шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Ингэний ааруул

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Толийн булгийн суврага Багууладсан он: 2006 Хөшөө, дурсгалын намтар: Ю.Идэрчулуун,Ц.Өнөрсүрэн, Б.Дамдинсүрэн нарийн санал, санаачлага, 1000.0 гаруй төгрөгний хөрөнгө оруулалтаар Толийн булагийн ойролцоо суварга босгосон.

Сумын онцлог


Дэлгэрхангай уул нь далайн түвшинээс дээш 1920 метр өндөр, баруунаас зүүн тийш 70 км үргэлжилдэг, өргөн нь 8 км тогтоцтой уул сумын газар нутгийн төв хэсэгт оршдог Уламжлалт зан үйлийг сэргээх зорилгоор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дэлгэрхангай уулыг тахих дэг жаягийг боловсруулж батлан холбогдох дээд шатны байгууллагад хандснаар Дэлгэрхангай уулыг ¬2006 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Дундговь аймгийн тахилгат уул болгон уулын тэнгэрийг тайн тахих ёслолын арга хэмжээг жил бүр өргөн хүрээнд ёслол төгөлдөр зохион байгуулдаг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.660952000
Эрүүл мэнд: 0.570473333
Эдийн засаг: 0.298000000
Бусад: 0.642355000
Дэд бүтэц: 0.213666666
Байгаль орчин: 1.000000000


Дундговь аймгийн Дэлгэрхангай сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу. Тус суманд Толь, Таргат, Шавагтай, Номгон гэсэн 4 багийн нийт 643 өрхөд 2236 хүн амьдардаг. Нийт өрхийн 50,8 хувь буюу 327 малчин өрх юм. Сумын нийт хүн амын 38 хувь буюу 849 хүн 18 хүртэлх насны, 55хувь буюу 1231 нь 18-60 настай хөдөлмөрийн насны иргэд эзэлдэг бол 7 хувь 156 иргэн нь 60 аас дээш насны тэтгэвэрийн насны иргэд байна.


Далайн түвшинээс дээш 1920 метрийн өндөртэй баруунаас зүүн тийш 70 км үргэлжилдэг, өргөн нь 8 км тогтоцтой уул сумын газар нутгийн төв хэсэгт оршдог. Тус сумын газар нутаг нь Говийн уулархаг, талархаг нутагт багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ, дов толгод, говь, тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Дэлгэрхангай уулынхаа энгэр талдаа говьрхуу баглуур бударгана түрэнг ургадаг, уулын ар хэсэгээрээ агь, таана хөмүүл дэрс зэрэг тал хээрийн ургамал зонхилон ургадаг.


Нийт газар нутгийн хэмжээ 620889.0 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 56278 толгой малтайгаас 3228 тэмээ, 2795 адуу, 656 үхэр, 19620 хонь, 29979 ямаа байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1969 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүйн улмаас байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн нам даралтын зуухаар халааж байна. Сургууль, цэцэрлэг, соёлын төв, Эрүүл мэндийн төв,ЗДТГазар, Хаан банк зэргийн харьяа нийт 10 уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульДэлгэрхангай сумын 4-р багт байршилтай160 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 420 хүүхэд суралцаж байна.63 багш ажиллагсадтай1964 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар муудсан хуучин барилгатай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 42 хүүхэд мэндэлж, 0-5 насны үүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 102, осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн 6 тохиолдол гарсан байна. / Сумын Хүн эмнэлэг нь 2010 оноос сумын ЭМТ нэртэй болж 22 ажилтантайгаар сумын хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэйгээр үзүүлж байна. Тус эрүүл мэндийн төв нь хүний их эмч -3 , Сувилагч -4, эх баригч -1, Дүн бүртгэгч бага эмч -1, ня-бо-1, багийн бага эмч -2, лаборант-1, жолооч-1, тогооч-1, туслах ажилтан -6 тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай эмнэлэг ЭАШТҮ-г жилдээ дунджаар 8398 хүн амд үзүүлж, үүнээс У/С-үзлэгийг 2976 хүнд, идэвхитэй хяналтын үзлэг 1988, амбулторийн үзлэгийг 3434 хүнд хийж байна. Эх хүүхдийн хяналтыг тогтмол , чанартай хийснээр эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж системийн байгууллагатаа ажил хөдөлмөрөөрөө сүүлийн 5 жил дараалан эхний 3 байранд шалгарсан. ЭМТ нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангадаад байна. ЭХО оношлогоонд жилдээ 350 хүн лабораторийн шинжилгээнүүд. Үүнд: ОАК, ОАМ, ДОХ, ХДХВ, Элэгний ВС вирус, Хелико бактер үзэх/тестээр/, сахар, холестролын шинжилгээнүүд тус тус хийгдэж жилдээ 734 хүн хамрагдаж байна.

Соёл спорт


Дэлгэрхангай сумын соёлын төв нь 1924 онд анх “Улаангэр” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тус сумынхан 1929 онд анх удаа нүүдлийн кино үзэж байжээ. Улаан гэрийн даргаар хамгийн анх/1937-1938онд/ улсын сайн малчин Жигмэдийн Цэгмэд ажиллаж байжээ.1939онд гар үйлдвэрийн артелийн эрэгтэй эмэгтэй ажилчид, сургуулийн багш нараас бүрдсэн уран сайханчдын хамтлаг бий болж хошуу хийдээс авчирч барьсан 15 ханатай эсгий гэрт үйл ажиллагаа явуулан “бүжиглэх” “алчуур шидэх” “сандал булаалцалдах” зэрэг олон нийтийн ажил явуулахын зэрэгцээ концерт тоглодог байв. 1962 онд клубын барилга баригдан ашиглалтанд орсноор үйл ажиллагааны хүрээ нь өргөжиж 60 гаруй сайн дурын уран сайханчид эрхлэгч, багшийн оронтоотой болсны зэрэгцээ номын санч, кино механикч,ажиллаж бүжиг концерт тоглож кино үзвэрээр үйлчилж байв. 1991оноос сумын Соёлын төв болон өргөжиж одоо соёлын төвийн эрхлэгч,дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч нярав, галч/3/ гэсэн үндсэн 8 оронтоотой 150 гаруй ардын авьяастантай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. 200 хүний суудал бүхий урлагийн заал, 12 хүний суудалтай 4765ширхэг номтой номын сан, ажилчид уран сайханчдын өрөө тасалгаатай. Соёлын төвийн дэргэд морин хуур, уртын дуу, хөөмий, бүжгийн дугуйлан хичээллэдэг. Одоогоор соёлын төвийн ардын авъяастнуудаас МУСТА-1, МУТУС-4, МУТАА-1 төрөн гарсан байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллага хувийн хэвшилд 240 хүн үүнээс төрийн байгууллагад 145 ажиллаж хувийн хэвшилд 95 хүн, мал маллаж байгаа 292 өрхийн 993 хүн байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Дэлгэрхангай сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн ам Өнөөгийн байдлаар сумын газар нутагт 106 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9.43 га газар өмчилж, 99 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 49.5 га, 12 өрх газар тариалан буюу төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 24.5 га газар, аж ахуй нэгж байгууллага, төрийн албан байгууллагууд ажил үйлчилгээний зориулалтаар 15.955 га газар, иргэн гэр бүл орон сууцны зориулалтаар 11.52 га газрыг эзэмшиж байна. Мөн сумын газар нутагт гөлтгөнийн ашиглалт явуулах зориулалтаар 8 ААН, 2128.27 га газрыг,хайгуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор 16 ААН тусгай зөвшөөрлөөр газар эзэмшиж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, гутал хийдэг иргэн 3, оёдолын 5-7 хүнтэй бүл, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Сум хөгжүүлэх сангийн төслүүд Мерси кор ОУБ сургалтын төсөлүүд ДЗОУБ-ын Орон Нутгийн Хөгжил Хөтөлбөр

Сумын сор бүтээгдэхүүн


Эсгий урлал 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх