ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сэлэнгэ сум нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 08 сарын 29-ны өдрийн 129-р тогтоолоор 1943 онд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр МААМС-ын суурин дээр Ингэттолгой САА нэртэйгээр байгуулагдсан.Таримал, Тариахтай, Сэлэнгэ бүрэн, Атар, Ингэт гэсэн 5 багийн нийт 975 өрхөд 3362 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Булган аймгийн 16 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог, хүн амын нягтралаар бага сум юм.


Сэлэнгэ сум нь Монгол орны физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хангайн уулархаг дэд мужид ойт хээрийн өндөр уулын бүсэд орших бөгөөд сумын нутагт далайн түвшнээс дээш 706-2067 метрт өргөгдсөн гол мөрний хөндий талархаг нутагтай боловч газрын гадаргууг ерөнхийдөө уулархаг гадарга бүрдүүлнэ. Газар хөдлөлтын эрчим 7 балл-д оршдог Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 482952 га

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр 6715, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5130 толгой мал тоологдсон нь нийт малын 15 хувь байна. 250 малчин өрх, 269 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 53.2 хувийг эзэлж байна. 

Сумын хэмжээнд 79042 толгой малтайгаас 30 тэмээ, 5657 адуу, 11845 үхэр, 35448 хонь, 26062 ямаа байна.

Зам тээвэр


Орхон аймгаас Сэлэнгэ сум хүртэл 60 км сайжруулсан шороон замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 3 инженерийн хийцтэй худаг 1 төвлөрсөн ус хангамжийн системд сургууль, цэцэрлэг холбогдож бусад айл өрхүүд ус түгээх байрнаас зөөврийн машинаар усаа авч байна.

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 58 хувь нь залуу болон дунд насныхан, 35 хувь нь хүүхэд, 7 хувь нь ахмад насныхан байна.

Орон сууцны хангамж


Сургууль


 Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль Атар багт байршилтай бага сургуультай 540 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 655 хүүхэд суралцаж байна 73 багш, ажилчидтай

Эрүүл мэнд


Эрүүл мэндийн төв нь 10 ортой, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 1 их эмч, 4 бага эмч, баг дээр 3 бага эмч, 6-н сувилагч, үйлчилгээний 11 ажилтантайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 827, осол гэмтэл 21, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт


Соёлын төв нь 1957 онд байгуулагдсан 692 м кв талбайтай, 250 хүний суудалтай, 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөөгийн 3-н багтаа соёлын төвтөй, соёл олон нийтийн арга хэмжээг тогтмол явуулж байна. Соёлын төвийн дэргэд иргэдийн мэдээллийн гэгээрэл төв ажиллаж 150 гаруй төрлийн 6750 орчим номоор жилд 1800-2350 хүнд номын уншлагын үйлчилгээ үзүүлдэг 20 хүний суудалтай уншлагын танхимтай. Соёлын төв нь ард иргэдэд жилдээ 60 гаруй соёлын үйл ажиллагаа зохион байгуулан 3500 гаруй хүнд хүргэн үйлчилсэн. ОНБ, ТББ-уудтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 7 тусгай зөвшөөрөлтөй дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун усны 2 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч, салбараар


Төсвийн байгууллагад 182 хүн ажиллаж байна. 

Хот байгуулалт, газрын харилцаа


Сэлэнгэ сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 90 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс га Үйлдвэрлэлийн бүс 6 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 12 га Хөдөө аж ахуйн бүс 30 га Зуслангийн бүс 28 га2012 оны байдлаар 1031 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 343.1 га газар өмчилж, 171 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 95 га газар, 91 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 6.3 га газар, 7 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 29 га газар, 356 иргэн 33 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 14394.7 га газар эзэмшиж байна. 

Засаг даргын тамгын газар


 ЗДТГ-ын барилга  Ингэт багийн нутагт байршилтай 38 ажилчидтай 1959 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 2013 онд төвлөрсөн халаалтын системд холбогдсон.

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Давуу тал нөөц боломжид түшиглэсэн хөдөлмөр эрхлэх санал санаачлагыг дэмжинэ.” гэсэн зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Ойн сан болон байгалийн дагалдах баялагийг иргэдэд эзэмшүүлэх замаар өрхийн орлогын шинэ эх үүсвэр бий болгоно.  Эдийн засгийн голлох салбаруудыг эрчимжүүлнэ. Сумын нэрийн бүтээгдхүүний тоо хэмжээг нэмэгдүүлнэ.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.685351000
Эрүүл мэнд: 0.702346666
Эдийн засаг: 0.372058571
Бусад: 0.780730000
Дэд бүтэц: 0.385416666
Байгаль орчин: 0.833335000


Булган аймгийн зүүн хойд хэсэгт байрладаг : Улаанбаатар хотоос 465 км, Аймгийн төвөөс 135 км зайд байрладаг.Орхон аймаг болон Булган аймгийн Бугат, Хутаг-өндөр, Тэшиг, Хойд талаараа ОХУ, Зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур зэрэг сумдтай хиллэдэг.


Эрс тэс уур амьсгалтай, хүрэн хар хөрстэй өвөл, хавартаа шороон шуурга ихтэй . 1 дүгээр сарын дундаж температур – 38 С 7 дугаар сарын дундаж температур +38.6 С Жилийн дундаж салхины хурд 5-10 м/с Жилийн хур тунадасны нийлбэр 378 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 128.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 156.3 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.2 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 283.4 сая төгрөг байна. Нийт зардлын 66.3 хувь нь цалин, 7.3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 18.5 хувийг урсгал шилжүүлэг, 7.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 56 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 81.9 сая, аймагт 82.8 сая, орон нутагт 127.4 сая нийт 292.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд Ингэттолгой ХК, Интосэ ХХК Хастав ХХК, Оргил дэлгэр ХХК зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 14354.1 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0.7 хувьд нь төмс, хүнсний ногоо, 96.2 хувьд нь улаан буудай, 3 хувьд нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 8218`га талбайд үр тариа, 132 га талбайд төмс, 45 га талбайд хүнсний ногоо, 20 га талбайд тэжээлийн ургамал тариалж 13482 тонн үр тариа, 1630 тонн төмс, 630 тонн хүнсний ногоо, 20 тонн тэжээлийн ургамал хураан авч байна. Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа 27 нөхөрлөл, үүнээс ойжуулалт хийх эрхтэй “Их хайлантай”, “Мөнгөн уул” нөхөрлөлүүд ажиллаж байна.Чацаргана хөтөлбөрийн хүрээнд 123 га газарт 2 ААН, 7 иргэн 7-н сортын чацаргана тариалж 2012 онд 29.3 тн чацаргана хураан аваад байна.

Захилгаан хангамж


Сумын төв 5 баг төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв нь Орхон аймгийн ЭБТЦС төрийн өмчит компаниас цахилгаанаа авдаг.

Дулаан хангамж


Сумын төвд 12 жилийн сургуулийн харъяа 1 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн төвийн харъяа Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв, Цэцэрлэг, ЗДТГ, Хаан банк зэрэг байгууллагуудад бага оврын 5 уурын зуух ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 473 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 85.4, хувь, суурь боловсролын хамран сургалт 78.5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Төрийн өмчийн Ундраа цэцэрлэгийн үндсэн сургалтанд 193, гэр цэцэрлэгт 57 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн байна.

Цэцэрлэг


Улсын тэргүүний “Ундраа” цэцэрлэг  Ингэт багийн нутагт байршилтай Сумын хэмжээний бага насны хүүхдийг сумын төвд байнгын 4 бүлэг, хөдөөгийн 2,3,4-р багт байнгын үйл ажиллагаатай 3 салбар цэцэрлэгээр бага насны хүүхдийг 100 хувь СӨБ хамруулан ажиллаж байна.  75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 180 хүүхэд хүмүүжиж байна 30 багш, ажиллагсадтай 1983 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Цахилгааны монтаж, цэвэр, бохирын шугам дутуу ажиллагаатай дулааны алдагдал ихтэй, зарим газраар шал цөмөрсөн тул их засварт орох шаардлагатай    

Эмнэлэг


 Эрүүл мэндийн төв Таримал багийн нутагт байршилтай 10 ортой 1 их эмч, 6 сувилагч нийт 26 ажилчидтай 2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй цахилгааны масстай, мэргэжлийн хяналтын шалгалтаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй тул шинэ эмнэлэгийн хажууд нэмж барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


 Соёлын төв Ингэт багийн нутагт байршилтай 250 хүний суудалтай 5 ажилчидтай1957 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2011 онд 52 сая төгрөгийн их засварт орсон нэгдсэн халаалтын системд холбогдсон хэвийн үйл ажиллагаатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 16 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 10.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 25 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 52 хувийг бүрэн дунд, 18 хувийг бүрэн бус дунд, 1 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын их засварын ажлын хүрээнд 900 сая төгрөгийн гүүр, 35 сая төгрөгийн хөргүүртэй зоорь барих ажлууд хийгдэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


 Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Мянганы сорилтын сан  Дэлхийн зөн монголд төсөл Сум хөгжүүлэх сан  Баг хөгжлийн сан  Ингэт хөгжил сан Инновацийн төсөл   

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Далхвандид Байгууладсан он: МЭӨ ХIII-р зуун Хөшөө, дурсгалын намтар: МЭӨ ХIII-р зууны үеийн баатрын хөшөө 

Сумын онцлог


Сэлэнгэ сум нь Сэлэнгэ мөрний 150 км урсан өнгөрөх үржил шимт хөндийд болон байгалийн үзэсгэлэнт газар байршидаг онцлогтой. Орхон аймагтай сайжруулсан замаар 65 км холбогддог. Бүх баг нь өндөр хүчдэлд болон гар утасны сүлжээнд холбогдсон нь дэд бүтэц сайн хөгжсөн. Хөдөөгийн 3 баг нь төвлөрсөн суурин газартай /багийн төвд бага сургууль, хүн эмнэлэг, цэцэрлэгийн салбартай/ ба эдгээр багууд нь Сэлэнгэ мөрний хойд талдаа газар нутаг нь байдаг. Алслагдсан Атар баг сумын төвөөс 114 км алс оршдог.Сэлэнгэ мөрнийг гатлах гүүр баригдсанаар энэ хуваагдмал байдал арилна. 1943 оноос эхлэн газар тариалан мал аж ахуйг хөгжүүлж ирсэн арвин туршлагатай ахмад залуу үеийн холбоотой газар тариалангийн боловсон хүчний нөөцтэй ба Атрын 2-р аяны хүрээнд Ингэт толгойн САА-аас 4-н хөдөлмөрийн баатар төрөн гарч байсан түүхтэй. 2011 онд “Улсын тэргүүний” сумаар шалгарсан. Мөн Сэлэнгэ үүлдрийн ашиг шимт үхэр сүргийг 1989 онд шинэ үүлдрээр бүртгэн авч өсгөн үржүүлэх бааз суурь нь болж байсан арвин туршлага бүхий малчин өрхүүдтэй.Энэхүү давуу байдлаараа бид газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэн амьдардаг ба цаашид аялал жуулчлал /эко-туризм, спорт загасчлал, адал явдалт явган аялал/-ыг хөгжүүлэх ирээдүй бий гэж үзэж байна. Мөн байгалийн дагалдах баялгийн баян нөөц /самар, жимс, байгалийн болон таримал чацаргана, зөгийн бал, бог будаа/ түшиглэн хүнсний экологийн цэвэр бүтээгдхүүнүүдийг сав баглаа боодолтой болгон гадаадад экспортлон эдийн засгаа өргөтгөх боломжтой. Сумын нийт нутаг дэвгэрийн 72 хувь нь ойн сангийн газар эзэлдэг ба 2011 оны 6-р сард Зэд бүтээлийн нурууны Дархан цаазат газарт 240020 га газар орж хамгаалагдсан байна. Нийт ойн сангийн 30 хувийг 27 нөхөрлөл эзэмшлээр авсан байна. Дээрх онцлог байдлаа ашиглан дараах салбаруудыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллахаар тодорхойлж байнаҮүнд: 1. Үхэр хонины мах бэлтгэн нийүүлэх, гахайн махаар эцсийн бүтээгдхүүн боловсруулах сум болох2. Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр цехүүдийг хөгжүүлэх.3. Мал аж ахуй газар тариаланг хослон эрхэлсэн фермерийг дэмжих.4. Гурил гурилан бүтээгдэхүүн болон тэжээл үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих.5. Ойн сан, дагалдах баялагт түшиглэн хөгжлийн шинэ чиглэлийг /цайны ургамал, мод модон материал, шахмал түлш/ тодорхойлж, шинэ брэнд бүтээгдхүүнийг гаргах аж ахуйн нэгж иргэдийг дэмжиж хөгжүүлэх чиглэлийг барьж ажиллана.