Өлзий сумын нутаг нь Цагаан суварга, Өөш Манхан, Хэвтээ босоо, Алаг зандангийн агуйнууд, Морин толгойн цав, Монтойн хайлааст ам зэрэг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олонтой билээ, үзэсгэлэнт Цагаан суваргыг түшиглэн жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Мөн байгалийн баялаг ихтэй тухайлбал: Буянтаас эхлээд Төхөмийн хоолой, Мөнхрөх, Аяга шанагын хоолой, Цагаан суварга хүртэлх талбайд уран, зэс нүүрсний, Төхөмд нефтны, Дэл хөнжлийн хэцэд алт, Хөтөл уснаас Цант, Цагаан ус хүртэлх газарт хайлуур жоншны, “Замын сүүж””-ийн шохойн чулууны орд, улаан ногоон, шар, хүрэн гэх мэт зос хаа сайгүй тааралдана, Энэхүү баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрэн боломжтой юм,
Нийт газар нутгийн хэмжээ 1542149,0 га.
Сумын хэмжээгээр нийт 126914 мянган толгой мал тоологдсон. Нийт малын тоонд тэмээ 7113 буюу 0,27%, адуу 3512 буюу 3,4%, үхэр 1333 буюу 1,3%, хонь 49607 буюу 47,98%, ямаа 48646 буюу 47,05%-ийг тус тус эзэлж байна. Малын тоо толгойгоос харахад бог мал нийт малын 95,03%-ийг эзэлж байгаа бөгөөд бог малынхаа үүлдэр угсааг сайжруулах нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн малчид маань сүүлийн жилүүдэд үхэр ямааныхаа үүлдэр угсааг сайжруулах сүүний чиглэлээр хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 352 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 58.2 хувийг эзэлж байна.
Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр БЗӨБСТССтанцын 15/4 кв/а-ын цахилгаан дамжуулах шугам дэд станц 2006 онд ашиглалтанд орсон.
Сумын төвд төсвийн 4 байгууллага, 6 ААНБ-ын 10 нам даралтын уурын зуух ажилладаг. Боловсон нойлтой 4 байгууллага, 3 өрх байдаг ба бохир ус зөөврийн зориулалтын 1 машин ашигладаг
2010 онд дотуур байрыг 96,0 сая төгрөг, 2012 онд халаалтын зуухыг 70,0 сая төгрөг, төгрөгөөр тус тус баригдсан. 2012-2013 онд спорт залны барилга 556,0 сая төсөвт өртөйгээр баригдаж байна
1937 оны 5 сард байгуулагдсан түүхтэй 1966 онд их эмчийн салбар болж, одоо тус сумын эмнэлэг 7 ортойгоор, буянтад 2 ортой бага эмчийн салбар тус тус ажиллаж, бүгд 24 ажилтантай байна. 6 баг тус бүр бие даасан багийн бага эмчтэй бөгөөд 1,2-р багаас бусад багууд сумын төвийн хүн эмнэлэгт харъяалагддаг болно. 2012 оны байдлаар суманд 18 хүүхэд мэндэлж эх нярайн эндэгдэлгүй ажилласан. Нийт өвчлөлийг авч үзлэгт хамрагдсан-1916, халдварт бус өвчлөл-396, халдварт өвчлөл-13, эмнэлэгт нийт-207 хүн хэвтэн амчлүүлсэн байна.
1939 онд Далайн хийдийн суурин дээр байхад анх тавигджээ. 1945 онд улаан гэрийг “Улаан булан” болон өргөжүүлж орон тооны эрхлэгч томилон ажиллуулсан байна. Өнөөгийн Соёлын төвийн барилга нь 1976 онд ашиглалтад орсон. Соёлын төвийн үйл ажиллагаа сум, аймгийн улмаар улсын хэмжээнд өндөрөөр үнэлэгдэж 2012 онд “Соёлын төв- чанартай үйлчилгээ “ улсын уралдаанд 2-р байрт орсон амжилттай хамт олон ажиллаж байна.
Сумын төв нь засаг захиргаа, үйлчилгээний үүрэг давамгайлсан багийн төв юм. Сумын “Нийгэм эдийн засгийн 2009-2020 оны хөгжлийн төлөвлөгөө”-г 2010 онд “Мерси Кор” ОУБ-ын дэмжлэгтэйгээр боловсруулан сумын ИТХ-аар батлуулж мөрдөн ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн бүс 248.15га ногоон байгууламж 5 га хөдөө аж ахуйн бүс 253882 гаӨнөөгийн байдлаар 65 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9.7га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 520 иргэн 232.5га газар, Аялал жуулчлалын зориулалтаар 2 ААН 2га газар эзэмшиж байна.
Боловсрол: | 0.601119000 |
Эрүүл мэнд: | 0.772296666 |
Эдийн засаг: | 0.243727142 |
Бусад: | 0.732645000 |
Дэд бүтэц: | 0.606116666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу халуун зунтай өвөлдөө дулаан, 1 сарын агаарын дундаж температур 4,3 градус дулаан, 6 сарын дундаж 35,7градус, өвлийн хамгийн хүйтэн 30,1 градус хүрдэг. Салхины жилийн дундаж хурд 5,5 м/сек, тунадасны хэмжээ116,6 мм/муб байна.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 68.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 505.4 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 258.9 сая төгрөг байна. Нийт зардлын 64.4 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29 хувийг урсгал шилжүүлэг.Сумын хэмжээнд “ДДБГА” “ Бийваа” “ Цант- Өлзийт” зэрэг ХХК-ууд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Ембүүт- Булаг” “Өлзийтийн Өсөх” “ Бор хацавч” мал эмнэлэгийн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн санхүүжилтээр иргэд зээл авч сүү сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боовны үйлдвэрлэл, цайны газар, оёдол эсгүүр, эсгий урлал, үсчин, гутал зан засвар гээд иргэдийн хэрэгцээг хангахуйц үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд мал аж ахуйн үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлийн 75,26-%ийг эзэлж байдаг.
Сумын нутаг дэвсгэр дээгүүр УБ-Өмнөговь, Чойр-Оюутолгой, Чойр-Тавантолгой улсын чанартай зам дайран гардаг. Зам шугам сүлжээний 3007,9 га газар байгаагаас авто зам 2984 га, шугам сүлжээ 23,9 га газрыг эзэлдэг.
Сумын төвд цэвэр усны эх үүсгэвэрийн гүний 4 худаг, цэнгэгжүүлэх төхөөрөмж бүхий цахилгаан насос бүхий энгийн уурхайн 1 худаг байдаг. Гэр хороололын иргэд гүний 1 худаг, энгийн уурхайн 1 худгаас усаа зөөвөрлөн авдаг.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байдаггүй бөгөөд бүх айл өрх амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. Сүүлийн жилүүдэд орчин үеийн халаалтын шийдэл бүхий, цэвэр бохир усны шугамд холбогдсон орон сууцны барилгатай болох санал ихээр ирж байгаа хэдий ч төсөв санхүүгийн боломжгүйгээс асуудлыг шийдэж чадахгүй байна. Төрийн албан хаагч нар ялангуяа тус орон нутагт санаачлагаараа ирж ажиллаж байгаа залуу боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулахад орон сууц, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Одоогоор сумын ЕБС-ийн ашиглалтгүй 1 дотуур байрыг Төрийн албан хаагчдын зориулалтаар, нам даралтын халаалттайгаар ашиглаж нийт 24 айл өрх амьдарч байна.
ЕБС нь анх 1938 онд бага сургууль нэртэйгээр байгуулагдан 1942 онд сум Тагтад төвлөрмөгц өөрийн гэсэн анги танхимтай болжээ. 1970-1971 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжиж улмаар шинэ хичээлийн байртай болов. 1976 онд сум ЕБС-ийн 320 сурагчийн хичээлийн байр, 75 хүүхдийн дотуур байрны 2 барилгыг ашиглалтанд оруулжээ. Өнөөгийн байдлаар нийт 38 багш ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа эрхэлж байна.
1963 онд 2 орон тоотойгоор үүсгэн байгуулагдсан бол 1970 онд 5 ажилтантай ,25 хүүхэдтэй, 1974 онд 7 орон тоотой, 50 хүүхэдтэй гэх зэргээг өргөжсөн байна. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг 1990 онд ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар 90 хүүхдийн хүчин чадалтай, 12 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
1937 оны 5 сард байгуулагдсан түүхтэй 1966 онд их эмчийн салбар болж, одоо тус сумын эмнэлэг 7 ортойгоор, буянтад 2 ортой бага эмчийн салбар тус тус ажиллаж, бүгд 24 ажилтантай байна. 6 баг тус бүр бие даасан багийн бага эмчтэй бөгөөд 1,2-р багаас бусад багууд сумын төвийн хүн эмнэлэгт харъяалагддаг болно. 2012 оны байдлаар суманд 18 хүүхэд мэндэлж эх нярайн эндэгдэлгүй ажилласан. Нийт өвчлөлийг авч үзлэгт хамрагдсан-1916, халдварт бус өвчлөл-396, халдварт өвчлөл-13, эмнэлэгт нийт-207 хүн хэвтэн амчлүүлсэн байна.
1939 онд далайн хийдийн суурин дээр байхад анх тавигджээ. 1945 онд улаан гэрийг “Улаан булан” болон өргөжүүлж орон тооны эрхлэгч томилон ажиллуулсан байна. Өнөөгийн Соёлын төвийн барилга нь 1976 онд ашиглалтад орсон. Өнөөдөр Соёлын төв 5 орон тоотойгоор иргэдэд үйлчилж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 104 байна. Нийт ажилгүй иргэдийн 33,6 хувийг эмэгтэйчүүд 35 эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 0 хувийг дээд, 3,8 хувийг тусгай дунд, 50 хувийг бүрэн дунд, 27 хувийг бүрэн бус дунд, 19,23 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Уул уурхайн чиглэлээр 2 ААН үйл ажиллагаа явуулж байгаа нь ажилгүй иргэдийг ажлын байртай болгож тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Орон нутгийн хувийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжууд журмын дагуу гүйцэтгэгч байгууллагуудыг тендерээр шалгаруулж үйл ажиллагаагаа явуулж байгаа.Одоогоор гүйцэтгэл дутуу Спорт зал, Ахуй үйлчилгээний барилгуудын 2013 оны төсвийн санхүүжилт хүлээгдэж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдХариуцлагатай засаглалын төлөөх идэвхитэй түншлэл ба иргэдийн оролцоо
Тус сум нь “Иргэдийн амьдрах нөхцлийг сайжируулан улмаар, Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэн, түүнд тулгуурласан МАА-н гаралтай байгалийн цэвэр “Брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийг сайжруулах, суурин иргэдийг амьдрах орчин,ажиллах нөхцлөөр ханган шилжилт хөдөлгөөнийг багасгах.Сумын эдийн засгийн суурь болсон малын үүлдэр угсааг сайжируулан, ашиг шимийг нэмэгдүүлж, малчин иргэдийн орлогыг нэмэгдүүлэх.Орон нутгийн нөөцөд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэл, Орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих бизнесийн таатай орчин бүрдүүлэх Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх