Далайн түвшнээс дээш 750-793 м өргөгдсөн. Дорнод талын тал хээрийн мужид байгалийн бүсээр Дорнод талын хээрт геоморфологийн хувьд Хэрлэн орчмын элэгдэл хуримтлалын налуу талын мужид багтдаг. Хэрлэн голын хойд эрэгт тэгш гадаргууд байрлана. Физик газар зүйн мужлалаар Монгол орны хээр талын бүсэд багтдаг. Тус сум нь урд талаараа Матад, баруун талаар Булган, Хөлөнбуйр , Баруун хойд талаар Цагаан-Овоо, Сэргэлэн, зүүн хойд талаар Чойбалсан сум, зүүн урд талаараа БНХАУ-тай хиллэдэг. Тус сум нь Сүүл нуур, Амгалан булаг, Гурваны булаг, Улаан булаг, зэрэг булгууд, Хоймор, Очирт, Чонот, Баруун зүүн дунд шорвог, Борцойт, Тэмээт, Дарьт зэрэг давс хужиртай говьтой, Хялгана, хиаг, мангир таана зонхилсон тал хээрийн бүсийн шигүү ургамалтай.Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 832080 га.
Сумын хэмжээнд 82942 толгой малтайгаас 634 тэмээ, 12457 адуу, 7649 үхэр, 37676 хонь, 24526 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр Хэнтий аймаг Улаанбаатар хотыг холбосон хот хоорондын чанартай 60 км шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 2 м3 багтаамжтай 2 усан сан, 2 м3/хоног хүчин чадалтай. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 8 өрх, бусад нь ус түгээх байрнаас усаа авч байна. 1995 онд ашиглалтанд орсон гүн өрмийн худагны ус нь стандартын шаардлага хангахгүй одоогийн байдлаар агропаркийн хүнсний ногооны усалгаанд ашигладаг. Айл өрхийн энгийн уурхайн 34 худгаас 156 өрх усаа авч ашигладаг. Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд 86 өрх амины орон сууцанд, бусад өрхүүд гэрт амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 114 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 38.4 хувь, суурь боловсролын хамран сургалт 27.7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 13 багш хамрагдсан байна. 50 ортой сургуулийн дотуур байртай боловч одоогоор 22 хүүхэд байна. Аймгийн төвөөс 12 км алслагдсан тул хамран сургалтын хувь бага. Төрийн өмчийн “Баянтүмэн хүүхдийн цэцэрлэг”-т 65, гэр цэцэрлэгт 18 хүүхэд, явуулын багшийн сургалтанд 43 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 87,0 хувьд хүрсэн. Хэрлэн сумын төвлөрсөн газар нутагт байршилтай.
Суманд бүртгэлтэй ажилгүй 135 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 43,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10,3 хувийг дээд, 3,1 хувийг тусгай дунд, 27,4 хувийг бүрэн дунд, 57,8 хувийг бүрэн бус дунд, 1,4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012-2013 онд улсын төсвийн 817 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёл урлагийн цогцолборын барилга барьж ашиглалтад оруулав.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлММСС-ийн Хот орчмын бэлчээрийн төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Боловсрол: | 0.634270000 |
Эрүүл мэнд: | 0.735760000 |
Эдийн засаг: | 0.281754285 |
Бусад: | 0.328185000 |
Дэд бүтэц: | 0.000000000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Харьцангуй зөөлөн хуурайдуу сэрүүвтэр зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С их -36 С7 дугаар сарын дундаж температур +22 С их 36 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 102.1 сая төгрөг үүнээс улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1,6 сая төгрөг, аймгийн төсвийн орлого 54.7 сумын төсвийн орлого 45.8 сая төгрөгийн орлогоос тус тус бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 252.6 сая төгрөг байна. Нийт зардлын 63 хувь нь цалин, 6.7 хувь нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, 2.1 хувийг тогтмол зардал 28.7 хувийг бараа үйлчилгээний бусад зардал эзэлж байнаЭдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 17 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.0 , аймагт 37.7 сая, орон нутагт 11.5 сая нийт 50.2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Сумын эдийн засагт мал аж ахуй голлох үүрэг гүйцэтгэдэг.
Сумын хэмжээнд нийт 28.6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 82.8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 18.2 хувьд бусад ургамал тариалж байна.
Сум нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.
Сумын төвд ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн харьяа нийт 7 нам даралтын зуух ажиллаж байна.
Суманд 5 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 36 хүүхэд мэндэлж, 0-5 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт 732 өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 711, осол гэмтэл 1, халдварт өвчлөлийн 13 тохиолдол гарсан байна
1963 онд ашиглалтанд орсон 100 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь анх автограшийн зориулалттай баригдсан, ашиглалтын шаардлага хангахаа байсан. Тус барилгыг 1998 онд засварлаж урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, спорт заал зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 3 жижиг дэлгүүр, гутал засвар 1, оёдлын 1 цэг тус тусдаа салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөж байна.2012 оны байдлаар 629 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 321 га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 13 га газар, 29 иргэн, 6 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 7201.4 га газар эзэмшиж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Барилга байгууламжийн дэвсгэр газар 23,8 га Уурхайн дэвсгэр газар 955.97 га Гэр хорооллын газар 235.92 га
Тус сум нь “Хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах, хүн амын амьдралын баталгаажих түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн эргэлтийг боловсронгуй болгож, сүү сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоог суурин газар болон Чойбалсан хотод нийлүүлэх хүн амыг байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр хангах Хүнээ бүх талаар хөгжүүлэх ажлын байрыг нэг дахин нэмэгдүүлэх. Сумын төвийг “Шинэ сумын төв” болгох дэд бүтэц, зам гэрэлтүүлэг, хямд өртөг бүхий орон сууцны хангамжийг бий болгох