Мандалговьтой хатуу хучилттайзамаар холбогдсон, Цаашид- Даланзадгад хоттой холбогдоно. Эрчим хүчний төвлөрсөн систем болон шилэн кабельд холбогдсон.. Газарзүйн онцлог. Говь талын бүсэд оршдог. Сумын нутаг говийн хатуу шаварлаг хөрстэй.Хадат уул тал хоолой, говь хосолсон мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Газар хөтлөлтийн 7 балл бүсэд багтдаг.
Нийт газар нутгийн хэмжээ 316051 га
Сумын хэмжээгээр 2012 оны байдлаар 0.6 га-д төмс хүнсны ногоо тариалж 5,2 тн ургац хурааж авсан болно.
Сумын төвөөс 800 метрийн гүний цахилгаан худгаас ундны ус авдаг. Хэрэгцээний усаа Сумын төвийн гүний худгаас авна. Сургууль, Цэцэрлэг, дотуур байр төвийн худгаас цэвэр усанд холбогдсон боловч хөлдсөнөөс ажиллахгүй байгаа. Эрүүл мэндийн төв хашаандаа гүний худагтай Цэвэр усанд холбогдсон байгууллага айл өрх байхгүй.
Орон сууцны хангамж сумын төвд галлагаатай 4 айлын 8 орон сууцанд төрийн албан хаагчид амьдардаг. Амины галлагаатай орон сууцанд 10 айл бусад нь гэрт амьдардаг.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 160 хүүхэд өдрөөр суралцаж албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 18 иргэн суралцаж байна. бага ангийн хамрах сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,7 хувьд хүрсэн. Багшийн хангалт 100 хувь ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 15 багш хамрагдсан. Сумын цэцэрлэгт 100 хүүхэд хамрагдсан. Сургуулийн өмнөх хамра сургалтанд 80,3 хувьтай. Аймгийн төвийн болон бусад сургуулиудад 264 хүүхэд, цэцэрлэгт 47 хүүхэд хамрагдсан байгаа ба энэ нь аймагт ойрхонтой холбоотой. Дотуур байрцэцэрлэгийн барилга нь БАМ-52 барилга ба хүн амьдрах ажиллах боломжгүй гэсэн МХГ- ын дүгнэлт гарсан.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 7 байна. үүнээс 58 хувь нь эмэгтэйчүүд байна. орон нутагт ажлын байр байхгүйгээс Өмнөговийн Оюунтолгой бүтээн байгуулалтанд нийт 14 хүн аймгийн төвд 5 хүн, замын ажилд 8 хүн тус тус ажил эрхлэдэг.
Сүүлийн 25 жилд улсын хөрөнгө оруулалтаар шинэ барилга баригдаагүй бөгөөд 2008 онд соёлын төвд 80 сая төгрөгийн 2010 онд 30 сая төгрөгийн их засвар, 2009 онд сургууль 80 сая төгрөгийн их засвар хийгдсэнээс өөр дорвитой ажил хийгдээгүй.Сумын тамгын газрын барилга 1962 онд баригдсан. Суулт үүсч муудсан. Сүүлийн 4 жилд 3 өрх амины орон сууц барьсан.
Тогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдМалын индексжүүлсэн даатгал төсөлОрон нутгийн засаглалыг дэмжих төсөлДэлхий зөн олон улсын байгууллагын төсөл
Тус сум байгууллагдаад 89 жилийн буурал түүхийг бүтээж, ирэх онд 90жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.Хэзээнээс ажилсаг хөдөлмөрч чанараараа гайхалтай. Уул нутгаас улсын аврага малчин 10, Монгол Улсын сайн малчин 2 төрж гарсан тул Арван аврагын өлгий нутаг хэмээн алдаршсан.Энэ сум 1999 онд төвийн эрчим хүчний системд холбогдсон. Үүрэн телефоны 4 оператортой. Шилэн кабельтай, телвезийн олон сувагтай.2012 онд аймгийн төвтэйгөө хатуу хучилттай авто замаар холбогдсон.Мал, аж ахуй эрхлэхэд нутаг бэлчээр нь тохиромжтой. Аймгийн төвд ойрхон замтай, цахилгааны найдвартай эх үүсвэртэй тул мал аж ахуйн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад зардал багатай.Сумын онцлог сул талуд.Байгаль цаг уурын эрсдлийн давтамж ойр ойрхон тохиолддог.Шилжилт хөдөлгөөн ихтэй, хүн ам цөөн, ажиллах хүч боловсон хүчин дутгадалтай.Аймагт ойрхон иргэд бараг бүх үйлчилгээгээ аймгаас хангадаг тул худалдаа үйлчилгээний орлого бага үнэ харьцангуй өндөр, борлуулалт муу байдгаас аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн чадвахи сул.
Боловсрол: | 0.588881000 |
Эрүүл мэнд: | 0.744481666 |
Эдийн засаг: | 0.276134285 |
Бусад: | 0.546180000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 0.500000000 |
Зундаа хуурай халуун гандуу өвөлдөө хүйтэн.1-р сарын дундаж темпартур -250 С7-р сарын дундаж темпартур +31,90СЖилийн дундаж салхины хурд4,8-17 мсЖилийн хур тундасны нийлбэр 83,3 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 235,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 198, сая төгрөг, сумын өөрийн орлого.37 сая төгрөгийн орлогоос бүрдэнэ.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 219,7 сая төгрөг байна. нийт зардлын 63,9 хувь нь цалин, 6,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 20,5 хувийг урсгал шилжүүлэг, 9,1хувийг нь бусад зардал эзлэж байна.Эдийн засгийн бүтэцСумын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй. 2012 оны эцэст 79793 толгой мал тоолуулсан. Нийт 8 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эсгийний цех, блокны цех, мах боловсруулах цехүүд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг.
Сумын нутгаар Мандалговь- ДаланЗагадын 50 км зам дайран өнгөрдөг 24 км нь ашиглалтанд ороод байгаа бөгөөд 26 км зам нь энэ онд ашиглалтанд орох болно. Цахилгаан хангамж. Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсон сумын төвд 35 квтын дэд станцтай.
Сумын төвийн албан газрууд бага оврын нам даралтын зуухтай. Сумын төвд ийм зуух зургаа ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн барилга 1987 онд 10 ортой баригдсан одоогоор 6 ортой, 2 их эмч, бага эмч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 12 ажиллаж байна. 2012 онд 41 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл болон эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлд халдвартай бус өвчлөл 24 хувь осол гэмтэл 4 хувь халдварт өвчний тохиолдол 2 гарсан байна.
Соёлын төв тоглолтын болон бүжгийн заалтай 2 давхар барилга 1987 онд баригдсан. Халаалтаас болж тоглолтын заалыг өвлийн улиралд ашиглахгүй байна.9 жилийн сургуулийн биеийн тамирын зааланд спортын арга хэмжээ зохион байгууллагдаг. Зай багатай тул үзэгчид тэмцээн үзэх боломж муутай. Суманд спортын заал барих шаардлагатай.Ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. Сумын төвд 5 жижиг дэлгүүр, цайны газар-1, гэр зочид буудал -2,оёдолчин 1 тус тус ажиллаж байна.Халуун усны барилга 2 шүршүүртэй бөгөөд халаалалт болон дулаан хадгалалт дээвэр муу тул өвлийн улиралд ашиглагдаггүй.Тус суманд ахуй үйлчилгээний иж бүрэн барилга барих шаардлагатай.
Луус сумын төв нь одоо байгаа газраа 1959 онд суурьшсан. Санхүүгийн боломжгүйгээс одоо болтол сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж чадаагүй байна.Сумын төв нь нийт 169,7 га энд орон сууц барих айл өрх суурьшихыг хориглосон. ОНХСангийн эхний ээлжээр сумын ерөнхий төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. Одоогоор 99 иргэн гэр бүлийн хэрэгцээндга11,2 газар, 172 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 86 га газар, 17 ААНэгж албан байгууллагуудад үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 12,7 га газар ,4 иргэн хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зорилгоор 0,24 га газрыг эзэмшээд байна.
Сумын хөгжлийн стартеги төлөвлөгөөг 2010-2021 он хүртэл боловсруулан хэрэгжүүлж ажлыг эхлээд байна. Энд өөрийн эрхэм зорилгоо: Хүний хөгжил, амьдрах таатай орчинг бүрдүүлж, орон нутгийн нөөц баялгаа түшиглэн ХАА, Жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлсэн эдийн засгын чадавхитай аймгийн тэргүүлэх сум болохоор тодорхойлон дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Орон нутгийн нөөц боломжинд тулгуурлан жижиг дунд үйлдвэр, ХАА-н салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх.Дэд бүтцийн сүлжээг сайжруулж бизнесийн түншлэлийг өргөжүүлэн, бизнесын шударга орчин бүрдүүлэх.Төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн үйлчилгээний ил тод, шуурхай, чанартай байдлыг хангаж иргэдийн оролцоонд тулгуурлан орон нутгаа хөгжүүлэх.Байгаль орчны доройтлоос сэргийлэн хамгаалж байгалын тэнцвэрийг хангах