Далайн түвшнээс дээш 1450-1705 м өргөгдсөн өндөрлөг уул толгодтой Монгол оны тал хээрийн бүсэд хамаарагддаг бөгөөд элстэй чулуурхаг, хүрэн хужир мараат хөрстэй. Дов толгод, тал говирхог хөндий ихтэй нутаг. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 270647.7 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт 103,380 мянган толгой мал тоологдсон. Нийт малын тоонд тэмээ 282 буюу 0,27%, адуу 3512 буюу 3,4%, үхэр 1333 буюу 1,3%, хонь 49607 буюу 47,98%, ямаа 48646 буюу 47,05%-ийг тус тус эзэлж байна.Малын тоо толгойгоос харахад бог мал нийт малын 95,03%-ийг эзэлж байгаа бөгөөд бог малынхаа үүлдэр угсааг сайжруулах нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн малчид маань сүүлийн жилүүдэд үхэр ямааныхаа үүлдэр угсааг сайжруулах сүүний чиглэлээр хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.247 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 49,6 хувийг эзэлж байна.
Сумын төв нь 1968 оноос эхлэн бага чадлын дизель станцыг ашиглан хэрэглэгчдийг цахилгааны эх үүсвэрээр хангаж байсан. Улмаар 1996 онд Цагаандэлгэр сумнаас 45км зайд 35 КВТ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж ашиглалтанд оруулснаар айл өрх албан байгууллага аж ахуй нэгжүүдийг 24 цагийн турш цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангаж байна.
Сумын төвийн бүх албан байгууллага аж ахуй нэгжүүд тус тусдаа бага оврын халаалтын зуухтай. ЗДТГ цахилгаан халаалттай. 9-н жилийн сургууль уурын зуухтай бөгөөд дотуур байр хичээлийн байраа халаадаг. Цаашид сум нэгдсэн халаалттай болж үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдох зүй ёсны шаардлага тавигдаж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байдаггүй бөгөөд бүх айл өрх амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. Сүүлийн жилүүдэд орчин үеийн халаалтын шийдэл бүхий, цэвэр бохир усны шугамд холбогдсон орон сууцны барилгатай болох санал ихээр ирж байгаа хэдий ч төсөв санхүүгийн боломжгүйгээс асуудлыг шийдэж чадахгүй байна. Төрийн албан хаагч нар ялангуяа тус орон нутагт санаачлагаараа ирж ажиллаж байгаа залуу боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулахад орон сууц, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Говь-Угтаал сумын төв нь Засаг захиргаа- үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2010 - 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 1182,3га ногоон байгууламж, 5 га хөдөө аж ахуйн бүс 253882 гаӨнөөгийн байдлаар 178 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 302иргэн 151га газар, 1 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 3 га газар эзэмшиж байна.
Гүүний айраг Богийн сүүний ааруул “Угтаал” талх Баюуд бүлгийн “ ноос ноосон урлал”
Тус сум нь “Хүний хөгжлийг бүх талаар нь хангасан уламжлалт зан заншил, түүх соёлоо дээдэлсэн эрчимжсэн ХАА, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн хувьд биеэ даасан бүсийн төв сум ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Уламжлалт мал аж ахуйг эрчимжүүлэх Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх Орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих бизнесийн таатай орчин бүрдүүлэх Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн сайжруулах
Боловсрол: | 0.605222000 |
Эрүүл мэнд: | 0.786463333 |
Эдийн засаг: | 0.353548571 |
Бусад: | 0.569425000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хур тундас багатай эрс тэс уур амьсгалтай,агаарын дундаж температур 2,1 хэм1 дүгээр сарын дундаж температур -14,3С7 дугаар сарын дундаж температур + 18,4Сжилийн дундаж салхины хурд 8 м/сжилийн хур тундасны хэмжээ 8,6 мм байх бөгөөд үүний 7-8 хувь нь 6,7,8 сард орно.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 61,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 662,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.0 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 238,6 сая төгрөг байна. Нийт зардлын 55,8 хувь нь цалин, 5,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23,7 хувийг урсгал шилжүүлэг, 14,6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц.Сумын хэмжээнд Угтаал трейд, Дэлгэрхонгор ХХК-ууд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Угтаалчандмань хоршоо мал эмнэлэг, худалдааны чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн санхүүжилтээр иргэд зээл авч сүү сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боовны үйлдвэрлэл, цайны газар, оёдол эсгүүр, эсгий урлал, үсчин, гутал зан засвар гээд иргэдийн хэрэгцээг хангахуйц үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд мал аж ахуйн үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлийн 75,26-%ийг эзэлж байдаг.
Сумын газар нутагт сайжруулсан болон засмал зам тавигдаагүй баг, аймаг, сум хотын чиглэлд шороон замаар зорчиж байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүн өрмийн худагтай. Тус худагт 1м3 багтаамжтай 1 усан сантай ЭЦВ-6 маркийн цахилгаан ус өргөгч насостой. 2008 онд Чех улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж тавигдсан. Албан байгууллага, аж ахуй нэгжүүд цэвэр усны шугамд холбогдох, сумын төвийн хүн амын суурьшилтай холбогдуулан цэвэр усны нэмэлт нөөц эх үүсвэр шаардлагатай байна. Иймээс сумын төвд шинээр усны хайгуул хийж гүн өрмийн худаг нэмж гаргах шаардлагатай.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зал нь сургалтын зориулалтай баригдсан бөгөөд энэ спорт зааланд спортын бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум нь аймгийн зүүн бүсийн төв сум учраас бүсийн хэмжээний спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад спорт зал шаардлага хангадаггүй. Иймээс нэн тэргүүнд зүүн бүсийн хэмжээний “ Спорт цогцолбор” -ыг тус суманд барьж урсгал зардал / халаалт, ажиллах хүчин/ зэргийг улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай байна. Тус суманд гар бөмбөг, одон бөмбөг, шагайн харваа, үндэсний бөхийн спорт түлхүү хөгжсөн. Энэ чиглэлээрээ секц дугуйлан хичээллүүлж аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож ирсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 18 байна. Нийт ажилгүй иргэдийн 61,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 16,6 хувийг дээд, 11,1 хувийг тусгай дунд, 50 хувийг бүрэн дунд, 11,1 хувийг бүрэн бус дунд, 611,1 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Уул уурхайн чиглэлээр 2 ААН үйл ажиллагаа явуулж байгаа нь ажилгүй иргэдийг ажлын байртай болгож тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Орон нутгийн хувийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжууд журмын дагуу гүйцэтгэгч байгууллагуудыг тендерээр шалгаруулж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор гүйцэтгэл дутуу хариуцлага алдсан байгууллага байхгүй.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдХариуцлагатай засаглалын төлөөх идэвхитэй түншлэл ба иргэдийн оролцоо